Балдуугийн шарав | Sharav Balduu

50 %
50 %
Information about Балдуугийн шарав | Sharav Balduu
Career

Published on January 18, 2014

Author: khchuka

Source: slideshare.net

Description

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, Балдуугийн Шаравын намтар юм.

Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач, Марзан Шарав нэрээр алдаршсан.

Намтар   Балдуугийн Шарав 1866 онд Засагт хан аймагт (одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сум) малчны хүү болон мэндэлжээ. Тэр уран зураг зурах болсон цагаасаа эхлэн 1890-гаад оны үеийн монгол ахуй, амьдралыг дүрслэхийг чухалчлах болсон байна. Түүнийг Монголын дүрслэх урлагт оруулсан тод томруун хувь нэмрийг цухас дурдвал, гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвисан нь билээ. Зургандаа хүн, амьтан, уул ус зэргийг биетэй мэт болгон харагдуулахын тулд сүүдэр оруулан зурах, өнгөний тод болон бууралталтыг зохицолдуулах зэрэг тухайн үед хэрэглэгдэж байгаагүй шинэ тутам зургийн ур ухааныг гаргадаг байв.

Монголын нэг өдөр   ХХ зууны эхэн үеийн монголчуудын амьдрал, аж байдал, угсаатны зан үйл, тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан 135 х 170 см хэмжээтэй “Монголын нэг өдрийн үйл явдал” зургийг марзан Б.Шарав 1911-1912 онд зурсан хэмээн судлаачид үздэг.  Монгол зураг харилцан адилгүй цаг хугацаанд болж өрнөсөн үйл явдлыг нэг хавтгайд багтаадаг онцлогтой. Энэ зурагт ч гэсэн байгаль, хүн, мал, амьтны дүрийг утга агуулгын уялдаа холбоонд нэгтгэн дов, толгодоор тусгаарлан зохиомжилж, хошин дүрээр өгүүлжээ.  “Монголын нэг өдрийн үйл явдал” зурагт уламжлалт ураг холбох, бэр буулгах, бүсгүйг богтлох ѐс, эсгий хийх, уул овоо тахих, оршуулгын зан үйл, нүүдэл суудал, ан ав, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг олон үйл явдлыг

Монголын нэг өдөр 

Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам нарын хөргийг зурсан нь Богд хааны ордон музейд хадгалагдан байгаа. 

Ленин багш Лениний хөргийг тэнгэрийн хөх өнгөтэй дэвсгэр, бадамлянхуа цэцэг, хувьсгалт тэмцлийн монгол оросын найрамдлыг бэлгэдсэн хоѐр улаан тугийн хамтаар дүрслэн харуулсан байдаг билээ. 1921 онд бүтээсэн энэхүү "Ленин" хэмээх зураг нь өдгөө Монголын уран зургийн галлерейд дүрслэх урлагийн өв болон хадгалагддаг билээ. 

Нэмэлт   Ардын засаг ялахын өмнөх үеүдэд бурангуй байдалт ноѐдыг элэглэн олон олон хошин зураг зурдаг байсан нь түүнийг Марзан Шарав хэмээдэг байжээ. Тэрбээр ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааны нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрсэлж зурж байсан чадварлаг зураач юм. Шарав нь орчин үеийн Монголын дүрслэх урлагийг үндэслэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Оюуны Ирээдүй Цогцолбор  Бэлтгэсэн: .................../Нандинчулуун/ 2014 он

Add a comment

Related presentations

Related pages

Марзан Шарав — Википедиа ...

Балдуугийн Шарав буюу Марзан Шарав (1869-1939) нь 20-р зууны эхэн үеийн Монголын дүрслэх ...
Read more

Марзан Шарав - Marzan Sharav - Mongolische Kunst

Sharav Balduu. Монголын Урлаг. Нүүр xуудас; Уран бүтээл; Үзэсгэлэн
Read more

Шарав Балдуугийн ...

Шарав Балдуугийн Шарав ...
Read more

Шарав Балдуугийн - значення ...

Шарав (прізвисько Марзан, тобто «жартівник») Балдуугийн (1869—1939), перший монгольський ...
Read more

Говь-Алтай — Википедиа ...

Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав МУ-ын ерөнхий сайд асан П ...
Read more

VCM

Балдуугийн Шарав Creator date 1869-1939 Where it was made Монгол Geography Mongolia Time period AD 20th century ~ AD 20th century
Read more

Posts/Нийтлэл – I know Mongolia

Then 49 years later, in 1970, Odon Geleg (Гэлэгийн Одон) drew a painting as Mr. Sharav Balduu working on Lenin’s portrait back then.
Read more

Намтар | Урлаг.мн

... шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав ...
Read more