Cs102 4

50 %
50 %
Information about Cs102 4

Published on September 17, 2014

Author: nerguibatjargal1

Source: slideshare.net

Е-Нээлттэй Сургууль MS Access 2007 Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Энэ хичээлээр • Form команд ашиглан энгийн форм үүсгэх. • Split Form tool команд ашиглан салангид форм үүсгэх - их хэмжээний мэдээлэл болон single records бичлэгтэй ажиллах • Form Wizard команд ашиглан форм үүсгэх • Layout view команд ашиглан формыг засварлах. • Design view команд ашиглан формыг засварлах. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form гэж юу вэ? Form гэдэг нь 1 болон хэд хэдэн хүснэгт ба query –нээс сонгосон талбаруудыг ойлгомжтой бүтэцтэйгээр харуулсан обьект юм. Өгөгдлийн сан дах хүснэгтийн харагдах байдал болон мэдээлэл оруулах, засварлах болон мэдээллийг сэргээх хүрээтэй текст, тохируулгын товчлуур, шалгах товчлуур гэх мэт хүснэгттэй ажиллахад хялбар болгох зорилготой. Түүнчлэн хүснэгт дэх мэдээллийг хэрэглэгч санамсаргүйгээр өөрчлөхөөс сэргийлнэ. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Өгөгдлийн сангийн форм үүсгэх Хялбар форм Форм гэдэг нь мэдээллийн санд өгөгдөл оруулах, засварлах болон харах боломжийг олгодог дэлгэц бөгөөд энэ нь хэрэглэгч тухайн өгөгдөлтэй ажиллах болон ойлгоход туслах цонх юм.

Өгөгдлийн сангийн форм үүсгэх Хялбар форм Форм нь товчлуур, хүрээтэй текст, хавтас болон жагсаалтан мэдээлэл зэргийг багтаасан хялбар байдлаар ашиглах боломжтой цонх юм.

Өгөгдлийн сангийн форм үүсгэх Хялбар форм Форм дээрх удирдлагын хэсэг нь ихэнхдээ хүрээлэгдсэн байх ба зарим тохиолдолд хүснэгт эсвэл query –тэй холбогдсон байдаг.

Формын загвар үүсгэх Харах ба оруулахыг хүссэн өгөгдлийн жагсаалтыг гаргана. Удирдлагын хэсэгт өгөгдөлтэй ажиллах болон боловсруулалт хийх дарааллыг тодорхойлно. Жишээ нь: өгөгдөл оруулах болон засварлах бол хүрээтэй текст ашиглах, жагсаалтаас сонголт хийх бол жагсаалт ашиглах гэх мэт. Формын ноорог гаргах Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form команд ашиглах форм үүсгэх Form команд нь автоматаар хүрээтэй, өгөгдөлтэй холбогдсон хүснэгт болон query багтаасан форм үүсгэнэ. Форм үүсгэх өгөгдлийг сонгоод Form команд сонгоно. Шинээр үүсэх форм сонгосон өгөгдлийн бүх талбаруудыг агуулсан байх бөгөөд шаардлагагүй талбарыг устгах боломжтой. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form команд ашиглах форм үүсгэх Чиглүүлэгч самбараас форм үүсгэх мэдээллийн эх үүсвэрийг сонгоно. Create командын зурвас дах Forms бүлгийн Form команд сонгоно. Шинээр үүсэх форм нь Layout view горимд нээгдэх ба үүнийг өөрчлөх боломжтой Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form команд ашиглах форм үүсгэх Үүсгэсэн формыг өөрчлөх бүрэн боломжтой. Жишээ нь: шаардлагагүй товчлуурыг Mouse 2/Delete командаар устгах боломжтой. Завсарлаж дууссаны дараа Save команд ашиглан формыг хадгална. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Split Form команд ашилан форм үүсгэх Split forms нь их хэмжээний мэдээлэл болон цөөн бичлэгийг хялбар харах, засварлах оруулахад тохиромжтой. A split form нь форм болон хүснэгтэн өгөгдлийн хослол юм. Зөвхөн ганц бичлэг оруулах эсвэл засварлах үед формыг ашигладаг. Харин их хэмжээний мэдээлэл оруулах болон харах үед хүснэгтэн мэдээллийг ашигладаг. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Split Form команд ашилан форм үүсгэх Чиглүүлэгч самбараас split form үүсгэх хүснэгт болон query сонгоно. Create командын зурвасын Forms бүлгээс Split Form команд сонгоно. Access програмд шинээр үүсгэсэн форм нь Layout view горимд нээгддэг ба засварлах болон өөрчлөх боломжтой. Формыг хулганы тусламжтай хэмжээг нь ихэсгэж, багасгаж болно. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form Wizard команд ашиглан форм үүсгэх Form Wizard команд ашиглан форм үүсгэхэд Form командаар үүсгэсэн формоос зохион байгуулалтын хувьд илүү байдаг. Form Wizard командаар форм дах талбаруудыг бүлэглэх, эрэмбэлэх боломжтой бөгөөд талбаруудыг хэд хэдэн хүснэгт болон query дуудаж ашигладаг. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form Wizard команд ашиглан форм үүсгэх Create командын зурвасын Forms бүлгийн More Forms/Form Wizard команд сонгоно. Form Wizard харилцах цонхноос тухайн үүсгэх форм шаардагдах хүснэгт, query болон талбаруудыг сонгоно. Хэрэв хэд хэдэн өгөгдлийн эх үүсвэр ашиглаж байгаа тохиолдолд эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай байх шаардлагатай. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Form Wizard команд ашиглан форм үүсгэх Энэ алхамд шинээр үүсгэж буй формын харагдах байдлыг тодорхойлно. Хүснэгт хэлбэртэй, баганан хэлбэртэй гэх мэт Энэ алхамд формын загварыг сонгоно. Загварын жагсаалтаас аль нэг загварыг сонгож урьдчилан харах боломжтой. Энэ алхамд үүсгэх формын нэрийг бичээд Finish товчлуур дарна. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Үүсгэсэн формыг солих, засварлах Нэгэнт үүсгэсэн формын зарим нэгэн талбарын хэмжээг өөрчлөх, огноо оруулах гэх мэт өөрчлөлтийг хийх шаардлага гардаг. Access програмд үүсгэсэн формыг засварлахдаа Layout view болон Design view горимд байх шаардлагатай. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Үүсгэсэн формыг солих, засварлах Чиглүүлэгч самбараас Layout view команд сонгоно. Format болон Arrange нэмэлт командын зурвас нээгдэнэ. Design view харах горимд шилжинэ. Layout view харах горимд зарим шаардлагатай нэмэлт тохируулгыг хийх боломжтой. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Үүсгэсэн формыг солих, засварлах Auto Format команд ашиглан хэвжүүлэх: AutoFormat команд ашиглан формын дэвсгэр өнгө, талбаруудын өнгө, тексүүдийн өнгө, үсгийн фонт зэргийг үзэмжтэй хэвжүүлж болдог. Format/AutoFormat командаас тохирох хувилбарыг сонгоно. Формынгарчгийгөөрчлөх: Форм үүсгэх үед Access програм гарчигт формын нэрийг өгдөг. Гарчгийг өөрчлөхдөө Format/Title команд сонгож шинэ гарчгийг шивнэ. Огноо ба хугацаа оруулах: Format/Date and Time команд сонгож огноо ба хугацааны форматаас тохирох хувилбарыг сонгоно. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Үүсгэсэн формыг солих, засварлах Фонт ба форматыг өөрчлөх Format командын зурвасын командуудыг ашиглан формын форматыг өөрчилж болно. Аль нэг талбарын форматыг өөрчлөхийн тулд түүнийг сонгоно. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Формын үндсэн элементүүд Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Формын үндсэн элементүүд Design view горимд формын харагдах байдал ба ашигтай байдлыг өөрчилж болно. Форм ба тайлантай Design view горимд ажиллах нь адилхан бөгөөд хоёулаа Header, Detail, Footer хэсгүүдэд хуваагдана. • Header хэсэг нь хуудас бүрийн дээд хэсэгт гарах Өгөгдлийн сангийн форм үүсгэх мэдээллийг • Detail хэсэг нь хүснэгт эсвэл query-д суурилсан формын өгөгдлүүдийг, • Footer хэсэг нь хуудас бүрийн доод хэсэгт гарах мэдээллийг агуулна.

Формын үндсэн элементүүд Design цонхонд контролуудын хэмжээ, байрлалыг тодорхойлоход ашиглагддаг 2 хэрэглүүр байдаг. Хэмжээсийн шугам (rulers) нь форм ба тайлангийн дээд ба зүүн талуудад байрлана. Тор шугам (grid) нь контролуудын нарийвчилсан байрлалыг тохируулахад ашиглагддаг цэг ба шугамаас бүрдэнэ. Эдгээрийг дэлгэцэнд ил гаргахын тулд хулганы баруун товчийг дарж ижил нэртэй командыг сонгоно. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Контролуудын тухай Контролууд гэж форм ба тайлангийн өгөгдлүүдийг дүрслэх, тэдгээрт гүйцэтгэх үйлдлүүд, тэгш өнцөгт, шугам, зураг гэх мэт элементүүдийг хэлэх бөгөөд тэдгээрийг 3 ангилдаг. • Bound буюу контролын эх үүсвэр (control source) гэж нэрлэгддэг хүснэгт эсвэл query -н талбаруудтай холбоотой. Хүснэгт эсвэл query -д өөрчлөлт хийхэд bound контрол дах өгөгдөл өөрчлөгдөнө. • Unbound буюу ямар нэг талбаруудтай холбоогүй бөгөөд гарчгийн текст, шугам, тэгш өнцөгт, зургийг хэлнэ. Хүснэгт эсвэл query –н өгөгдлийг өөрчлөхөд unbound контролд өөрчлөлт орохгүй. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Контролуудын тухай • Calculeted буюу тооцооллын үр дүнг гаргах контрол нь илэрхийллийн үр дүнг дүрсэлдэг. Үр дүнг шууд өөрчлөх боломжгүй, бөгөөд форм суурилсан хүснэгт эсвэл кьюэригийн талбарууд эсвэл илэрхийллийг өөрчлөх ёстой. Форм, тайланг төрөл бүрээр үүсгэх үед Access програм контрол бүрийг (bound, unbound, calculated) автоматаар тодорхойлдог. Форм эсвэл тайлангууд Design view горимд ашиглаж болох хэд хэдэн төрлийн контролууд байдаг. Text box, Label гэсэн 2 төрөл нийтлэг хэрэглэгддэг. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Контролуудын тухай Label ( ) – гарчиг, товч заавар, тайлбар зэрэг текстэн мэдээлэл оруулахдаа энэ командыг ашиглаж болно. Тооцоолол хийхэд ашиглагдахгүй бөгөөд хүснэгт/кьюэритэй холбоотой утгуудыг авахгүй. Label нь үргэлж unbound контрол байдаг. Харин бусад контролуудтай хамт ашиглагддаг. Label үүсгэхдээ: • Design view горимд формоо нээнэ. • Label комад сонгоно. • Design цонхны байрлуулах газраа курсороо байрлуулан хулганы чирэх даралтаар үүсгэх контролын хэмжээ бүхий тэгш өнцөгтийг зурна. Label-н нэмэлт шинж чанаруудыг тодорхойлохдоо дэд цэсээс Properties командыг сонгоно. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Контролуудын тухай Text box ( ) –бичлэгүүдийн сангаас өгөгдлийг формд харуулахдаа ашиглана. Textbox нь ихэвчлэн контролын эх үүсвэрийн өгөгдлүүдийг харуулахад ашиглагддаг өөрөөр хэлбэл bound контролууд байдаг. Гэсэн хэдийч text box нь илэрхийллийн үрдүнг дүрслэх calculated контрол, эсвэл unbound контрол байж болно.Жишээнь: Хэрэглэгчийн оруулсан өгөгдлийг тооцоолж үр дүнг нь text box руу гаргаж болно. Оруулж байгаа илэрхийлэл нь өмнө нь хадгалагдаагүй. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Контролуудын шинж чанарыг өөрчлөх Формын аливаа нэг контролын шинж чанарыг өөрчлөхийн тулд түүнийг сонгон Tools бүлгийн Property Sheet хэрэглүүр дээр дарна. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Өгөгдлийг шүүх Datasheet горимд өгөгдлүүдийг эрэмбэлэн харах бол Sort командыг ашигладаг. Харин тодорхой нөхцөл хангах бичлэгүүдийг тухайн 1 хүснэгтээс шүүж харуулахын тулд Filter команд ашиглана. Filter команд ашиглан шүүж харахад Datasheet горимоос ямар ч бичлэг устгахгүй бөгөөд зөвхөн шаардлагатай бичлэгүүдийг харуулдаг. Түүнчлэн шүүлтүүр ашиглаж байх үед талбаруудыг харуулах эсэхийг сонгох боломжгүй бөгөөд шүүлтийн үр дүн дангаараа өгөгдлийн сангийн обьект болж хадгалагдахгүй. Шинэ шүүлт хийх бүрд өмнөх шүүлт хүчингүй болно. Тийм учраас хүснэгтийн өгөгдлүүдээс тодорхой нөхцөл хангах бичлэгүүдийг хурдан олж хайх, түр зуур өөрчлөх эсвэл шинээр байрлуулах бол шүүлтүүрийг ашиглана. Шүүлтүүр ашиглах хэд хэдэн арга байдаг. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Өгөгдлийг шүүх - Filter by Selection команд ашиглах Хүснэгтээс идэвхитэй байгаа нүдний өгөгдлийг агуулсан бичлэгүүдийг харуулна. Зөвхөн ганц талбарын хувьд тодорхой нөхцөл хангах бичлэгүүдийг шүүж харуулна. Шүүгдсэн бичлэгүүдийг Sort командаар эрэмбэлж болох ба Filter by Selection команд ашиглан эрэмбэлэхгүй. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Report буюу Тайлан Өмнөх хичээлүүдэд өгөгдлийн санг төлөвлөж, энгийн болон харилцан хамааралтай хүснэгтийг байгуулан, форм үүсгэн мэдээллийг боловсруулсан. Боловсруулсан мэдээллээс өөрт шаардлагатай ТАЙЛАНГ оновчтой хувилбараар гаргаж авах шаардлага тулгардаг. Энэ хичээлээр энгийн хялбар тайланг хэд хэдэн хувилбараар хэрхэн үүсгэх чадвар эзэмшинэ.

Энэ хичээлээр • Хүснэгтэн хэлбэрийн тайлан гаргах • Бүлэг мэдээллээс тайлан гаргах • Олон төрлийн мэдээллийг харуулсан тайлан гаргах • Layout view болон Design view горимд тайланг өөрчлөх, харах

Тайлан гэж юу вэ? Тайлан гэдэг нь хүснэгтийн мэдээллийг ангилан, ойлгоход хялбар байдлаар боловсруулан дэлгэцээр болон цаасан хэлбэрээр харахад зориулсан өгөгдлийн сангийн нэг обьект юм. Тайлан нь өгөгдлийн сангийн хэд хэдэн хүснэгт болон query – ны мэдээллээс тооцоолол хийх бөгөөд толгой, гарчиг болон хөлийн элементүүдтэд үр дүнг гаргаж ирднэ. Тайлан нь мэдээллийг нэгтгэх болон эмхэтгэн богино хугацаанд шаардлгатай үр дүнг гаргаж ирэхэд тусална. Өгөгдлийн сангийн форм үүсгэх

Reports үүсгэх Report буюу тайлан гэдэг нь тухайн мэдээллийн сангийн бүтээгдэхүүн юм. Хангалттай мэдээлэл бүхий боловсруулаагүй мэдээллийг өгөгдлийн сангаас боловсруулалт хийж тухайн тохиолдолд шаардлагатай байгаа үр дүнг график, диаграммаар гаргах боломж юм. Тайлан нь өгөгдлийг нэгтгэх хамгийн сайн арга бөгөөд бүлэг тус бүрээр хэсэгчилсэн дүн тооцоолох, бүх бүлгүүдээр нэгдсэн дүнг тооцож гаргана. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Reports үүсгэх Өгөгдлийн санд Тайлан үүсгэх Access програмд тайлан нь хэд хэдэн хэсгээс бүрдэнэ. Header section буюу толгой хэсэг нь тайлангийн дээд хэсэгт байрлах ба хуудас бүрт хэвлэгдэх хэсэг юм. • Report Headers – компаний лого болон нэрийг агуулдаг. • Page Headers –хуудсан дах баганын толгойг агуулдаг. Хэрэв тайлангийн мэдээлийг бүлэглэх шаардлагтай бол Group Header командыг ашиглана.

Reports үүсгэх Detail section - тайлангийн үндсэн хэсэг бөгөөд хэрэглэгчид шаардлгатай мэдээлэлийг агуулах хэсэг. Ямарч тайлан үндсэн хэсэгтэй байна. Footer sections – хуудас бүрийн доор хэвлэгдэх элементүүдийг агуулах хэсэг. Хуудасны дугаар, огноо гэх мэт. Хөлийн бичиглэлийг бүлэглэх боломжтой бүлэг өгөгдлийн нийлбэр, дундаж гэх мэт мэдээллийг агуулна. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн загвар гаргах Юуны өмнө тайланд багтаах шаардлагатай өгөгдөл болон тайлангийн аль хэсэгт оруулахыг шийдэх шаардлагатай. Жишээлбэл: тайланд үндсэн хэсэг байх ба харин толгойн хэсэг шаардлагатай эсэх, хэрхэн бүлэглэх гэх мэт. Мөн харагдах байдлыг сонгох шаардлагатай. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн загвар гаргах Access програмд хэд хэдэн үндсэн тайлангийн загвар байх бөгөөд хэрэглэгч өөрийн хүссэн хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Tabular layouts – хүснэгттэй төстэй хэлбэр. Энэ нь өгөгдлийг энгийн жагсаалт байдлаар харуулах боломж юм. Stacked layouts – энэ нь онлайнаар худалдаа хийхэд болон банкны анкет бөглөх формтой төстэй хэлбэр. Таны тайлан хэт олон талбарыг агуулж байгаа тохиолдолд хүснэгт хэлбэрээр зохиойн байгуулах боломж юм. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн загвар гаргах Mixed layouts – холимог тайлан. Хүснэгтэн болон форм хэлбэрийн тайлангийн холимог. Justified layouts – тайлангийн хуудасны өргөнөөр харуулах болон хамгийн боломжит байдлаар мэдээлийг багтаасан хэлбэр. Энэ хэлбэрийг ашиглавал маш олон талбарыг нэг зэрэг харуулах боломжтой. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Report команд ашиглан хүснэгт хэлбэрийн тайлан үүсгэх Өгөгдлийн санд Тайлан үүсгэх Report команд нь тайлан үүсгэх хамгийн хялбар арга юм. Report командыг ашиглан тайлан үүсгэх нь өмнөх хичээлд үзсэн Form командтай ижил бөгөөд автоматаар нээлттэй байгаа query болон хүснэгтийн мэдээллийг хүрээнд оруулан тайлан хэлбэрт шилжүүлнэ. Тайланд шаардлгатай query болон хүснэгтийг бүгдийг нь сонгож оруулах шаардлагатай.

Report команд ашиглан хүснэгт хэлбэрийн тайлан үүсгэх Зураг дээр тайлан үүсгэх дарааллыг харуулсан байна. Автоматаар тайлан үүсгэхэд хүснэгт хэлбэрийн тайланг үүсгэнэ. Хэрэв таны өгөгдөл хангалттай талбартай бол тайланг хөндлөн хэлбэртэйгээр үүсгэнэ. Navigation Pane цонхноос тайланд оруулах query болон хүснэгтийг сонгож тайлнд оруулна. Create командын зурвасын Reports бүлгийн Report команд сонгоно. Access програм нь тухайн өгөгдлийн сан дах бүх талбарыг тайланд дуудаж гаргаж ирнэ. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Report команд ашиглан хүснэгт хэлбэрийн тайлан үүсгэх 3 дугаар алхамд сонгосон аль нэг талбарын хэмжээг хулганаар чирч өөрчлөх боломжтой бөгөөд баганан хэлбэрийн харах горимд шилжих боломжтой. Шинээр тайлан үүсэхдээ Layout горимд нээгдэх ба энэ горимд тайланг засварлах бүрэн боломжтой. Тайлантай ажиллаж байх явцадаа Report горимд шилжиж харах боломжтой. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Өгөгдлийг бүлэглэх болон эрэмбэлэх Тайлангийн хамгийн том давуу тал нь мэдээллийг бүлэглэх болон эрэмбэлэх юм. Хүснэгтэн болон баганан хэлбэрийн тайланг бүлэглэх боломжтой. Тайланг Layout view горимд нээнэ. Format командын зурвасын Grouping & Totals бүлгийн Group & Sort команд сонгоно. Тайлангийн доод хэсэгт The Group, Sort and Total команд харагдана. Add a group командыг сонгож өгөгдлөөс бүлэглэх талбарыг сонгоно. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Өгөгдлийг бүлэглэх болон эрэмбэлэх Тайлангийн хамгийн том давуу тал нь мэдээллийг бүлэглэх болон эрэмбэлэх юм. Хүснэгтэн болон баганан хэлбэрийн тайланг бүлэглэх боломжтой. Хэрэв өгөгдлийг эрэмбэлэх шаардлагатай үед Add a sort команд сонгож талбараа сонгоно. Layout view горимд шилжиж эрэмбэлэлтийг харна. Тайланд 10 түвшиний бүлэг үүсгэх боломжтой бөгөөд шаардлагатай бол түвшин тус бүрт эрэмбэлэлт хийж болно. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайланд нийлбэр бодох Тайландаа бүлэглэх ба эрэмбэлэх, хэсэгчилсэн дүн болон нийт дүн түүнчлэн тооцоолсон дүнг нэмэх боломжтой. Жишээлбэл албан тасалгааны ширээ болон сандалд хичнээн төгрөг зарцуулсныг тооцоолж гаргах боломжтой гэсэн үг юм. Layout view горимд бүлэглэсэн түвшингийн More команд сонгоно. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайланд нийлбэр бодох Нийлбэр бодож байгаа талбарыг сонгоно. Totals харилцах цонхонд тооцоолох талбарыг сонгоно. Мөн ямар төрлийн тооцоо ашиглахыг сонгоно. Нийлбэр, дундаж, хэсэгчилсэн болон нийт дүн тооцох гэх мэт. Тохируулгыг хийж дууссаны дараа үр дүн нь тайланд харагдана. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Түүвэр тайлан үүсгэх Зарим тохиолдолд Report командаар үүсгэсэн тайлан бидний хүссэн үр дүнг гаргаж чаддаггүй. Иймд Blank Report команд сонгон хоосон тайлан үүсгэнэ. Layout view горимд талбарын жагсаалтаас шаардлагатай талбарыг түүвэрлэн авч тохирох дэс дараалалтайгаар байрлуулах болон бүлэглэн түүвэр тайланг үүсгэх боломжтой. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Түүвэр тайлан үүсгэх Create командын зурвасын Reports бүлгийн Blank Report команд сонгоно. Хоосон тайлан үүсэхэд Field List цонх давхар нээгдэнэ. Field List цонхоноос тайланд оруулах хүснэгтийн талбарыг чирч оруулна. Энэ тохиолдолд автоамаар хүснэгтэн хэлбэрийг ашигладаг. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Түүвэр тайлан үүсгэх Хэрэв тайлангийн өөр төрлийг сонгох бол SHIFT товчлууртай хүснэгтийн толгой талбаруудыг сонгоно. Arrange нэмэлт командын зурвасын Control Layout бүлгээс Stacked командыг сонгоход талбарууд дахин дэс дараалалтайгаар харагдана. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Report Wizard команд ашиглан тайлан үүсгэх Өгөгдлийн санд Тайлан үүсгэх Report Wizard команд нь олон талбараас бүрдсэн тайлан үүсгэхэд оновчтой бөгөөд хялбар арга юм. Create командын зурвасын Reports бүлгээс Report Wizard команд сонгоно. Нээгдэх Form Wizard харилцах цонхонд өгөгдөл оруулах обьектоо сонгоно. Ашиглах шаардлагатай талбар болон бүлэг гэх мэт тохируулгыг хийнэ.

Тайланг өөрчлөх боломжууд Өгөгдлийн санд Тайлан үүсгэх Layout view эсвэл Design view горимд тайланг засварлана. Layout view горим нь тайлантай ажиллахад хамгийн оновчтой хувилбар ба харагдах байдлыг өөрчлөх бүх боломжийг олгоно. Жишээлбэл: талбаруудын дарааллыг өөрчлөх, хэмжээг өөрчлөх, хэв загварыг өөрчлөх Design view горим нь тайлангийн харагдах байдлыг хянах боломжтой.

Тайланг өөрчлөх боломжууд Тайланг Layout View горимд нээхдээ Navigation Pane хулганы баруун товчийг дарж Layout View командыг сонгоно. Format, Arrange болон Page Setup нэмэлт командын зурвас дах командуудыг ашиглана. Жишээлбэл: Format нэмэлт командын зурвасын AutoFormat бүлгээс тайлангийн загвар сонгоно. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн хэсэг ба удирдлага Тайланг Design View горимд нээхэд тайлангийн хэсэг дараах байдалтай харагдана Өгөгдлийн санд Тайлан үүсгэх 1 2 3 4 5 6

Тайлангийн хэсэг ба удирдлага 1. Report Header – Тайлангийн толгой хэсэг Тайлангийн гарчиг болон баганын нэр зэрэг өөрчлөгдөхгүй мэдээлэлийг агуулсан хамгийн дээд хэсэг. 2. Page Header – хуудасны толгой хэсэг Хуудас бүрт давтагдах өгөглийг байршуулах хэсэг 3. Group Header – бүлгийн толгой хэсэг Бүлэглэсэн өгөгдлийн хамгийн дээд талын хэсэг. 4. Detail – Үндсэн өгөгдлийг дэлгэрэнгүй харуулах хэсэг Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн хэсэг ба удирдлага • Page Footer – хуудасны хөлийн хэсэг Хуудасны дугаар гэх мэт хуудас бүрт давтагдах мэдээллийг харуулах хэсэг • Report Footer - тайлангийн хөлийн хэсэг Өөрчлөгдөхгүй мэдээллийг агуулсан тайлангийн доод хэсэг Өгөгдлийн санд Тайлан үүсгэх 5 6

Тайлангийн хуудасны тохиргоог хийх Тайланг хэвлэж гаргах хуудасны тохиргоог хийхдээ Report Design Tools/ Page Setup нэмэлт командын зурвас дах командуудыг ашиглана. • Paper Size – бүлгийн командуудыг ашиглан цаасны хэмжээ болон цаасны захаас авах зайг тохируулна. • Page Layout – бүлгийн командуудыг ашиглан цаасны хэвтээ, босоо болон багана байдлаар хэвлэх эсэхийг тохируулна. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Тайлангийн хуудасны тохиргоог хийх Page Setup харилцах цонхонд хэвлэх төхөөрмжийн тохиргоо болон цаасны захаас авах зай, хэвлэх обьектыг сонгож өгнө. Өгөгдлийн санд Тайлан үүсгэх

Add a comment

Related pages

10x Containersiegel-CS102-8509P10 | LaSi24 Ladungssicherung

Zurrgurte 4 Tonnen - 10 Tonnen; Zurrgurte 300 kg - 3 Tonnen; ... Art.Nr.: CS102-8509P10. Gewicht: 1,00 KG. 0 Bewertung(en) | Bewertung schreiben. Anzahl:
Read more

cs102 - Download - 4shared

cs102 - download at 4shared. cs102 is hosted at free file sharing service 4shared.
Read more

1x Containersiegel-CS102-8509 | LaSi24 Ladungssicherung

Zurrgurte 4 Tonnen - 10 Tonnen; Zurrgurte 300 kg - 3 Tonnen; Zubehör Zurrgurte; ... Art.Nr.: CS102-8509. Gewicht: 0,01 KG. 0 Bewertung(en) | Bewertung ...
Read more

CPR CS102 Overflow Box Information - Marine Depot ...

Buy the CPR CS Overflow Boxes for your aquarium and read product reviews, watch videos and see detailed specs at MarineDepot.com.
Read more

Cs102 GB-NL-FR-ES-D - Velleman nv - International - Overview

CS102 PROFESSIONAL METAL DETECTOR ... 4. Features • DISC/TONE: discriminate between different metal types • GND BALL: adjust soil interference
Read more

Fahrrad Mini pumpe für alle Ventile Autoventil ...

Fahrrad Mini pumpe für alle Ventile Autoventil Dunlopventil Sclaverand CS102 in Sport, Radsport, Fahrradzubehör | eBay
Read more

Course: CS102: Introduction to Computer Science II

— CS102: Introduction to Computer Science II ... Unit 4: Exceptions. A programmer must ensure the safe execution of his or her code. In other words, ...
Read more

CS102 Review for the Final Exam - Department of Computer ...

CS102 Review for the Final Exam The CS102 final exam will be held on Tuesday, ... Monday, April 29: 2:00pm-4:00pm Tuesday, April 30: 11:30am-1:00pm
Read more

CS102_400 Home Pages - University of Bridgeport

CS102 Course Description. Introduction to Object-Oriented Programming, Abstract Data Types and Classes, Analysis of Algorithms, Binary Search, ...
Read more

Kowatec

Go Digital with CS-102 high gain passive antennas! A NRA ... Passive gain of +4.35 dB without amplifier Bandwidth: UHF 470 to 860 MHz (Ch 14-69)
Read more