цусан суулгын амёб (Entameoba histolytica)

67 %
33 %
Information about цусан суулгын амёб (Entameoba histolytica)
Education

Published on March 5, 2014

Author: Oflorencia

Source: slideshare.net

       Цусан суулгын амѐб (Entameoba histolytica) нь ихэвчлэн хүнд халддаг ба ойролцоогоор дэлхий дахинд 50 сая хүнд халдварласан гэсэн тооцоотой байнатүүний өвчин үүсгэгч шинжийг 1875 онд Леш олж илрүүлсэн боловч Фриц Шаудиныг 1903 онд тодорхойлох хүртэл латин нэргүй байсан. Цусан суулгын амѐбыг нэрнээс нь (histo-lytic буюу эд эсийг сөнөөгч) өвчин үүсгэдэг гэдгийг ойлгож болох юм. Халдварлалт нь огт шинж тэмдэггүй байж болох ба цусан суулга өвчин мөн түүнчлэн элэгний идээт үрэвслийг үүсгэж чадах аюултай юм. Цусан суулгын амѐб нь хүний бүдүүн гэдсэнд байрлаж, цусан суулга буюу амѐбиаз өвчнийг үүсгэдэг. Газар сайгүй маш өргөн тархсан байдаг ба ялангуяа халуун дулаан уур амьсгалтай бүс нутагт илүү тохиолддог. Бүтэц, амьдралын мөчлөг: Зөвхөн хүнд шимэгчлэн амьдардаг. Амьдралын мөчлөгтөө дараах хэлбэрүүдтэй тохиолддог. •Цист (Forma cystica) •Жижиг ургал хэлбэр (Forma minuta) •Том ургал хэлбэр (Forma magna) Халдварлах хэлбэр нь 4 бөөм (зүйлийн онцлог шинж) агуулсан цист юм.

 Хүний гэдсэнд цистийн гадуурхи бүрхүүл уусаж, түүнээс 4 бөөмтэй амѐб гарч, хурдан хуваагдаж, 7-15 мкм диаметр хэмжээтэй, 1 бөөмтэй, 4 жижиг ургал хэлбэр бий болдог. Энэ хэлбэр бүдүүн гэдэсний хөндийд амьдарч, бактериар хооллож үржих боловч өвчин үүсгэдэггүй онцлогтой. Харин бүдүүн гэдэсний доод хэсэгт орсон үед эхлээд 1 бөөм агуулж байгаад, боловсрох процессын үед дахин хуваагдаж практикийн хувьд цист хэлбэрт шилжиж, 4 бөөмтэй болно.

 Идэвхитэй үе шат (тропозоит) зөвхөн эзний биед байдаг. Цистүүд нь эзэн биеэс гадна усанд, хөрсөнд мөн хоол хүнсэн дээр, ялангуяа чийгтэй нөхцөлд буй хоол хүнсэн дээр тэсвэрлэн амьдардаг. Цист нь халуун мөн хөлдөх температурт хурдан үхдэг ба эзэн биеийн гадна цөөхөн сар амьдрах чадвартай байдаг. Цист нь залгигдсанаар тропозоит үе шатаа өнгөрөөн хоол боловсруулах замд халдварладаг. Хүчтэй цусан суулга, жин хасах, сульдах, хэвлийн хөдний орчим өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Амѐб нь үнэндээ гэдэсний ханыг гэмтээж “өрөмдөн” ордог ба энэ нь цус алдалтад ч хүргэж болох магадлалтай байдаг. Тэндээсээ амѐб нь ихэвчлэн элгэнд очдог боловч заримдаа уушги, тархи цөс зэрэг хүний биеийн амин чухал эд эрхтнүүдэд очиж болдог. Уг эд эсийн “дайралт”-ын түгээмэл үр дүн нь хэрэв эмчлэхгүй бол үхэлд ч хүргэх аюултай элэгний идээт үрэвсэл юм. Заримдаа амѐбын цитоплазмд залгигдсан цусны улаан эс үзэгддэг. Ингэснээр эритрофаг болно.

  Цусан суулгын амѐб нь хүний зарим вирусуудын хорт чанарыг солиж болох ба өөрөө өөрийнхөө вируснуудын эзэн болдог. Жишээлбэл, ДОХ-ын вирус нь гэмтлийг болон цусан суулгын амѐбын өвчин үүсгэх чадварыг хурцатгадаг. Нөгөөтэйгүүр, ДОХ-ын вирусээр халдварласан эсүүд ихэвчлэн цусан суулгын амѐбоор устгагддаг. Халдварлах боломжтой ДОХ-ын вирус нь амѐбын дотор байхдаа амьдрах боломжтой байдаг ч гэсэн азаар уг вирусыг тээж буй хүн амѐбоор дахин халдварладаг гэсэн баталгаа хараахан гараагүй байна. 1972 онд эрдэмтэд эсийн задралыг нөхцөлдүүлдэг цусан суулгын амѐб дотор байдаг хоѐр ялгаатай олон талт ба утас маягийн амин чухал төрлүүд байдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн. Магадгүй хамгийн сүүлд хийсэн ажиглалт нь эдгээр 2 амин чухал төрлүүд байдаг ба нэг төрлийн амѐб (HB-301 төрөл) дотор олон талт маягийн төрөл нь хөнөөлт нөлөө үзүүлдэггүй ч өөр төрөлд өө(HK-9 төрөл) эсийг задрахад хүргэж байдаг гэсэн ажиглалт байх. Хэдийгээр Маттерн эдгээр эгэл биет вируснууд бактериофаг шиг үйл ажиллагаатай байж болох талаар судлахыг оролдсон ч вирусээр халдварлагдсан цусан суулгын амѐбод ямар ч чухал өөрчлөлтийг олж гаргаж чадаагүй юм. Хэдий тийм боловч, үүнээс хойш уг зүйлийн талаар дахин шинэ судалгаа хийгдээгүй юм.

 Цусан суулгын амѐбыг ялгадасны дээжээр оношилж болох боловч бусад тодорхой төрөл зүйлүүд нь тодрон микроскопт дангаараа харагдах боломжтой гэдгийг санах хэрэгтэй.

    Үр нөлөө бүхий олон төрлийн эмнүүд байдаг. Доор дурдсан зүйлс нь олон төрлийн эмчлэх аргуудыг дурьдах төдий бичсэн эмчилгээний аргууд юм. Гэдсэнд халдварласан үед: Ихэвчлэн нитроимидазолын дайвар бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Учир нь тэд амѐбын тропозоит хэлбэрийн үед маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг юм. Тэд амѐбын цистэд бага нөлөө үзүүлдэг тул энэ төрлийн эмчилгээг нь люменд буй организмд нөлөөлөх чадвартай өөр бусад бодисуудтай хамт хэрэглэгддэг. Элэгний идээт үрэвслийн үед: Организмын нягт эд дэх амѐбыг гол байгаа болгохоос гадна юуны өмнө метронидазол , хлорохин зэрэг эмнүүдийг хэрэглэн элэгний идээвтүрэвслийг эмчлэх эмчилгээ нь дахин нэвтрэхээс сэргийлэн гэдэсний люменд нөлөө үзүүлэх чадвартай бодисуудыг багтаасан байх шаардлагатай. Шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдэд: Өвчин тархсагүй газар нутгуудын шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүдийг (өөрөөр шинж тэмдэггүй зөөвөрлөгчид) паромомицин, мөн диоксанид фуроат зэрэг эмнүүдээр эмчилвэл зохистой. Диоксанид фуроатыг мөн цистээ дөнгөж дамжиж буй амѐбтой, шинж тэмдэг нь бага багаар илэрч байгаа хүмүүс хэрэглэж болно.

 Гэдэсний амѐб нь ходоод гэдэсний замд хүний биед комменсализм хэлбэрээр оршдог өвчин үүсгэдэггүй зүйл юм. Бүдүүн гэдэсний дээд хэсэг болон гэдэсний хөндийд амьдарадаг. Дэлхийн бөмбөрцгийн янз бөрийн хэсгийн хүн амын 40-50%-Д тохиолддог. Будсан ялгадасны дээжийг микроскопоор шинжлэх явцад гэдэсний амѐбыг өвчин үүсгэгч цусан суулгын амѐбтой андуурдаг тул анагаах ухаанд чухал ач холбогдолтой байдаг. Иймээс түүний анагаах ухааны оношилгооны төөрөгдлийг арилган цусан суулгын амѐбоос ялгахын тулд сайтар судлах цаардлагатай юм. Гэвч хоол боловсруулах эрхтний доод хэсэгт 2-8 бөөмтэй цист үүсгэдэг, үүгээрээ цусан суулгын 4 бөөмтэй цистээс амархан ялгардаг. Түүний цист нь бат бөх ханаар хамгаалагдсан байдаг ба туйлын нөхцөл байдлыг ч тэсвэрлэх чадвартай ба ингэснээр нэг эзнээс гарсныхаа дараа өөр нэг эзний биед дамждаг.

 Экто, эндoплазмын хооронд нарийн зааггүй, хуурамч хөлнүүд нэг зэрэг янз бүрийн чиглэлд хөдлөх хөдөлгөөний өвөрмөц аргыг эзэмшсэн. Бөөмөндөө хроматины том мөхлөгтэй, бөөмхөн төвд нь байрладаг, цацраг бүтэцгүй. Уураг задлах фермент ялгаруулахгүй, амьтан, ургамлын хоолны үлдэгдэл, мөөгөнцөр, бактериар хооллодог. Эндоплазмдаа олон тооны хоосовчтой, цусны улаан цогцсоор хооллохгүй.

Гэдэсний амѐбын цист нь 4-өөс олон бөөмтэй.  Гэдэсний амѐб нь хор хөнөөлгүй тул эмчилгээ хайх шаардлага гардаггүй. Хэдий тийм боловч хүн энэхүү хоргүй мэт амѐбын халдвар авахад бусад өвчин үүсгэгч биетүүд мөн учирч болох ба эдгээр өвчин үүсгэгчид нь халдвар юм уу өвчлөл үүсгэх боломжтой байдаг. 

 Гэдэсний амѐбын тропозоитууд нь өргөн, конус хэлбэрийн хуурамч хөлөөрөө ялгагддаг. Тэд ихэвчлэн хэмжээгээрээ цусан суулгын амѐбоос ялгагддаггүй. Цистийг нь түүний боловсорсон үеийн 8 бөөмөөр таньж болдог.

 Гэдэсний амѐб нь бөөрөнхий, ихэвчлэн зуйван юм уу зөв биш дүрстэй байх ба боловсорсон үедээ 8 бөөмтэй байх бөгөөд энгийн хуваагдлаар хуваагдана. Амьдралынхаа мөчлөгийн явцдаа эзэн түүнийг залгин амѐб үйлдвэрлэж эхэлдэг.

Add a comment

Related presentations

Related pages

Цусан суулгын амёб (Entameoba histolytica ...

Энэ амёб нь хүний бүдүүн гэдсэнд амьдардаг ба цусан суулга буюу амебиоз өвчнийг ...
Read more

Фармогенетик | Био судлал

Цусан суулгын амёб (Entameoba histolytica) ...
Read more

Monsters Inside Me Entamoeba Histolytica.flv - YouTube

Monsters Inside Me Entamoeba Histolytica.flv MrSarmadJamal91's channel. Subscribe Subscribed Unsubscribe 165 165. Loading... Loading...
Read more

Дизентерийная Амёба ...

(Entamoeba histolytica), паразитич. простейшее класса амёб. Мельче обыкновенной амёбы (Amoeba proteus ...
Read more

Дизентерийная амёба - Большая ...

... (Entamoeba histolytica) ... (деление на 8 дочерних амёб) дают начало просветным формам ...
Read more

Реферат: Строение и ...

Дизентерийная амёба (Entamoeba histolytica), простейшее из отряда амёб; ... (Entamoeba histolytica) ...
Read more

Строение и жизнедеятельность ...

Дизентерийная амёба (Entamoeba histolytica), простейшее из отряда амёб; ... (Entamoeba histolytica) ...
Read more

Амёбиаз - Презентация 27484

В организме человека Entamoeba histolytica может ... амёб на искусственных ...
Read more