advertisement

Cs101 lecture2

33 %
67 %
advertisement
Information about Cs101 lecture2

Published on September 16, 2014

Author: BPurev

Source: slideshare.net

advertisement

Лекц 2 ШУТИС E-нээлттэй сургууль

ОРОЛТ ГАРАЛТЫН ПОРТУУД Оролт гаралтын портууд нь ихэнхдээ системийн блокийн ард, зарим нь нүүрэн талд нь байдаг. Эдгээр портуудад USB оролт, сериал, параллель, сүлжээний болон цахилгааны оролтууд багтана. Оролтын портуудыг ашиглан компьютерт принтер, камер, сканнер болон бусад төхөөрөмжүүдийг холбоно.

Тэжээлийн порт PS/2-Порт: Гар ба хулгана USB порт хэвлэгч, Scanner, Хулгана, Гар, Сamera … Monitor - Onboard display card Audio: Микропон, Speaker, Чихэвч Serial порт Хулгана Parallel порт Хэвлэгч, Хэмжилтийн төхөөрөмж Gameport Network Joysticks Сүлжээ

USB порт/Universal Serial Bus USB порт гэх энэ оролт нь компьютерийн системийн блокийн ард нэг болон хэд хэд байх бөгөөд эдгээр нь USB холболт бүхий төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан оролт юм. Түүнчлэн Flash диск нь USB портоор холбогдож компьютерийн суурин дискнээс болон диск рүү мэдээлэл хуулах боломжтой.

Сериал порт/ Serial Port Сериал порт нь компьютерт модем болон тусгай зориулалтын төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан оролтын шүд бүхий суурь бөгөөд эдгээр нь ихэнхдээ COM1, COM2 гэж нэрлэгдэн тэмдэглэгддэг.

Параллель порт /Parallel port Параллель порт нь компьютерийн ард байрлах ба принтер болон тусгай зориулалтын төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан, оролтын нүх бүхий суурь бөгөөд эдгээр нь ихэнхдээ LPT1, LPT2 гэж тэмдэглэгддэг.

Сүлжээний порт /Network Port Сүлжээний порт нь сүлжээний кабелиар дамжуулан хэрэглэгчийн компьютерийг сүлжээнд холбоход ашиглагдана. Сүлжээгээр дамжин интернэтэд холбогдож болдог.

FireWire port FireWire порт нь Apple Inc компаниас гарсан интерфейс бөгөөд дижитал камер гэх мэт төхөөрөмжүүдээс компьютерт өгөгдөл солилцох боломжийг олгодог. FireWire нь өмнөх SCSI кабель болон параллель порттой ижил үйлдэл гүйцэтгэдэг учраас одоо түгээмэл ашиглагдаж байна. FireWire портын оптик кабель, коксиаль кабел болон утасгүй холболт гэх мэт шинэ хэд хэдэн хувилбарууд гарч байна. Ихэнх мултимедиа компьютерүүд сүүлийн үеийн FireWire порттой болсон.

КОМПЬЮТЕРИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ҮЗҮҮЛЭЛТ COMPUTER PERFORMANCE Компьютерийн хүчин чадлыг тодорхойлох үзүүлэлтэд дараах эд ангиуд орно.  Hard disk – Хатуу дискний багтаамж (TB) Эргэлтийн хурд (RPM)  RAM – Шуурхай санах ойн багтаамж (GB) Өгөгдөл дамжуулах хурд (MHz)  CPU (Central Processing Unit) – Төв процессор (GHz) Нэг секундэд хийх үйлдлийн хэмжээ  Display card (Video card) – Дэлгэцний картын санах ойн багтаамж (MB), Өгөгдөл дамжуулах хурд (MHz)

CPU Clock speed CPU хэр хурдан ажиллахыг компьютерийн цагийн хурд зохицуулдаг ба мегагерцээр хэмжигдэнэ. Хэдий өндөр MHz хурдтай байна компьютер төдий чинээ хурдан ажиллана. RAM Size Санах ой хэдий чинээ их байна компьютер ямар нэгэн үйлдлийн үр дүнг түргэн харуулна. Түүнчлэн Windows суурин дискийг илүү их ашигладаг бол суурин диск үйлдлийг гүйцэтгэхийн тулд санах ойд хандсанаар компьютер дэлгэцэнд харуулна.

Speed and storage Суурин дискний секундэд эргэх эргэлтийн тоогоор хурдыг хэмждэг. Түүнийг нь миллисекундээр хэмжих ба дискэнд хандах хурд хэмээн тооцдог. Энэ хурд нь бага байх тусам мэдээллийг хадгалах болон дуудах хурд удаан байна. Суурин дискний мэдээлэл хадгалах хэмжээг гегабайтаар (1GB=1024MB) хэмждэг бөгөөд энэ багтаамж нь техникийн дэвшлийн өнөө үед өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа.

CPU speeds CPU хурдыг мегагерц (MHz) болон гегагерцээр (GHz) хэмжих бөгөөд хурд нь их байх тусам CPU үйлдлийг хурдан гүйцэтгэнэ. 1 MHz хурд гэдэг нь төхөөрөмжийн 1 секундэд 1 сая цикл эргэлдэхийг хэлнэ. Multitasking considerations Windows үйлдлийн систем нь нэгэн зэрэг хэд хэдэн програмыг нээн зэрэг ажиллуулах боломжийг олгодог. Гэвч зураг засварлах, өндөр нягтралтай видео үзэх гэх мэт олон програмыг зэрэг ажиллуулах үед CPU ачаалагдаж ажиллах хурд нь удааширдаг.

MEMORY AND STORAGE /Шуурхай санах ой - RAM Шуурхай санах ой гэдэг нь компьютер ажиллаж байхдаа ашиглаж буй санах ой юм. Компьютерийн суурин дискэнд өгөгдөл хадгалах явцад тухайн өгөгдөл RAM-д түр хадгалагдана. Тогтмол санах ой - ROM ROM нь тогтмол санах ой бөгөөд ихэнхдээ компьютерийн эх хавтан дээр суулгагдсан тусгай зориулалтын микросхем байдаг ба дахин бичигдэх боломжгүй санах ой юм. Сүлжээний карт болон видео картууд нь тогтмол санах ойн микросхемийг агуулсан байдаг.

ROM-BIOS ROM–BIOS (Read Only Memory – Basic Input Output System) гэх энэ микросхем нь эх хавтан дээр байрлах тусгай зориулалттай схем юм. Энэ нь компьютер үйлдлийн системтэй хамт ажиллах үед шаардагдах програм хангамжийг хадгалж байдаг. Жишээ нь компьютер асаах үед үйлдлийн системийг шуурхай санах ой руу хуулах үйлдлийг гүйцэтгэх програмыг хадгалдаг.

ДИСК Компьютерийн мэдээлэл хадгалах хэрэгсэл бол диск юм. Маш олон төрлийн мэдээлэл хадгалах хэрэгслүүд байдаг ба энгийн текст файлаас эхлээд видео камер ашиглан хийсэн видео бичлэг гэх мэт мэдээллийн хэмжээний хязгаарыг тодорхойлж болно. Video (graphics) memory Таны дэлгэцэнд харагдаж байгаа зураг, дүрс нь видео карт дээрх тусгай зориулалттай микросхем дээр хадгалагдаж байдаг бөгөөд үүнийг видео санах ой гэнэ. Орчин үеийн персональ компьютерүүд нь мегабайт багтаамжтай видео санах ойтой болсон.

Суурин диск (Хатуу диск) Хатуу диск нь компьютерт суурилуулсан их хэмжээний өгөгдөл хадгалах үндсэн хадгалах төхөөрөмж юм. Хатуу диск нь үйлдлийн систем, хэрэглээний програмууд, мэдээллийг хадгалдаг. Энэ нь CD, DVD гэх хадгалах төхөөрөмжүүдээс илүү хурдан ажиллахаас гадна их мэдээлэл хадгална. Хатуу диск нь таны компьютерт суурилсан байдаг.

МЭДЭЭЛЭЛ ХАДГАЛАХ БАГТААМЖИЙН ХЭМЖИГДЭХҮҮН 1 KB Kilobyte = 1024 Byte =210 Byte 1 MB Megabyte = 1024 Kilobyte =220 Byte 1 GB Gigabyte =1024 Megabyte =230 Byte 1 TB Terabyte =1024 Gigabyte =240 Byte Bit: Компьютер нь тоон төхөөрөмж бөгөөд 0 эсвэл 1 утгаар бүх үйлдлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл 1 эсвэл 0 гэсэн утга нь 1 бит мэдээлэл гэсэн үг. Byte: 8 бит нь 1 байт мэдээлэл болно.

Communications – Холболтын төхөөрөмжүүд Холболтын төхөөрөмжийн үүрэг нь нэг компьютераас нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцох юм. Үүнд: - LAN card - Modem - Кабель - Switch - Hub - Firewall - Fiber optic төхөөрөмж - Wireless төхөөрөмж - Repeater

LAN card Компьютерт залгагдаж, компьютерийг сүлжээнд холбож буй төхөөрөмж юм. Өгөгдөл дамжуулах хурд нь 10/100 Mb.s байдаг. USB LAN card, Notebook LAN card, Wireless LAN card, Эх хавтан дээр зоогддог LAN card гэх мэт олон төрөл байдаг.

Modem - Модем Компьютерт залгагдаж, компьютерийг сүлжээнд холбож буй төхөөрөмж юм. Өгөгдөл дамжуулах хурд нь 56 Kb.s ба түүнээс дээш байдаг. DSL modem, ADSL modem, USB modem, Wireless Modem, Эх хавтан дээр зоогддог Modem гэх мэт олон төрөл байдаг.

Кабель LAN-н кабель нь нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ 100м-н зайд алслагдана. Энэ кабель нь дотроо 8-н төрлийн өнгө бүхий утастай. Өнгийн утаснуудыг хэрхэн сольж хавчсанаас шалтгаалан LAN-Switch, Hub-LAN, LAN-LAN, Hub-Hub, Switch-Switch гэсэн олон ялгаатай байж болно.

Модемны утас нь дотроо 2 утастай. Утасны шугамыг салаалан, компьютерийн модемлуу залгагддаг.

Switch Гаднаас ирсэн интернетийн үзүүрийг дурын портондоо залган, бусад портноос холбогдсон кабелиар дамжин Компьютерийн LAN card-нд холбогдож, интернетийг салаалж буй төхөөрөмж юм. LAN card болон Switch-нийн хооронд өгөгдөл дамжуулах хурд нь 100Мb.s. Switch-р холбогдсон компьютерүүд хоорондоо өгөгдөл болон принтерийг хувааж ашиглах боломжтой болдог. Мөн сүлжээнд холбогдсон компьютерийг алсаас удирдах боломтой байдаг. Үүнийг Remote access – Алсын хандалт гэнэ. Unmanaged Managed (Cisco switch router)

Hub Гаднаас ирсэн интернетийн үзүүрийг Input портондоо залган, Output портноос холбогдсон кабелиар дамжин Компьютерийн LAN card-нд холбогдож, интернетийг салаалж буй төхөөрөмж юм. LAN card болон Hub- нийн хооронд өгөгдөл дамжуулах хурд нь 10Мb.s. Hub-р холбогдсон компьютерүүд хоорондоо өгөгдөл болон принтерийг хувааж ашиглах боломжтой болдог.

Firewall  Hardware болон Software гэсэн хоёр төрөлтөй.  Hardware Firewall нь илүү нарийн тохиргоотой учир өргөн хэрэглэгддэг.  Сүлжээний аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас хамгаалах үндсэн үүрэгтэй.

ХАМГААЛАЛТ - Identity/Authentication Галт хана/FireWall Firewall бол сүлжээний хамгаалалт бөгөөд компьютерийн сүлжээ хооронд дамжих мэдээллийн урсгалыг зохицуулж, найдвартай аюулгүйгээр өгөгдөл, мэдээллийг дамжуулахад зөвшөөрөгдөөгүй хэрэглэгчдээс сэргийлэх үүрэгтэй хориг буюу хаалт юм. FireWall нь програм хангамжийн эсвэл техник хангамжийн хосолсон нэмэлт хамгаалалт юм.

Fiber optic кабель, төхөөрөмж FO converter нь шилэн кабель, Ethernet хоёрыг холбодог төхөөрөмж юм. Шилэн кабель нь алсын зайд алслагдах боломжтойгоороо бусад кабелиас давуу талтай.

Wireless төхөөрөмж Wireless access point нь Wireless төхөөрөмжүүдийг нэг сүлжээнд холбох төхөөрөмж.

ПРОГРАМ ХАНГАМЖ Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, командуудын цуглуулга ба өөрөөр хэлбэл хийгдэж буй үйлдлийг хэрхэн зөв гүйцэтгэгдэх дарааллыг програм хангамж зохицуулдаг. Түүнчлэн програм хангамж нь компьютерийн суурин диск, CD-ROM, DVD зэрэг төхөөрөмжүүдээс шуурхай санах ойд мэдээлэл хуулах, ачаалах үйлдлийг гүйцэтгэх үед техник хангамж хэзээ ямар үйлдэл хийх дарааллыг нь тодорхойлно.

ПХ нь олон програмуудаас гадна янз бүрийн програмчлалын хэлүүд, процедурууд, програмын бүрэлдэхүүний ашиглалт, хэрэглээний дүрэм зэргийг агуулдаг. Програм хангамжийг - Системийн - System software - Хэрэглээний - Application software - Програмчлалын - Programming software гэж ангилдаг.

Системийн програм хангамж Системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог.

Системийн програм хангамж нь 5 хэсгээс бүрддэг. Үүнд:  Үйлдлийн систем - operating systems  Утилит програмууд - utilities  Төхөөрөмжийн програм - device drivers  Сервер програм - servers  Цонхны систем - window systems

Үйлдлийн систем гэж юу вэ? Үйлдлийн систем гэдэг нь компьютер асах үед автоматаар ачаалагдаж байдаг. Нэгэн төрлийн програм хангамж юм. Орчин үеийн үйлдлийн системийн давуу тал нь хэрэглэгч нь компьютерийн техник хангамж болон системийн ажиллах зарчмын мэдлэггүйгээр түүнийг ашиглах боломжийг олгодог.

Томоохон системд үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг. Үйлдлийн системүүдийн төрөл: - DOS, Windows, OS/2, Unix, Linux, Mac OS, Sun OS, Palm OS ...

Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг: • Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг. • Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг. • Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц • Multithreading - Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.

Бусад үйлдлийн системүүд: • IBM OS/2 гэсэн үйлдлийн системийг зохиосон боловч үүнийг цөөхөн хэдэн компаниуд л хэрэглэдэг. • Unix болон Linux нь персональ компьютерт ашиглагдах бусад төрлийн үйлдлийн системүүдийн жишээ юм. • Apple компанийн үйлдвэрлэдэг компьютер нь бусад төрлийн компьютеруудаас өөр үйлдлийн систем ашигладаг.

Disk Operating System - DOS Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн. Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг

Web client Үйлдлийн системийн хэрэглээний хувь. (Эх сурвалж: Median-с Үйлдлийн системийн хэрэглээний хувийг 2010 оно 6-р сарын байдлаар авав.) Windows XP (49.17%) Windows Vista (19.27%) Windows 7 (17.16%) Mac OS X (5.78%) Linux (1.24%) iOS (iPhone) (0.86%)

Утилит програмууд - utilities Энэ нь компьютерийн үйл ажиллагааг задлан шинжлэх, ажиллах орчинг бүрдүүлэх, удирдлагын шийдвэр гаргах, ажиллах нөхцлийг хадгалах зэрэг системийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Жишээ нь: Disk storage utilities, Disk defragmenters, Disk checkers, Disk cleaners, Disk space analyzers, Disk partitions, Backup, Disk compression, File managers, Archive utilities, System profilers, Anti-virus utilities, Hex editors, Data compression, Cryptographic utilities, Launcher applications, Registry cleaners, Network utilities, Command line interface (CLI) and Graphical user interface-GUI

Төхөөрөмжийн програм - device drivers Энэ нь аль нэг техник хангамжийг бүрэн ажиллах програм хангамж бөгөөд тухайн техник хангамжаас шалтгаалж янз бүрийн хэмжээтэй байдаг. Үйлдлийн системийг суулгасны дараа энэ програмыг суулгадаг. Сервер програм - servers Сүлжээгээр дамжих нэг болон олон хэрэглэгчийн ажиллуулж буй програм хангамжийн ажиллагааг зохицуулах, удирдахад зориулсан програм хангамж бөгөөд web servers, print servers, and database servers гэх мэт олон төрөлтөй байдаг.

Цонхны систем- window systems windowing system нь graphical user interface (GUI)-н бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дэлгэцний орчинг бүрдүүлж, цонхны үйл ажиллагааг зохицуулагчийн үүрэгтэй ажилладаг. График төхөөрөмж, хулгана, гар, заагч төхөөрөмжийн үндсэн үйл ажиллагааг хангадаг.

Хэрэглээний програм хангамж Үйлдлийн систем ачаалагдсаны дараа ашиглагдаж байгаа програм хангамжийг хэрэглээний програм хангамж гэнэ. Жишээлбэл: MS Word програм (текстэн мэдээлэл боловсруулах, захидал бичих), MS Excel хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах (санхүүгийн тооцоо хийх, тоон мэдээлэлтэй ажиллах), MS Access өгөгдлийн сантай ажиллах (их хэмжээний мэдээллийг эмхлэх), тоглоомын програмууд болон зурагтай ажиллах програм (зураг засварлах, зар сурталчилгааны самбарууд хийх) гэх мэт.

Хэрэглээний програм болон үйлдлийн системийн ялгаа  Үйлдлийн систем нь тухайн компьютерт суурилагдах ба хэрэглэгчийг компьютертэй харьцаж ажиллах зорилгоор тоног төхөөрөмжүүдийг удирдах, хянах, өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр ажилладаг. Жишээ нь: компьютерийн гар эсвэл хулганаас өгөгдөл оруулахад дэлгэцэнд гарах гэх мэт.  Хэрэглээний програмууд нь үйлдлийн системийн суусны дараа суух ба тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг. Жишээлбэл MS Word, MS Excel гэх мэт

Хэрэглээний програмын төрлүүд: Application software нь олон төрөл байдаг бөгөөд нэг болон олон олон онцлог зорилтыг гүйцэтгэх зорилготой ашиглагддаг. Үүнд:  industrial automation – Үйлдвэрлэлийн автоматжуулалтын  business software – Бизнесийн  video games – Видео тоглоомууд  quantum chemistry and solid state physics software – Квант хими ба хатуу биетийн физикийн  telecommunications (i.e., the Internet and everything that flows on it) – Харилцаа холбооны  databases – Өгөгдлийн сангийн

 educational software - Боловсролын  medical software - Эмнэлгийн  molecular modeling software – Молекуляр загварын  image editing – Зураг засварлах  spreadsheet – Хүснэгтэн мэдээллийн  simulation software - Загварчлалын  Word processing – Текст боловсруулах  Decision making software – Шийдвэр гаргах гэх мэт олон хүрээг хамардаг.

№ Төрөл Програмын нэрс 1 Telecommunication Internet explorer, Mozilla Firefox, Yahoo messanger, Skype, FoxPro … 2 Database MS Access, MySQL, Oracle… 3 Spreadsheets MS Excel 4 Word processing MS Word, Wordpad, Notepad, Page maker… 5 Image editing Paint, Corel draw, Photoshop, 6 2d,3d modeling 3DSMax, Autocad…

 Excel  Access  Power Point  Outlook  Publisher  Photo editing  Компьютерийн тоглоомууд Дээрх төрлийн хэрэглээний програмууд нь өдөр тутамд ашиглагддаг маш чухал програм хангамжийн жишээнүүд юм.

MS Word програм Текстэн мэдээлэл боловсруулах, захидал бичих гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэх боломжийг олгодог. Түүнчлэн и-мэйл хаяг болон нэрийн жагсаалт үүсгэх, их хэмжээний шууданг хүн бүрт ганцаарчлан болон бүлгээр нь илгээх, хэлэлцүүлэх боломжтой.

MS Excel Компанийн орлого, зарлагын тооцоо, тайлан тэнцлийн тооцоо гэх мэт санхүүгийн тооцоо хийх, түүнчлэн эдгээр нь ирээдүйд үр ашиг нь үнээс хамаарч хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан тооцоолох, мэдээлэл гаргах зэргээр ажиллах боломжтой.

MS Power Point Илтгэл бичих, бичсэн илтгэлийг хуудас хуудсаар нь болон төслийн мэдээллийг оруулан хэвлэж авах зэрэг боломжийг олгодог. Түүнчлэн өөрт шаардлагатай илтгэлийг компьютерт болон видео проектороор шууд илтгэх боломжтой.

MS Access  Өгөгдлийн сан үүсгэх, өгөгдлийн санд мэдээлэл оруулах, шаардлагатай мэдээллийг хайх гэх мэтчилэн их хэмжээний мэдээллийг эмхлэх боломжтой.  Мөн өөрт шаардлагатай өгөгдлийн сан үүсгэсэн байхад шаардлагатай үед мэдээ тайланг өөрийн хүссэн байдлаар гаргаж авах боломжтой.

MS Outlook Маш олон төрлийн шуудан ашиглах програм хангамжууд байдаг. Эдгээр нь бүгд шуудан хүлээн авах болон илгээх боломжуудтай. Бидний сайн мэдэх нь MS Outlook, Thunderbird гэх мэт програм хангамжууд байдаг.

Programming software Programming software нь програмистад компьютерийн програм бичих боломжийг олгож буй олон өөр төрлийн програмчлалын хэлүүд юм. Энэ нь доорх хэрэгслүүдийг агуулдаг. Үүнд:  compilers – Эмхэтгэгч програм  debuggers – Алдааг арилгагч програм  interpreters – Хэлмэрчлэгч програм  linkers – Холбогч програм  text editors – Текст эмхэтгэгч програм Integrated development environment (IDE) нь дээрх бүх функцүүдийг агуулсан програм юм.

Analysis Design Programming Testing Системийг хөгжүүлэх үе шат:  Шинжлэх – Analysis Загварчлах – Design Програмчлах – Programming Турших - Testing Системийг хөгжүүлэх шаардлага нь програм хангамж зохиогдоод хэрэглэгчдэд хүрэхээс өмнө болон хэрэглэгчдэд хүрсний дараа ч тулгардаг.

Анхаарал тавьсанд баярлалаа. ШУТИС – Е-НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ

Add a comment

Related pages

CS 101: Computer Programming and Utilization - CSE, IIT Bombay

About These Slides • Based on Chapter 2 of the book An Introduction to Programming Through C++ by Abhiram Ranade (Tata McGraw Hill, 2014) •Original ...
Read more

Conditionals and Loops - elice

Conditionals if statements while loops. CS101 3 Conditionals So far, our programs performed exactly the same steps every time the program is run.
Read more

Conditionals and Loops - KAIST

CS101 2 Roadmap Last week we covered Functions and for loops This week we will learn Conditionals if statements while loops
Read more

CMPU 101: Lecture 2 - York College of Pennsylvania

Lecture 2. In this lecture we will discuss high level languages, the notion of object-oriented programming, and start to look at the Java language.
Read more

CS101: Intro to Computing Spring 2016 - RELATE

Literals • Describe data that doesn’t change • ANALOGY: Literals are nouns in Python • Represent a fixed value (e.g. 3 or 5,136,833,998)
Read more

sglab.kaist.ac.kr

avenues = 7 streets = 7 robot = (1, 1, 'E', 1) walls = [ (2, 1), (3, 2), (5, 2), (6, 3), (6, 5), (6, 7), (6, 9 ...
Read more

Lecture 2 - Duchon at Verio Home

Computer basics. HW CPU; RAM and ROM; disk drives; input; output; CPU speed MHz; RAM/ROM/disk size: MB and GB; Hard disk, floppy disk, Zip drive, CDROM ...
Read more

cs101_lecture2.ppt - CS 101: COMPUTER PROGRAM &amp ...

View Notes - cs101_lecture2.ppt from CS 101-A at NJIT. CS 101: COMPUTER PROGRAM & PROBLEM SOLVING More about input/output (part of 2.6) Arrays ---
Read more