Cs102 7

50 %
50 %
Information about Cs102 7

Published on September 17, 2014

Author: nerguibatjargal1

Source: slideshare.net

Лекц-2 2013.02.20 S.CS102 Компьютерийн хэрэглээ-2 Лекц-7 S.CS102 2014.05.01 ШУТИС Е-НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ Виртуаль технологийн профессорын баг

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА: 1. Интернет гэж юу вэ? 2. ISP 3. URL 4. Web browser 5. Интернэтэд хэрхэн хайлт хийх 6. Google docs

1. ИНТЕРНЕТ Интернет нь олон төрлийн сүлжээг агуулсан, дэлхий нийтийн систем юм. Өөрөөр хэлбэл Мэдээлэл тасралтгүй солилцох боломжийг бий болгосон, өөр хоорондоо холбогдсон дэлхий даяархи олон зуун компьютерүүдийн асар том сүлжээ юм. Интернэт гэдэгт зөвхөн вэб хуудас үзэх төдий бус энэ асар том сүлжээг ашиглан мэдээлэл солилцох бүхий л үйлдлүүдийг хамтатган ойлгох хэрэгтэй.

WWW – World wide web нь вэб сайтуудын харилцаа холбоо гэж ойлгож болно. Харилцаа холбоо нь стандарчлагдсан, Internet Protocol – д захирагддаг ба IP address хэмээх хаяглалтын системтэй байдаг. TCP/IP /Transmission Control Protocol/ /Internet Protocol/ Сүлжээний технологиуд дээр тулгуурлагдсан интернетийн орчинд өгөгдөл дамжуулж буй протокол юм. FTP буюу File transfer protocol Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно.

DNS – Domain Name System нь вэб хаягийн мэдээллийг дамжуулж буй систем бөгөөд вэб хаяг болгоныг сүлжээнд давтагдан оруулахгүйгээр IP хаяглалтын систем рүү хөрвүүлдэг. H t t p : / / w w w . g o o g l e . c o m Http – Hyper text transfer protocol, Вэб хаягийн эхлэл www – World wide web Google – domain name буюу вэб сайтын нэр .com – Top level domains, вэб сайтын төрөл Интернетэд вэб сайтын нэрүүд давхцах ёсгүй тул Top-Level-Domain - р ялгагддаг. Үүнийг Domain нэрний өргөтгөл гэж хэлдэг. Жишээ нь google.com, google.mn.

Бидний ашигладаг google.com сайтын news.google.com нь Second-Level-Domain юм. Өөрөөр хэлбэл google.com - н Subdomain нь юм. Эдгээр нь нэг сервер дээр байрлаж байх боломжтой. Ерөнхий Top level domains: .com -Худалдааны .net- Сүлжээний .org - Байгууллагын .edu-Боловсролын .gov -Засгийн газрын .mil-Зэвсэгт хүчний .int - Олон улсын .biz -Бизнесийн Үүнээс гадна улс орныг ялгасан домэйн нэр бас байдаг. mn-Монгол uk- Их Британи

2. (ISP) - INTERNET SERVICE PROVIDER ИНТЕРНЕТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ИҮТ (ISP) • Сарын төлбөр төлөөд програм хангамж, хэрэглэгчийн нэр, нууц үг ба хандах зөвшөөрлийг өгөөд • Хэрэглэгчдэд Интернетэд амархан холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн компани ИҮТ-үүд бие биентэйгээ сүлжээнд хандах цэгүүдээр холбогдоно.

3.URL Вэб хуудасны бүтэн хаягийг URL (Uniform Resource Locator) хаяг гэнэ. 4.Web browser Вэб хуудсыг үзэхдээ web browser гэж нэрлэгдэх Интернет хөтөчийг ашиглана. Өргөн хэрэглэгддэг вэб хөтөчүүд: Internet Explorer Mozilla Firefox Google Chrome Opera Вэб хөтөчийн Navigation Toolbar-ийн Address хэсэгт URL хаягийг бичиж өгөн вэб сайтыг үзэх боломжтой.

MOZILLA FIREFOX-Н ДАВУУ ТАЛУУД  Internet Explorer-с хамаагүй илүү хурдан. Хамгаалалт сайтай. Нэмэлт хэрэглүүрүүд суулгаж хэрэглэх боломжтой. Үнэгүй. Монгол хэл дээрх хувилбартай. Unicode-ийг бүрэн дэмжиж, javascript, java, flash зэрэг технологиудтай сайн зохицож ажилладаг. Oлон үйлдлийн системд ажиллах боломжтой. (Windows, MacOS, Linux)

5. ИНТЕРНЕТЭД ХАЙЛТ ХИЙХ •Интернэт нь асар их цар хүрээг хамаарсан том сүлжээ тул хэрэглэгчдийн хувьд хэрэгтэй мэдээллээ богино хугацаанд хайж олоход хайлтын системүүд танд тусална. •Хайлтын системүүд нь төрөл бүрийн мэдээллийн бааз бөгөөд эдгээрийг үнэгүй ашиглаж, хэрэгцээт мэдээллээ олж авах боломжтой. •Хайлтын систем нь бүртгэж авсан мэдээллийн сан болон бүртгэх мэдээллийн агуулга зэргээрээ ялгаатай байдаг учраас нэг хайлтын системээр олдоогүй мэдээлэл нөгөө хайлтын системээр хайлгахад олдох тохиолдол байдаг.

Хамгийн өргөн хэрэглэгддэг хайлтын систем бол google.com юм. Хайлт хийх дараах аргууд байдаг. • Таны бичсэн өгүүлбэрийн аль нэг үг эсвэл бүгдийг нь оролцуулан хайлт хийхийг хүсвэл Or эсвэл " | " тэмдгийг хэрэглэж болно. • Хэрвээ та яг тодорхой үг хэллэгийг хайхыг хүсвэл хашилтанд бичнэ. Жнь: “Bill Clinton” гэж хайлгахад өөр үгтэй холилдохгүй, хооронд нь ямар нэг үг орохгүй. • Хайж байгаа мэдээлэлд ямар нэг үг орохгүй байхыг хасах тэмдгээр тодорхойлж болно. Жнь: “Элбэгдорж-Цахиа” гэж хайлгана. • "*" тэмдэг. Хайх үг, хэллэгийг бүрэн гүйцэд мэдэхгүй тохиолдолд * тэмдэгтийг ашиглана. • Хэрвээ ямар нэг зүйлийн тодорхойлолтыг хайх бол (define:) гэж бичнэ.

НАРИЙВЧИЛСАН ХАЙЛТ ХИЙХ http://google.mn.advanced_search хаягаар орж нарийвчилсан хайлт хийх боломжтой .

ХАЙЛТЫН ОПЕРАТОРУУД Хайлтын цонхондоо “операторууд” нэмж хайлтаа сайжруулж болно. Лав хайлтын операторуудын төрөл: • “+” хайлт • Ижил утга бүхий хайлт • “OR” /БУЮУ/ хайлт • Домайн хайлт • Тоон мужийн хайлт • Бусад онцлог хайлтууд

“+” ХАЙЛТ where, the, how гэх мэт энгийн үгнүүд төдийгүй ганц орон бүхий тоо, ганц үсгүүд нь хайлтын үр дүнг сайжруулахгүй, хайлтыг удаашруулдаг учраас түлхүүр үгнээс хасдаг. Хэрэв энгийн үгнүүдийг хайлтын үр дүнд зайлшгүй орох шаардлагатай гэж үзвэл “+” тэмдгийг түүний өмнө оруулж болно. Жишээ нь: free tutorial lesson +access2007

ИЖИЛ УТГА БҮХИЙ ХАЙЛТ Хэрэв та өөрийн сонгосон хайлтын түлхүүр үг болон түүнтэй ижил утга бүхий үгээр хайлт хийхийг хүсвэл “~” тэмдэгтийг хайлтыг түлхүүр үгийн өмнө тавьж хайна. Жишээ нь: ~ free lesson access2007

“OR” /БУЮУ/ ХАЙЛТ Хайлтын хэд хэдэн түлхүүр үгийн аль нэг нь орсон хуудсуудыг хайя гэвэл түлхүүр үгүүдийн дунд OR гэж том үсгээр бичиж хайна. Жишээ нь: free lesson access2007 OR access2010

ДОМЭЙН ХАЙЛТ Тухайн сайт дотроос түлхүүр үгийнхээ дагуу хайлт хийе гэвэл түлхүүр үгийнхээ араас “site” гэж бичээд : тодорхойлох цэг тавиад сайтынхаа домэйн нэрийг залгаж бичнэ. Жишээ нь: Оюутан site: must.edu.mn

ТООН МУЖИЙН ХАЙЛТ Өгөгдсөн тоон хязгаарт багтсан тоонуудыг хайлтын үр дүнд оруулахдаа хайлтын түлхүүр үгтэйгээ хамт дундаа хоосон зайгүй бичигдсэн хоёр цэгээр тусгаарлагдсан хоёр тоог оруулахад хангалттай. Тоон муждаа он (1970-1980), жин (500-1000 kg) гэх мэт бүхий л тоон өгөгдлүүдийг ашиглаж болно. Ингэхдээ тухайн тоон муж нь юуных болохыг хэмжих нэгжээр нь тодруулж өгөх хэрэгтэй. Жишээ нь: 50-100$ үнэ бүхий DVD тоглуулагч хайя гэвэл DVD player 50$..100$

НАРИЙВЧИЛСАН ХАЙЛТЫН БУСАД БОЛОМЖУУД Language: Ямар хэл дээрх сайтууд хайж байгаагаа заажөгч болно. File format: Ямар файл хайж байгаагаа зааж өгнө. Date: Огноогоор хайж болно. Occurrences: Хайж байгаа түлхүүр үг чинь сайтын аль хэсэгт байх ёстойг зааж өгч болно. Domains:Тодорхой нэг сайтад хайлт хийх бол энд бичнэ. Usage rights: Мэдээллийн зохиогчийн эрхийн нөхцөлийг энд заана. Page-specific: өөрийн чинь хуудастай төстэй эсвэл холбоотой хуудаснуудыг зааж өгөх Technology Search: Энэ бол Apple Macintosh, BSD Unix, Linux, Windows гэсэн үйлдлийн системүүдийн алинд нь таарах мэдээлэл хайж байгаагаа зааж өгөх учиртай хэсэг юм.

6. GOOGLE DOCS Google Docs нь вэбэд суурилсан, үнэ төлбөргүй хэрэглээний програм бөгөөд дотроо текстэн мэдээлэл боловсруулах (word processing), хүснэгтэн мэдээлэл боловсруулах (spreadsheets), илтгэл бэлтгэх (presentation) гэсэн хэсгүүдтэй. Google-ийн санал болгож буй энэхүү програм нь хэрэглэгчид бичиг баримтуудыг онлайнаар хамтран боловсруулах боломж олгодог. Текстэн, хүснэгтэн хэлбэрийн мэдээлэл, илтгэлийг вэбэд түшиглэн онлайнаар бэлтгэж и-мэйлээр илгээж болдог ба хэрэглэгч өөрийн компьютертаа эсвэл Google-ийн серверт хадгалж болдог.

Тухайн бичиг баримтыг хэрэглэгчид хамтран боловсруулж зэрэг нээж, засварлаж болдог нь Google Docs-ийн гол онцлог юм. Google Docs нь Open Office хэлбэрийн файлыг боловсруулах төдийгүй MS Word, Excel-ийн файлуудтай ажилладаг. Google Docs-ийг ашиглан боловсруулах бичиг баримт нь 500KB, түүнд орсон зургийн хэмжээ 2MB-аас хэтрэхгүй байх ёстой. Түүнчлэн 5000 бичиг баримт, 5000 зураг, 1000 excel файл, 100 PDF файлыг хадгалах боломжтой.

GOOGLE DOCS-ИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? Google Docs-ийг ашиглахын тулд юуны өмнө Google-ийн хэрэглэгчээр бүртгүүлсэн байх ёстой. 1. http://docs.google.com хуудас руу орно. 2. Google Account хэсэгт бүртгүүлсэн хаяг, нууц үгээ бичиж оруулна.

ШИНЭЭР ФАЙЛ ҮҮСГЭХ Шинээр файл үүсгэхдээ Google Docs дээр шууд үүсгэх, урьд нь үүсгээд хадгалсан файлаа татаж нээх гэсэн 2 хувилбартай. 1. Google Docs дээр шууд шинэ файл үүсгэхдээ Create new команд дээр дарж жагсаалтаас сонгоно. •Document-текстэн файл •Presentation-илтгэл, үзүүлэнгийн файл •Spreadsheet-хүснэгтэн мэдээллийн файл •Form-тест зохиох боломжтой файл •Drawing-зургийн файл •Folder-фолдер үүсгэх

2. Өмнө нь MS Office-ийн програмууд дээр үүсгэсэн файлаа Google Docs руу татаж оруулан хамтран боловсруулахын тулд Upload - Browse командаар файлаа татаж оруулна.

ХАМТРАН АШИГЛАХ Google Docs-ийг ашиглахын хамгийн гол давуу тал нь тухайн файлаа хамтран эзэмшиж, нэгэн зэрэг засвар өөрчлөлт хийх явдал юм. Иймээс тухайн файлыг хамтран эзмших зөвшөөрлийг Share командыг ашиглан өгнө. Sharing Settings-хамтран эзэмших тохиргоог хийж өгнө. Email editors/viewers…-имэйл харилцагчдаас сонгох Email as attachment…-хавсрага файл болгон илгээх. Sharing Settings цонхны Change командаар хэнтэй хамтран эзэмших тохиргоог хийнэ. Public on the web-вэб сайтад бүгдэд нээлттэй. Anyone with the link-эзэмшигчтэй холбогдсон хэрэглэгчдэд Private-хандах эрх авсан хүмүүс хамтран эзэмшинэ.

Add a comment

Related pages

MD CS102: Metalldetektor, analog, Profimodell bei reichelt ...

Der CS102 Analog-Metalldetektor ist ein Profigerät unter den Vellemann Detektoren. Er ermöglicht eine einfache und schnelle Suche nach Münzen, Relikten ...
Read more

Course: CS102: Introduction to Computer Science II

CS102: Introduction to Computer Science II. Participants. Course Introduction. ... Unit 7: Template Programming. Optional Course Evaluation Survey. Final Exam.
Read more

Cs102 cs/102 cs 102 unit 7 outline writing process {devry ...

Cs102 cs/102 cs 102 unit 7 outline writing process {devry} | Issuu is a digital publishing platform that makes it simple to publish magazines, catalogs ...
Read more

CS102 - Project 7 - CS - LIU CS - Prof. League

In this assignment, we will use a loop to print a simple calendar. It begins by asking the user for the year and month, in numeric form, and then it prints ...
Read more

UIC102 - Google Sites

This page at bit.ly/cs102. Home & Syllabus. ... 1.7 Academic Dishonesty; ... Print Page | Powered By Google Sites ...
Read more

CS102 - Project 7

If you ensure your input variables year and month have valid values before reaching the code above, then this code will ensure that dayOfWeek indicates on ...
Read more

Cs102 GB-NL-FR-ES-D - Velleman nv - International - Overview

CS102 PROFESSIONAL METAL DETECTOR ... 7 THRESHOLD threshold control: adjust the level of the received signal 8 LOW BAT low battery indication: ...
Read more

CSE College Courses - CS102 Lessons 7 & 8 - YouTube

CSE College Courses - CS102 Lessons 7 & 8 Joshua Szanto. ... CSE College Courses - CS102 Lessons 3 & 4 - Duration: 2:19:53. Joshua Szanto 51 views.
Read more

CS102 - Bits and Pieces - Bilkent Üniversitesi ...

CS102 - Bits and Pieces. ... CS102_Files slides - (Minimal, lay-of-the-land only) ... and online API's for JavaSE 7 & JavaSE 8 ;
Read more

CS102 - YouTube

7:44 [CS102 Tutorials] Part 2: How to convert a Java Class to JSON String using Gson Library (Part 2) - Duration: 9:26 ...
Read more