advertisement

It101 1

50 %
50 %
advertisement
Information about It101 1

Published on September 19, 2014

Author: BPurev

Source: slideshare.net

advertisement

ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Мэдээллийн Технологийн www.emust.edu.mn хэрэглээ - I Код: U.IT101

IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I Сэдэв: Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүд Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2

Агуулга: Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 01 01 02 Процессор 1. Компьютерийн тохиргоо 2. CPU Хадгалах төхөөрөмж 1. Санах ой 2. Хадгалах хэрэгсэл 3. Хадгалах бүтэц 02 Оролт/Гаралтын төхөөрөмж 1. Интерфэйс 2. Бусад 03 3

70 ОНООГ ДҮГНЭХ ЖУРАМ 1. Ирц 5 2. Бие даалт 15 3. Лаборатори 20 4. Сорил 30 Сорилын хугацаа 1. Technology -9 долоо хоног 45 мин 2. Management -13 долоо хоног 40 мин 3. Strategy - 16 долоо хоног 20 мин Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 4

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5 IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ – I Мэдлэг Чадвар Энэ лекцээр компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүд, хадгалах төхөөрөмж, оролт гаралтын төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй танилцана. Сэдэвтэй холбоотой асуултуудаар тухай бүр өөрийгөө сорин мэдлэгээ баталгаажуулна. Онолын хэсгийг сайтар судалж, лабораторийн ажил дээр бататгаж компьютерийн эд ангиудыг бие даан угсрах, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог тааруулан угсрах чадвартай болно.

Төв процессор (Central processor unit) бол компьютерийн хөдөлгүүр бөгөөд компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдлүүдийг гүйцэтгэдэг учир хамгийн чухал чип юм. 1. Процессор Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 6

Процессор /Processor/ Процессор нь үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтаадаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 7

1. Компьютерийн бүрэлдэхүүн /Computer configuration/ Компьютер нь “input”, “output”, “control”, “operation”, “storage” гэсэн үйл ажиллагаа явагддаг байхаар төхөөрөмжүүдээс бүрддэг. Төхөөрөмжүүдийн үндсэн ажиллагааг доор харуулав. Төхөөрөмж Үүрэг Control device Програмуудыг хөрвүүлж бусад Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn төхөөрөмжүүдийн зааврыг илгээдэг. Operation device Програмуудын хүрээнд зааврын дагуу тооцоо хийдэг. Хяналтын төхөөрөмжтэй хосолж ажилладаг, үүнийг CPU гэж нэрлэдэг. Storage device Програм ба мэдээллийг хадгалдаг. Үндсэн санах ой болон туслах хадгалалтын төхөөрөмжүүд гэж хуваадаг. Input device Үндсэн санах ойд мэдээллийг оруулдаг. Output device Үндсэн санах ойгоос мэдээллийг (дэлгэц, хэвлэгч гэх мэт) гаргадаг. 8

Компьютерийн бүтэц DATA BUS ADDRESS CONTROL CPU MEMORY INPUT OUTPUT Гаралтын төхөөрөмжүүд (OUTPUT DEVICES ) Гаралтын төхөөрөмжүүд нь тооцоолох үйл ажиллагааны үр дүнд бий болсон мэдээллүүдийг хэрэглэгч рүү болон бусад төхөөрөмжүүд рүү илгээж дамжуулах үүрэгтэй байгууламж юм. Үүнд дэлгэц, хэвлэгч төхөөрөмж, чанга яригч г.м төхөөрөмжүүд орно. Төв Процессор (CPU-Central Processing Unit) Компьютерийн тооцоолох үйлдлийн гол цөм нь бөгөөд мэдээллийг дамжуулах болон боловсруулах үйлдлүүдийг гүйцэтгэн компьютерийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Oролтын төхөөрөмжүүд (INPUT DEVICES ) Оролтын төхөөрөмжүүд нь тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүдийг хэрэглэгчээс болон бусад төхөөрөмжүүдээс оруулж Төв процессорт дамжуулах үүрэгтэй байгууламж юм. Үүнд товчлуур, хулгана, скайнер г.м төхөөрөмжүүд орно. Эдгээр шугамуудыг ерөнхийд нь BUSES буюу шугамууд гэж нэрлэх бөгөөд компьютерийн төхөөрөмжүүд харилцан адилгүй тооны цахилгаан шугамуудаар холбогдоно. Хэдхэн цөөн утаснаас эхлээд хэдэн зуун утас, шугамаар холбогддог. Хэдий их олон шугамаар холбогдоно төдий их мэдээлэлийг нэг удаад дамжуулна гэсэн үг юм. Удирдлагын шугам (CONTROL BUS ) Оролт Гаралтын төхөөрөмжүүд болон Санах ойтой ТП хэрхэн харьцахыг зааж өгдөг шугам юм. Жишээлбэл ТП санах ойн тухайн хаягаас мэдээлэл авах, эсвэл мэдээлэл өгөх, эсвэл оролтын төхөөрөмжөөс мэдээлэл авах, гаралтын төхөөрөмжид мэдээлэл өгөх гэх мэт. Хаягийн шугам (ADDRESS BUS) Санах ойд байх мэдээлэлүүд, оролт гаралтын төхөөрөмжүүд дэс дарааллаараа хаяглагдсан байдаг. Энэ хаягийн мэдээллээр аль төхөөрөмж, эсвэл санах ойн аль мэдээлэлд ТП хандах гэж байгааг зааж өгдөг шугам юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 9 Санах ой (MEMORY ) Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Програм хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж юм. Мэдээлийн Мэдээлийн Мэдээлийн шугам шугам шугам (((DATA DATA DATA BUS) BUS BUS ) ) Санах Гаралтын Оролтын ойгоос төхөөрөмжүүд төхөөрөмж Програм рүү мэдээллийг мэдээлэл хангамжийн ТП-зөвхөн оос мэдээллийг зөвхөн ТП руу гарна. дамжуулна. Төв процессорт дамжуулдаг, тооцооллын үр дүнг ТП-оос Санах ойд дамжуулдаг 2 чиглэлтэй мэдээлэл дамжуулах шугам юм.

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 10 Зураг 1

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 12 Жишээ: Зураг 2

• Процессорын ерөнхий ажиллагаа Компьютерийн оролтын төхөөрөмжөөс ирсэн мэдээлэл түгээгүүрийн системээр нь дамжиж санах ойд орох ба тэндээсээ командууд (түүнд ашиглагдах өгөгдлүүд) процессорын регистрүүд рүү орж, улмаар боловсруулагддаг. Процессорын үйл ажиллагааны үр дүн нь эсрэгээрээ регистрээс санах ой уруу, тэндээсээ бусад төхөөрөмж рүү дамждаг. Процессорт орж ирсэн командыг удирдлагын хэсэг дэх тайлуур (decoder) гэсэн төхөөрөмж тайлж, яг ямар команд болох нь тодорхой болдог. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 13

2. Процессорын үндсэн тогтолцоо /Basic framework of CPUs/ Эхэн үеийн компьютерийн CPU-үүд олон бичил схемтэй байсан бол, харин технологийн дэвшилтээс CPU нэг бичил схем дээр агуулагдах боломжтой болсон. CPU нь микропроцессор гэж нэрлэгдэх нэг бичил схемээс бүрдсэн байдаг. Үндсэн үүрэг болон CPU-ийн ажиллагааг дараах хэсгээс харж болно. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 14

Процессорын "control" ажиллагаа нь төрөл бүрийн төхөөрөмжүүд рүү зааврыг илгээх, "operation" ажиллагаа нь зааврын дагуу програмын хүрээнд оруулсан тооцооллыг гүйцэтгэж оруулдаг. Орчин үеийн CPU-үүдийн хэлбэр хэмжээ хангалттай жижиг болсон. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 15 2.1 Процессор /CPU/

• Процессорын дамжуулах чадвар /CPU throughput/ • Компьютерийн боловсруулах хурд нь CPU-ийн гүйцэтгэлээс хамаардаг. • Процессорыг нэг цагт боловсруулж чадах битийн дугаараар ангилдаг. • 16-битийн процессор 16, 32-битийн процессор 32, 64- битийн процессор 64 битийг мэдээллийг боловсруулдаг. • Өндөр битүүд нь илүү дамжуулах хүчин чадлыг тодорхойлох ба илүү өндөр процессорын үйл ажиллагааг илэрхийлдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 16

• Процессорын төрлүүд Брэнд Хөгжүүлэгч Тайлбар Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Pentium Intel Анхдагч Pentium-ын дараагаар Pentium Pro, Pentium II, Pentium III, Pentium 4, Pentium D хувилбарууд гарсан. Бага зардлаар компьютер хийхэд чиглэсэн. Брэнд болсон Pentium цувралын хувилбарыг шинэчлэж өөрчлөхгүйгээр, харин процессорын дараагийн үеийг сайжруулсан. Celeron Athlon AMD Athlon MP серверүүд, Athlon болон ерөнхий компьютер Athlon XP, mobile Athlon болон Mobile Athlon 4 зэрэг зөөврийн компьютерууд багтана. Duron Бага зардлаар хийхэд чиглэсэн ба Intel Celeron процессортой өрсөлдөхөөр зохиогдсон. PowerPC Motorola, IBM, Apple (alliance) PowerPC 601, 603, 604, 740, 750, G4 болон G5 төрлүүд орно. PowerPC процессорууд Apple-ийн Mac (Macintosh) компьютерууд шиг тоноглогдсон. 17

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 18 Processor Cores Clock Voltage Registers Data Bus Max Memory L1 Cache L2 Cache L3 Cache Transistors Introduced 8088 1 1x 5v 16bit 8bit 1MB - - - 29.000 June 79 Pentium 60/66 1 1x 5v 32bit 64bit 4GB 2x8kb - - 3.1M Mart 93 Pentium II (Klamath) 1 >2x 2.8v 32bit 64bit 64GB 2x16k b 512kb - 7.5M May 97 Celeron (Covington) 1 >2x 2.8v 32bit 64bit 64GB 2x16k b 0 - 7.5M Apr 98 Pentium III (Katmai) 1 >2x 2v 32bit 64bit 64GB 2x16k b 512kb - 9.5M Feb 99 Celeron III (Tualatin) 1 >2x 1.5v 32bit 64bit 64GB 2x16k b 512kb - 44M Oct 01 Pentium 4 (Willamette) 1 >2x 1.75v 32bit 64bit 64GB >16kb 256kb - 42M Nov 00 Celeron 4 (Willamette) 1 >2x 1.75v 32bit 64bit 64GB 2x16k b 128kb 42 May 02 Pentium D (Smithfield) 2 >2x 1.4v 64bit 64bit 1TB 32kb 1mb per core - 230M May 05 Celeron D (Prescott) 1 >2x 1.4v 64bit 64bit 1TB >16kb 256kb - 125M June 04

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 19 Processor Cores Clock Voltage Registers Data Bus Max Memory L1 Cache L2 Cache L3 Cache Transistors Introduce d Core Duo (Yonah) 2 >2x 1.3v 32bit 64bit 64GB >64kb 1MB per core - 151MB Jan 06 Core 2 Duo (Conroe) 2 >2x 1.3v 64bit 64bit 1TB >64kb 2-4mb per core - 291MB July 06 Core 2 Quad (Kentsfield) 4 >2x 1.3v 64bit 64bit 1TB >64kb 4mb per core - 582M Dec 06 Core i7 (Bloomfield ) 4 >2x 1.4v 64bit 16bit 1TB >64kb 256kb per core 8mb 731M Nov 08 Core i3/i5/i7 (Lynnfield) 4 >2x 1.4v 64bit 4bit 1TB >64kb 256kb per core 8mb 774M Sept 09

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 20 2.2 Давтамж /Clock frequency/ Бүх хугацааны синхронуудыг хадгалж байхын тулд компьютерууд “clock” буюу давтамжтай болжээ. Clock хэр хурдан байна дамжуулагч секундэд олон удаа тестлэгдэх ба ингэснээр систем хурдан ажиллах юм. Процессорууд болон чипүүд үргэлж тэдгээрийн давтамжийн хурдаар илэрхийлэгдэнэ. Давтамжийн хурдыг Hertz-р хэмжих ба нэг Hertz нь секундэд хийх давтамж (clock tick) юм. MHz буюу секундэд нэг сая удаа хийх давтамж юм (clock tick). 1 MHz нь 1 секундэд 1 сая цикл эргэлдэнэ гэсэн үг юм. 700 MHz Pentium процессор нь хоёртын утгуудыг секундэд 700 сая удаа шалгах юм. Процессор чип хурдан байх тусам секундэд олон удаа утгууд тестлэгдэх ба нэг секундэд илүү олон шийдлүүд гарна.

• Мэдээллийг хэмжих нэгж Мэдээллийн багтаамжийг Byte нэгжээр хэмжинэ. Компьютер нь мэдээллийг 2-тын тооллын систем дээр дүрслэх ба энэ нь 0, 1 гэсэн хоёр тэмдэгтээс бүрдэнэ. 2-тын тооллын системийн 1 тэмдэгтийг 1 Bit /бит/ мэдээлэл гэнэ. Энэ нь мэдээлэл хэмжих хамгийн бага нэгж юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2 1Вуtе = 8bit 1024 Вуtе = 1 Kilobyte (1 КВ) 1024 КВ = 1 Меgabyte (1МВ) 1024 МВ = 1 Gegabyte (1GВ) 1024 GВ = 1 Gegabyte (1TВ)

• Мэдээлэл дамжжуулах хурдыг хэмжих нэгж Компьютерийн хурдыг мегагерц /МНz/ нэгжээр хэмжинэ. 1МНz хурд нь 1 секундэд 1 сая цикл үйлдэл хийгдэнэ. Сүүлийн үед компьютерийн мэдээлэл боловсруулах хурд их нэмэгдэж байна. Жишээ нь: 1024МHz = 1GНz Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 2

• Процессорын хувьд 1. Clock speed буюу процессорын ерөнхий хурд 2. Front Side Bus /FSB/ буюу эх хавтантай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд 3. L2 cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой AMD CPU үзүүлэлт хөгжлөөрөө Intel CPU–ээс түрүүлж явсан. Одоогийн байдлаар Intel CPU хол тасархай түрүүлж байна. cache memory өндөртэй Intel CPU –г орчин үед ашиглах хэрэгтэй. Одоо өргөн ашиглаж байгаа СPU-нуудээс дурдая. Intel Core i3 3220 series 3.3 GHZ 3M Cache processor Intel Core i5 3470 series 3.6 GHZ 6M cache processor Intel Core i7 3770 series 3.9 GHZ 8M cache processor Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 23

• CPU-ийн зааварчилгаа гүйцэтгэлийн тоог тооцоолсон жишээ • Дараах байдлаар секундэд гүйцэтгэх үйлдлийн тоог тооцно. • CPU-ны цагийн давтамж ÷ нэг үйлдлийг гүйцэтгэх шаардлагатай цаг = 200MHz ÷ 0.5 цаг = 200 × 106 цаг секунд дэх ÷ 0.5 цаг зааварчилгаа = 400 секундэд сая заавар гүйцэтгэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 24

2.3 Шугамын өргөн /Bus width/ CPU, санах ой болон оролт, гаралтын блокууд өөр хоорондоо тусгай шугамуудаар холбогдсон байдаг. Эдгээр шугамыг мэдээлэл дамжуулах шугам /bus/ гэдэг. Физик бүтцийн хувьд эдгээр нь эд ангиудыг холбосон цахилгаан утаснууд байна. Мэдээлэл дамжуулах шугамыг 3 ангилдаг. – Хаягийн шугам (Address bus)-Хаягийн шугамаар санах ойн нүдний хаягийн талаарх мэдээлэл дамжина. – Удирдах шугам (Control bus)-Удирдах шугамаар CPU-ийн удирдах төхөрөмжийн гаргасан удирдах дохионууд дамжина. – Өгөгдлийн шугам (Data bus)-Өгөгдлийн шугамаар өгөгдөл эсвэл програмын хэсгүүд дамжина. Систем шугамууд нь урьдаас тодорхойлогдсон дамжуулах өргөнтэй байдаг. Энэ өргөнийг bus width гэдэг. Энэ нь нэг удаа хэр хэмжээний мэдээлэл дамжуулах вэ гэдгийг үзүүлдэг хэмжээ юм. Тиймээс bus width их байх тусам мэдээлэл дамжих хурд өндөр байна. Үүнд: 8 бит, 16 бит, 32 бит, 64 битийн систем шугамууд байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 25

• Дотоод шугам "internal bus“ нь CPU доторхи өгөгдлийг солилцоход ашиглагддаг дамжуулах зам юм. “core clock frequency” нь дотоод шугамын цагийн давтамжийг заана. • Гадаад шугам (FSB) “external bus” нь CPU, санах ой болон туслах төхөөрөмжүүдийн хооронд өгөгдөл солилцоход ашиглагддаг дамжуулалтын зам юм. “external clock frequency” гадаад шугамын цагийн давтамжийг хэлнэ, үүнийг “FSB clock frequency” гэж нэрлэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 26

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 26 PC Buses External Wall- Powered PXI Platform Desktop Internal USB Wireless Ethernet PCI PCI Express PXI Express PXI Bus- Powered Sensor Networks Wi-Fi Зураг 3

Хадгалах төхөөрөмж нь компьютерийн боловсруулах шаардлагатай өгөгдлийг багтаасан мэдээллийг хадгалдаг төхөөрөмж юм. Хадгалах төхөөрөмжийг төрөл болон үйл ажиллагаанаас нь хамааран санах ой болон хадгалах хэрэгсэл гэж ангилдаг. 2. Хадгалах төхөөрөмж Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 28

1. САНАХ ОЙ /Memory/ Санах ой нь компьютерийн микропроцессорт өгөгдлийг богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь компьютерийн хурд хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалладаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 29

1.1 Санах ойн ангилал /Types of memory/ Дотоод санах ой Зөвхөн Уншдаг Санах ой буюу Read-Only Memory (ROM), Дурын Хандалттай Санах ой буюу Random Access Memory (RAM) гэсэн төрлүүдтэй. Гадаад санах ой Гадаад санах ой нь хагас дамжуулагчтай (флаш диск), соронзон (хатуу диск), гэрлэн (CD, DVD, Blu-Ray г.м.) болон цаасан гэсэн төрлүүдтэй байдаг. Эдгээрээс хатуу диск, CD уншигч нь орчин үеийн ихэнх компьютеруудад стандарт байдаг. Мэдээллийг хэвлэн гаргахад цаасан дээр буун сануулагдаж байна гэсэн үг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 30

• Дотоод санах ойн төрлүүд Санах ой нь өгөгдлийг хадгалахад ашигладаг дараах хэлбэрүүдээр ангилагдана. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 31 Зураг 4

• ROM /Read Only Memory/ Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot програмыг хадгалдаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг компьютер дотор байрлах 3.5V-ийн зай тэжээж байдаг. Төрөл Шинж чанар Mask ROM Өгөгдөл нь үйлдвэрлэлийн үе шатанд бичигддэг бөгөөд нэг л удаа бичигддэг. EPROM Өгөгдөл дахин бичиж болно. Өгөгдлийг хэт ягаан туяаны гэрлийг ашиглан арилгаж болно. EEPROM EPROM-ийн өгөгдлийг цахилгаанаар арилгаж болно. Дижитал камер, IC картанд ашиглаж байгаа EPROM-ийн нийтлэг хэлбэр нь Flash санах ой юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 32

• RAM /Random Access Memory/ Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалладаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 33 Зураг 5

1.2 Санах ойн хэрэглээ /Memory applications/ Санах ойн хэрэглээг дараах байдлаар ангилна. Төрөл Шинж чанар Main memory Програм болон CPU-ны боловсруулах өгөгдлийг хадгалдаг санах ой юм. DRAM-ыг энэ зориулалтаар ашиглаж байна. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Cache Memory Санах ой нь CPU болон үндсэн санах ойг хандалтын хурдны ялгааг багасгаж компьютерийг хурдасгахын тулд ашигладаг. Ихэнхи компьютерууд кэш санах ойгоор тоноглогдсон байх ба тэд CPU-ны ойролцоо суурилсан "анхдагч кэш санах ой" болон "хоёрдогч кэш санах ой" гэж нэрлэдэг. SRAM энэ зориулалтаар ашиглаж байна. VRAM VRAM (Video RAM) дэлгэцийн адаптерт ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл, дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Virtual memory Өнөөгийн өндөр хүчин чадалтай компьютерт бага зардлаар их хэмжээний санах ой гаргахын тулд хийсвэр ойг ашигладаг. Хийсвэр ой нь үндсэн санах ой буюу RАМ бөгөөд тухайн компьютерийн физик багтаамжийг ихэсгэх нэг арга юм. Ингэхийн тулд үндсэн санах ой буюу RАМ дээрээ хатуу диск болох HARD дискний зарим хэсгийг RАМ хэлбэрээр ажиллуулж гарган авдаг. 35

CPU (хурдан), үндсэн санах ойн (удаан) боловсруулах хурдууд ялгаатай учраас "кэш санах ой" нь боловсруулах хурдны хоорондох орон зайд ханддаг. Өндөр хурдтай кэш санах ой өмнө нь хандсан өгөгдлийг хадгалахад ашиглагддаг. Харин үндсэн санах ой тухай бүр хандах, ижил өгөгдлийг дараагийн кэш санах ой үүнийг уншиж ханддаг. Илүү хурдан дамжуулах нь үндсэн санах ойд хандах давтамжийг бууруулдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 36 Кэш санах ой байхгүй бол, CPU болон үндсэн санах ойн хооронд тогтмол өгөгдөл солилцоход CPU-д хүлээх цаг хугацаа гаргаж, боловсруулах үр ашгийг бууруулдаг. Зураг 6

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 37 CPU үндсэн санах ойгоос унших үед нь кэш санах ойд өгөгдөл хадгалагдсан байна. Дараагийн удаа зарим мэдээллийг ашиглах тохиолдолд CPU кэш санах ойгоос мэдээллийг уншиж, боловсруулалтын үр дүнг сайжруулдаг. Зураг 7

1.3 Үндсэн санах ойн төрөл Үндсэн санах ойн төрөл компьютерийн төрлөөс хамаарна. Үндсэн санах ойг өргөтгөх үед компьютерт нь үндсэн санах ойн төрлийг зөв нэмэх шаардлагатай. Төрөл Тайлбар Нэгж SIMM Ихэвчлэн хос хосоороо, ширээний компьютер дээр хэрэглэгддэг. Сүүлийн үед хэрэглээ буурч байна. 32-bit unit DIMM Зөөврийн компьютеруудад хэрэглэнэ. Сүүлийн үед ширээний компьютерууд дэх санах ой болгон ашиглаж байна. 64-bit unit Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn SIMM DIMM 38 Зураг 8

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 39 Зураг 9

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Зураг 10 40

184 pins 240 pins 240 pins Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 41 Зураг 11

2.1 Соронзон диск /Magnetic disc/ “Соронзон диск" нь өгөгдлийг унших, бичихдээ соронзон орныг ашигладаг хадгалах хэрэгслийн нэгэн төрөл юм. Хадгалах төхөөрөмж Хадгалах хэрэгсэл Тайлбар Хэмжээ FDD (Floppy Disk Drive) Floppy disk Уян хадгалах хэрэгсэл өгөгдлийг уншиж бичдэг, нимгэн, соронзоор бүрсэн хуванцараас бүрддэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 720KB 1.44MB HDD (Hard Disk Drive) Hard disk Олон шаттай соронзон хучилттай металл дискнээс бүрдсэн хадгалах хэрэгсэл нь өгөгдлийг уншиж бичдэг ба компьютеруудын ашигладаг стандарт хадгалах хэрэгсэл болсон. 32GB-4TB SSD (Solid State Drive) Solid Drive Өгөгдлийг хадгалахдаа чипэнд суурилсан санах ойн технологийг ашигладаг. 32GB-512GB 42

2. Хадгалах хэрэгсэл /Storage media/ • "Хадгалах хэрэгсэл“ нь өгөгдөл, файл хадгалах төхөөрөмж ба түүнийг "туслах хадгалалтын төхөөрөмжүүд“ гэж нэрлэдэг. • Цахилгаан унтарсаны дараа хадгалах хэрэгсэл дээр хадгалагдсан өгөгдөл, хуримтлагдсан байна, энэ нь өгөгдөл эргэн авч, түүнийг түгээх боломжтой болгодог. • Хадгалах хэрэгсэл нь хадгалах багтаамж их байж, өгөгдөл, програмыг хадгалж ашиглах боломжтой болно. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 43 Зураг 12

• Соронзон дискний бүтэц Соронзон диск ашиглахын тулд, эхлээд форматлах(эхлүүлэх)" диск ашигласан байх шаардлагатай юм. Өгөгдлийг хадгалах боломжтой болгож "зам" болон “сектор" зохион байгуулж дискээр форматлана. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 44 Соронзон диск /floppy диск, хатуу диск/ секторын нэгжид өгөгдөл хадгалагдана. Зураг 13

• Соронзон диск унших, бичих үйл ажиллагааны дараалал Соронзон толгой тухайн зам руу шилжинэ. (үйл ажиллагааг эрж хайна) Тухайн секторыг хүлээж эргэх, эргэн ирнэ. (Эргэлтийн хугацааг хүлээх) Тухайн секторээс уншиж бичдэг. (Өгөгдөл дамжуулах) Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 45

• Хэсэгчлэн хуваах болон оновчлолын тооцоо (defragmentation) • Хатуу дискний хөндлөн олон хэсэгт өгөгдлийг хадгалахад "хуваагдал" үүсдэг. • Дахин дахин өгөгдлийг нэмж, хасах, зөөхөд хөндлөн үргэлжилсэн секторт мөн хуваагдаж хадгалагддаг. • Өгөгдөл хуваагдах үед, үйл ажиллагааны тоо нь нэмэгдүүлж, энэ нь эргээд нэвтрэх хурдыг бууруулдаг. • Дараа нь тогтмол хугацаанд тусгай програм хангамжийг ашиглан гүйцэтгэж "оновчтой"-гоор хуваагдмал байдлыг засварлах шаардлагатай байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 46

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 47 Хуваагдсан хэсэг Хуваах үед үйл Оновчтой хэсэг ажиллагааны хандах тоо нэмэгдэж, хандалтын хурд буурдаг. Оновчтой байх үед үйл ажиллагааны тоо нэмэгдэхэд, хандалтын хурд нэмэгдэнэ. Зураг 14

• Соронзон дискний багтаамжийг тооцоолох • Соронзон дискний хадгалах хүчин чадал, өгөгдлийг бичиж шаардлагатай секторуудын тоог тооцоход дараах томъёог ашиглана. • Хадгалах багтаамжийг тооцоолох Секторын хадгалах багтаамж × замын сектор × гадаргуугийн зам × хадгалах гадаргуун хадгалах багтаамж • Томъёонд дараах онцлог бүхий уян диск форматлагдсан бол, хадгалах багтаамж нь хэдэн MB байна вэ? • Талбайд ноогдох замуудын тоо : 80 • Зам бүрийн сеторын дугаар : 18 • Секторын урт(bytes) : 512 • Хадгалах талбай: 2 талдаа • 512 байт×18 сектор/ гадаргуу тутамд х 80 зам / гадаргуу тутам× 2 гадаргуу=1.474.560 байт = 1.4MB. Тиймээс хадгалах багтаамж 1.4MB байх юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 48

• Өгөгдлийг хадгалахад шаардлагатай секторуудын тоог тооцоолох томъёо Өгөгдлийн урт ÷ секторын хадгалах багтаамж··· Ойролцоох бүхэл тоо • Жишээ нь • Уян дискэнд 512 байт сектор байдаг, 500 байт, 1400 байт болон 1,600-д хадгалах шаардлагатай өгөгдлийг хэдэн сектортай байхыг үеье. • 500 байт ÷ 512 байт = 0,976 ···· = 1 сектор • 1400 байт ÷ 512 байт = 2,734 ···· = 3 сектор • 1600 байт ÷ 512 байт = 3,125 ···· = 4 • 1 сектор + 3 сектор+ 4 сектор= 8 сектор • Тиймээс 8 сектор байх шаардлагатай. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 49

2.2 Оптик диск /Optical disk/ “Оптик диск“ нь өгөгдөл уншиж, бичихдээ лазер гэрэл ашигладаг хадгалах төхөөрөмжийн нэгэн төрөл юм. Хадгалах төхөөрөмж Хадгалах хэрэгсэл Шинж чанар Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Хадгалах багтаамж CD-ROM drive CD-ROM Зөвхөн уншигддаг төхөөрөмж ба зардал бага учраас, CD-ROM ашиглан програм хангамжийн багцуудыг тарааж хэрэглэж байсан. 650MB 700MB CD-R drive CD-R Өгөгдлийг уншиж, бичдэг төхөөрөмж ба өгөгдлийг зөвхөн уншиж болдог бөгөөд үүний дараа нэг удаа бичиж болно. CD-RW drive CD-RW Өгөгдлийг уншиж, бичдэг төхөөрөмж ба 1000 удаа бичих боломжтой. 50

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn DVDROM drive DVDROM Том хэмжээний видео, програм хангамжийг түгээхэд ашигладаг зөвхөн уншигдах төхөөрөмж юм. Нэг талт, нэг давхарга: 4.7GB Нэг талт, хоёр давхарга: 8.5GB DVDRAM drive DVDRAM Өгөгдлийг уншиж, бичдэг төхөөрөмж ба дижитал видео камер гэх мэт төхөөрөмжүүд их хэмжээний бичлэг хэрэглэнэ. DVD-R drive DVD-R Өгөгдлийг уншиж, бичдэг төхөөрөмж ба өгөгдлийг зөвхөн уншиж болдог бөгөөд үүний дараа нэг удаа бичиж болно. DVD-R дээр тэмдэглэгдсэн өгөгдлийг DVD-ROM төхөөрөмж болон DVD тоглуулагчид унших болно. DVD-RW drive DVD-RW Энэ төхөөрөмж нь өгөгдлийг уншиж, бичдэг. CD-RW-тэй ижил 1000 удаа бичигдэх боломжтой. Blu-ray drive Blu-ray Энэ төхөөрөмж нь өгөгдлийг уншиж, бичдэг. Blu-Ray формат Sony болон Panasonic хамтарсан компаниудын есөн консерциум багтаасан байна. CD, DVD-тэй адил -12 см-ийн диаметр нь оптик диск ба видео зэрэг өгөгдөл , хадгалах хүчин чадал их хадгалах хэрэгсэл юм. Нэг талт, нэг давхарга: 25GB Нэг талт, хоёр давхарга: 50GB 51

2.3 Бусад Хадгалах төхөөрөмж Хадгалах хэрэгсэл Шинж чанар Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Хадгалах багтаамж Соронзон туузан төхөөрөмж Magnetic tape Туузан төхөөрөмж нь өгөгдлийг үргэлжлүүлэн уншиж, бичдэг. Соронзон дискний төрлүүд нь ерөнхий зориулалтаар ашигладаг компьютеруудыг эхлэх болон дуусахдаа блок бүрээ унших түүнчлэн бичдэг. Соронзон хальсны формат "DAT" болон 8мм-ийн соронзон хальс. Компьютерт DAT соронзон хальсыг ихэвчлэн өгөгдлийг нөөцлөхөд ашиглагдаг. хэдэн арван GB Хэдэн зуун хүртэл MO төхөөрөмж (Magneto оптик диск) MO Лазер гэрэл болон соронзон орноор өгөгдлийг бичиж, зөвхөн лазер гэрлээр өгөгдлийг уншдаг ба олон дахин бичих чадвартай. хэд хэдэн зуун MB Хэд хэдэн GB 52

2.4 Флаш санах ой /Flash memory/ "Флаш санах ой" цахилгаан унтарсан ч агуулгыг хадгалж үлддэг ба дахин бичигдэх санах ой нь хувирдаггүй төрлийн нэг юм. Хадгалах хэрэгсэл Шинж чанар Хадгалах Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn багтаамж USB санах ой Унших, бичих өгөгдлийг флаш санах ой ашигладаг. Компьютерт холбосон холбогчтой холбогдож, жижиг хэмжээтэй, зөөвөрлөхөд хялбар юм. хэдэн арван MB хэдэн арван GB- ын багтаамжтай. SD санах ойн карт Унших, бичих өгөгдлийг флаш санах ойд ашигладаг. Дижитал камер, гар утсанд хэрэглэгддэг. 53

3. Хадгалалтын шаталсан бүтэц /Storage hierarchy/ “Хадгалалтын шаталсан бүтэц" нь компьютерт ашигладаг хадгалалтын төхөөрөмжүүдийн бүтцийг төлөөлүүлэн пирамид хэлбэртэй шаталсан бүтэцийн схемийг ашигладаг. Хадгалах төхөөрөмжүүд өгөгдлийг хандалтын хурдны дарааллаар давхарлан байрлуулсан байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 54 Зураг 15

Оролтын төхөөрөмж гэдэг нь боловсруулах төхөөрөмжид ямарваа нэгэн өгөгдлийг оруулах үйлдэл хийдэг төхөөрөмж юм. Гаралтын төхөөрөмж гэдэг бол хэрэглэгчийн оруулсан өгөгдлийг дүрс, дуу авиа, текст хэлбэрээр хүргэх үйлдэл хийдэг төхөөрөмж юм. 3.Оролт, гаралтын төхөөрөмж Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 55

1. Оролт/Гаралтын интерфэйсүүд /Input/Output devices/ • “Оролт/гаралтын интерфэйс" нь компьютер, төхөөрөмж хоёрын хоорондох өгөгдлийг (цахилгаан дохио) солилцох завсрын төхөөрөмж болон систем юм. • Компьютер болон туслах төхөөрөмжүүдийн хооронд өгөгдлийн төрлийг солилцох хэсгийг дараах зургаар харуулав. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 5

• Аналог "Аналог" мэдээлэл нь тасралтгүй утга илэрхийлдэг бах хугацаа нь үргэлжилсэн байдаг тул өөрчлөлтүүд нь давалгаа маягаар илэрдэг. Унтралт, дуу чимээ дамжуулах зай нь ихсэх тусам улам бүр тод болдог. • Дижитал "Дижитал" мэдээлэл нь тодорхой тоон утгаар илэрхийлэгддэг. Өөрчлөлтийн улмаас тоон утга хувиргадаг ба хөндлөн график загвар гарна. Дижитал мэдээлэл буурахад өртөмтгий биш ба дуу чимээ дамжуулах зай нь нэмэгддэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 57 Зураг 15 Зураг 16

Компьютер үйл явцын мэдээлэлийг цахилгаан дохионд тулгуурлан тоон утга болгон хувиргадаг. Өөрөөр хэлбэл компьютер нь зохицуулж, тоон мэдээллийг боловсруулдаг. Компьютер болон захын төхөөрөмжүүдийн хооронд цахилгаан дохионы хариуд дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг интерфэйс юм. Оролт гаралтын интерфэйсийг өгөгдлийг дамжуулахад хэрэглэдэг цуваа интерфэйс, зэрэгцээ интерфэйс, утасгүй сүлжээний интерфэйс гэж хуваагддаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 58

1.1 Цуваа интерфэйс /Serial interface/ “Цуваа интерфэйс " нь тухайн үед нэг бит өгөгдлийг шилжүүлдэг интерфэйс юм. Энэ нь цөөн тооны дохио шугамууд ашигладаг, урт зайд дамжуулахад тохиромжтой, дохио өөрчлөгдөхөд өртөмтгий биш байдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 59 Зураг 17

Standard Тайлбар RS-232C Модем, хулганыг компьютерт холбохын тулд ашигладаг интерфэйс. PC/AT төрлийн компьютеруудын доторхи бүтээсэн стандарт юм. USB Гар, хулгана, хэвлэгч, дэлгэц зэрэг дагалдах олон төрлийн төхөөрөмжийг холбоход хэрэглэгддэг интерфэйс. USB нь 127 хүртэл төхөөрөмжүүдтэй холбогдож ашигладаг. Өгөгдөл нь дамжуулах хурд өндөр хурдны горимд (USB 2.0) нь 480Mbps, бага хурдны горимд (USB 1.1) нь 1.5Mbps байдаг. IEEE1394 Дижитал видео камер, DVD-RAM гэх мэт төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэгддэг интерфэйс юм. 63 хүртэл төхөөрөмжүүдтэй холбогдож ашигладаг. Түүнчлэн "FireWire" болон "i.Link.“ гэж нэрлэдэг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 60 Зураг 18

1.2 Зэрэгцээ интерфэйс /Parallel interface/ “Зэрэгцээ интерфэйс" нь хэд хэдэн битээс бүрдсэн бүлгээр өгөгдөл дамжуулдаг интерфэйс юм. Энэ нь дохионы шугамын багц ба зэрэгцээ өгөгдөл илгээдэг мөн дохионы хэлбэлзэл хандлагатай байдаг ба алсын зайд дамжуулахад тохиромжгүй сул талтай. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 61 Зураг 19

Standard Тайлбар IEEE1284 Голчлон хэвлэгчийг компьютерт холбогдож ашигладаг интерфэйс. Хэвлэгчээс гадна сканнер болон MO төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэдэг. SCSI (pronounced “scuzzy”) Small Computer System Interface нь компьютерийг хатуу диск, CD-ROM, сканнер, принтер, tape төхөөрөмж болон бусад төхөөрөмжүүдтэй холбодог өмнөх холбох байгууламжаас хурдан, ANSI стандартын интерфэйс юм. Хамгийн сүүлийн үеийн SCSI-гийн стандарт болох 16-bit bus бүхий Ultra-2 SCSI нь секундэд 80 мегабайт хүртэлх хурдаар мэдээллийг дамжуулах боломжтой. Bus-ийн өргөнөөс шалтгаалаад нэг SCSI портонд 7-15 хүртэлх төхөөрөмжийг залгадаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 62 Зураг 20

• SCSI-3 нь зарим тусгай зориулалтын төрлийн төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэгдэх үндсэн болон нэмэлт командуудыг агуулсан байдаг. Энэ командууд нь зөвхөн SCSI-3 параллель интерфейст ашиглаад зогсохгүй Fibre Channel, Serial Bus Protocol болон Serial Storage Protocol (SSP) гэх мэт нэмэлт параллель, сериал протоколуудад зориулагдсан байдаг. Өргөн хэрэглэгддэг SCSI стандарт нь Ultra-2 бөгөөд энэ нь секундэд 80 Mегабайт хүртэл хурдтайгаар өгөгдөл дамжуулахын тулд 40 Mhz-ийн хурдыг (clock) ашигладаг. Энэ стандарт нь бага хүчдэлийн (Low Voltage Differential) сигнал ашиглан 12 метр хүртэл урттай кабель ашиглах бололцоотой. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 63

1.3 Утасгүй сүлжээний интерфэйс /Wireless interface/ “Утасгүй сүлжээний интерфэйс" хэт улаан туяаны буюу утасгүй дамжуулах технологи ашиглан өгөгдлийг дамжуулдаг интерфэйс юм. Дамжуулах хурд удаанаас хурдан байх боловч дамжуулах зай нь хэдэн арван богино метр байна. Утасгүй сүлжээний интерфэйсүүд ерөнхийдөө ийм богино хугацааны хэрэгцээнд тохирсон байна. Standard Тайлбар IrDA Хэт ягаан туяаны холбоог ашигладаг интерфэйс. Дамжуулах зай нь хоёр метр дотор байдаг. Төхөөрөмжүүдийн хооронд обьектууд саад учруулж байгаа бол, хөндлөнгийн өгөгдлийг дамжуулах тохиолдол гардаг. Bluetooth 2.4GHz зурвасыг ашигласан утасгүй холбооны интерфэйс нь 10 метрийн хязгаар дотор 1Mbps дамжуулах хурдаар хангадаг ба компьютер, хэвлэх төхөөрөмж, PDA, гар утас дотор багтсан байдаг. IrDA –тай харьцуулахад обьектууд саад учруулах нь харьцангуй тэсвэртэй юм. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 64

Компьютерийн техник хангамж гэдэг нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. 4. Компьютерийн техник хангамж Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 65

1.1 Компьютерийн төрөл /Types of computers/ Төрөл Тайлбар Хэрэглээ Супер компьютер /Supercomputer/ Маш хурдан, өндөр гүйцэтгэлтэй, шинжлэх ухаан ба технологийн өгөгдлүүдийг боловсруулдаг. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Цаг агаар урьдчилан мэдээлэх, замын хөдөлгөөний хяналт, сансрын хөгжил гэх мэт Ерөнхий зорилгын Компьютер /General purpose computer/ Оффисын боловсруулалт ба шинжлэх ухаан, технологийн өгөгдлүүдийг хамтад нь боловсруулдаг. Өөрөөр хэлбэл “Mainframe” компьютер юм. Галт тэрэгний суудал захиалга, онлайн банкны хадгаламжийн систем гэх мэт Оффисын компьютер /Office computer/ Пүүс компаниудад ашиглагддаг оффисын зориулалтын компьютер. Өөрөөр хэлбэл, “business server” компьютер юм. Бараа материалын хяналт, борлуулалт удирдлага гэх мэт Cloud computing Өндөр хүчин чадалтай Super Computer- уудыг цөөн тоогоор байгуулж тэдгээр компьютеруудад дэлхийн хаанаас ч хандах боломжтой 66

Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 6 Төрөл Тайлбар Хэрэглээ Virtual computing Desktop компьютер болон laptop дээр дахин нэгэн virtual компьютер үүсгэх боломжийг олгоно. Windows хэрэглэж байхдаа Ubuntu үйлдлийн системийг зэрэг хэрэглэж болдог. Apple компьютер Apple фирмийн үйлдвэрлэн гаргадаг энэхүү компьютер нь үйлдлийн систем, хэрэглээний програмууд нь персональ компьютерийнхтэй адилгүй, тусгай зориулалтын програм хангамжууд шаарддаг. Хэрэгцээндээ тохируулан ашиглана. Ухаалаг гар утас /Smartphones/ Smartphone нь компьютерийн хийдэг олон үйлдлийг хийж чадах хүчин чадал бүхий ухаалаг гар утас юм. Tаблет компьютер /Tablet PC/ Таблет компьютер нь мобайл компьютер, зөөврийн компьютер хоёрыг нэгтгэж үйлдвэрлэсэн төхөөрөмж юм.

1.2 Хувийн компьютерийн төрөл /Types of PCs/ Төрөл Тайлбар Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn Шинж чанар Хэмжээ (Хүнд) Өргөтгөх Эрчим хүч хэрэглээ Desktop Ширээний компьютер Tower Босоо байрлалтай Slimline Хэвтээ байрлалтай All in One Дэлгэцэндээ бүх эд ангиуд нь нэгтгэгдсэн Laptop Зөөврийн компьютер, 100В/200В цахилгаанд залгаж ашиглана. Notebook Энэ компьютер нь A4 ба B5 гэсэн хэмжээтэй байна. PDA Гарын алга шиг хэмжээтэй хувийн компьютер. Ө.х “Palmtop” ихэвчлэн хаяг, хуваарь зэрэг хувийн мэдээллийг удирдахад хэрэглэдэг ба интернэтэд холбогддог. Их Бага Их Бага Их Бага 68

2. Оролтын төхөөрөмжүүд /Input devices/ Төрөл Эд ангиуд Тайлбар Тэмдэгтүүд болон тооны Оролтын төхөөрөмж Компьютерийн гар /Keyboard/ Тэмдэгт оруулахад зориулагдсан стандарт төхөөрөмж Заах төхөөрөмж Хулгана /Mouse/ Хулгана нь гадаргуу дээр хөдөлгөснөөр хавтгай дэлгэцэнд талбарыг онилон заах оньст компьютерийн тоноглол юм Trackball Байршилын мэдээллийг бөмбөлөг ашиглан оруулдаг төхөөрөмж Trackpad (Мэдрэгч самбар) Хавтгай гадаргуу дээр хуруугаа хөдөлгөж заагчийг удирддаг төхөөрөмж Pointing stick 4 зүгт хөдөлдөг гарны дунд байрладаг төхөөрөмж. Digitizer/ tablet Төлөвлөгөөний зургийг болон тусгай зориулалтын зургийг хавтгай гадаргуут төхөөрөмжинд ‘stylus pen’ ашиглан зурдаг. Touch Panel/ screen (мэдрэгч дэлгэц) Мэдрэгч дэлгэцийг ашиглан дүрс, товчлууруудтай ажиллана. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 69

• Оролтын төхөөрөмжүүд Төрөл Эд ангиуд Тайлбар Зураг оруулдаг төхөөрөмжүүд Image scanner Тоон фото зураг, зураг, хэвлэмэл материал, гараар бичсэн тэмдэгтүүдийг компьютер руу тоон өгөгдөл болгон оруулдаг төхөөрөмж Digital camera Энгийн камер боловч зургийн өгөгдлийг тоон өгөгдөл рүү шилжүүлдэг. Barcode уншигч Бүтээгдэхүүнд байрлуулсан баркодыг оптикаар уншдаг төхөөрөмж OCR (Optical Character Reader) device Гараар бичсэн тэмдэгтүүд болон хэвлэсэн тэмдэгтүүдийг оптикаар уншдаг төхөөрөмж OMR (Optical Mark Reader) device Хариултын хуудсан дээр харандаагаар харанхуйлж байгаа тэмдэгтийг оптикаар уншдаг төхөөрөмж. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 70

• Оролтын төхөөрөмжүүд Төрөл Эд ангиуд Тайлбар Бусад оролтын төхөөрөмж Дуу авиа оруулдаг төхөөрөмж Компьютерийн үйл ажиллагааны дуу авиа болон микрофоноор дамжуулан дуу авиаг компьютер руу оруулна. Гараар тэмдэгт оруулдаг төхөөрөмж Хавтгай гадаргуут төхөөрөмжинд гараараа бичсэн тэмдэгтүүдийг компьютер руу оруулна. Соронзон карт уншигч Соронзон тууз бүхий картуудыг уншина. Үүнд: зээлийн карт болон дебит карт Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 71

3. Гаралтын төхөөрөмжүүд /Output devices/ 3.1. Дэлгэц Төрөл Шинж чанар Катодон цацрагт хоолой /CRT display/ Катодон цацрагт хоолойг ашиглан бүтээгдсэн. Ихэвчлэн 15, 17, 21 инчийн хэмжээтэй байх ба өндөр дэлгэцийн гүйцэтгэлтэй боловч сул тал нь эрчим хүч ихээр ашиглаж, овор хэмжээ томтой байдаг. Шингэн талстан дэлгэц /LCD display/ Шингэн талстыг ашиглан бүтээгдсэн ба 10-с 60 инч хэмжээтэй. Органик гэрэлт диодон дэлгэц /OLED display/ Хүчдэл хэрэглэж байгаа үед гэрлийг ялгаруулдаг нь эрчим хүчийг хэмнэдэг давуу талтай. Мөн органик нэгдлүүдээр бүтээгдсэн. Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 72

3. Гаралтын төхөөрөмжүүд Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 73 Зураг 20

3. Гаралтын төхөөрөмжүүд Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 74 Зураг 21 Зураг 22

Дэлгэцний үзүүлэлт: Дэлгэц нь доор дурьдсан зүйлүүдээр хоорондоо ялгагдаж байдаг. Үүнд: - Үйлдвэрлэсэн компани - Дэлгэцний хэмжээ - Inch - Wide эсэх - Өнгө ялгаруулалт - Үйлдвэрлэсэн технологи гэх мэт Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 75

2.1 Хэвлэгч Төрөл Шинч чанар Лазер хэвлэгч /Laser printer/ Хуурай технол

Add a comment

Related pages

IT101

IT101 is a company providing state of the art comprehensive security solutions for all your data in motion. " Technology Partners . Technology Partners.
Read more

Ferienchalet IT101, Italien, Toskana, Pisa, Viareggio ...

Ferienchalet IT101 in Viareggio. Buchen Sie dieses Chalet für bis zu 6 Personen in der Region Italien, Toskana, Pisa, Viareggio!
Read more

BENNING 044033 IT101 Isolations-und Widerstandsmessgerät ...

BENNING 044033 IT101 Isolations-und Widerstandsmessgerät, ... Spannungsmessung 0,1 V - 6.00 V AC/DC TRUE RMS; Isolationswiderstandsmessung 1 kΩ ...
Read more

IT101 Tutorial 3.1 - Relative and Absolute References ...

This tutorial video explains the differences between relative and absolute referencing in Microsoft Excel.
Read more

CRLX101 - Wikipedia, the free encyclopedia

CRLX101 is a novel approach to cancer chemotherapy that is under investigation ... The Phase 1/2a clinical trial was conducted at the City of Hope National ...
Read more

Maria Costa - FSZ - Person

IT101-1 Italienisch I (A1) IT301-1 Italienisch III mit Tandemarbeit (B1.1) ML201-1 E-Tandemsprachkurs Deutsch-Italienisch (Sardinien/Italien) mit ...
Read more

IT101 Tutorial 4.1 - Charts and Graphs - YouTube

IT101 Tutorial 4.1 - Charts and Graphs ... Excel 2007 - Creating & Editing Charts And Graphs - Duration: 9:59. The Tech Train 428,518 views.
Read more

COURSE PROFILE Theory+PS+Lab ECTS - ISIK UN

(IŞIK - IT101) 1 / 6 COURSE PROFILE Course Name Code Semester Term Theory+PS+Lab (hour/week) Local Credits ECTS Introduction to Computing
Read more

Semovente 47-32 2 Stk. (IT101), 9,90 €, FantasyWelt.de ...

Semovente 47-32 2 Stk. (IT101) Lieferzeit ca. 1-2 Werktage; ArtikelNr.: BFIT101; EAN-Nr: 9420020202894; Hersteller: Battlefront Miniatures
Read more