Cr cnews 201103

50 %
50 %
Information about Cr cnews 201103
Education

Published on April 14, 2014

Author: dashbalbarsukh

Source: slideshare.net

Description

Cr cnews 201103

1CRC News I улирал 2011

2 CRC News I улирал 2011

3CRC News I улирал 2011 Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгчиддээ зориулан улирал тутамд гаргадаг “CRC NEWS” сэтгүүлийн 2011 оны анхны дугаар уншигч таны гар дээр очоод байна. Энэ удаагийн сэтүүлдээ тусгай зөвшөөрлийн ангилал, телевиз, радиогийн зохицуулалт, тоон радио телевизийн үндэсний хөтөлбөрийн тухай, өрх бүрт шуудан хөтөлбөр, сүүлийн үед нэвтрээд байгаа IPTV үйлчилгээний талаархи болон бусад мэдээ мэдээллийг багтаалаа. Өнөө цагт Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн хандлага нь олон улсын жишигт хүрэхүйц хурдацтайгаар хөгжиж байгаа нь та бидний өнөөдрийн амьдралын алхам тутамд мэдрэгдэж байгаа билээ. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор шинэ технологийг нэвтрүүлэх, шударга өрсөлдөөн, үнэ тарифийн зохицуулалт, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд манай салбар бусад дэд бүтцийн салбаруудаас хамгийн түрүүнд газар зүйн бүсчлэлээс үл хамаарсан үнэ тарифийг мөрдлөг болгосон салбар болоод байна. Энэхүү зохицуулалтын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын хэмжээнд үүрэн холбооны үйлчилгээний нутаг дэвсгэрийн хамрах хүрээ 90 гаруй хувьд хүрч, 100 хүн тутамд 90 орчим үүрэн холбооны хэрэглэгч ногдож байгаа нь Азийн болон дэлхийн дундажаас даруй 20 гаруй нэгжээр дээгүүр үзүүлэлт болж байна. Мөн олон улсын судалгааны байгууллагаас 2010 онд гаргасан интернэтийн үйлчилгээнд ашиглагдаж буй хурдын индексийг тодорхойлж үздэг үзүүлэлтээр Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн татаж авах хурдны үзүүлэлт нь 162 орноос 35-р байранд, илгээх хурдны үзүүлэлтээр 162 орноос 16-р байранд орсон нь Австрали, Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү үзүүлэлттэй байна. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хороо өнгөрсөн он жилүүдэд Дэлхийн банктай хамтран 7 аймгийн 34 суманд интернэтийг үйлчилгээг хүргэх төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь Улаанбаатар хот болон орон нутагт хүргэж буй интернэтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг хэрэгжүүлсэн томоохон алхамыг хийлээ. Мэдээлэл,харилцаахолбоонысалбартхэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээний үр дүнд салбарт оруулах улсын ба хувийн хөрөнгө хөрөнгө оруулалтын хэмжээ, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого жил бүр нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, үндэсний хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах болсноор хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, аж амьдралд үзүүлэх ач холбогдол улам бүр чухал болж байна. Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын ололт, хэрэглээ үйлчилгээг ашиглаагүй нийгэм эдийн засгийн салбар, дэд бүтэц нэг ч үгүй болж, мэдээлэл холбооны сүлжээ нь суурь дэд бүтцийн нэг болох хөгжлийн хандлага гарч байна. Түүнчлэн нийт холбоочиддоо Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг хүргэж, амьдралд чинь аз жаргал, ажил үйлс тань өөдрөг байхыг хүсэн ерөөе! Сэтгүүлийн шинэ дугаарт ... Сэтгүүлийн зөвлөл

4 CRC News I улирал 2011 ÀÃÓÓËÃÀ CRC news Сэтгүүлийн шинэ дугаарт ... ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА ICT 90 EXPO МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН Үйл явдлын товчоон ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ 3 12 6 8 14 18 Сэтгүүлийн зөвлөл: Дарга: Б.Болдбаатар - ХХЗХ-ны дарга Гишүүд: О.Баттогтох - ХХЗХ-ны дэд дарга бөгөөд ЭЗМЗА-ны дарга Б.Мөнхбат - ХХЗХ-ны гишүүн бөгөөд ЗЗҮТА-ны дарга М.Мэнд-Очир - РДЗХА-ны дарга У.Тамир - ЗА-ны дарга З.Эрдэнэчулуун - ША-ны дарга Д.Нямдорж - Даргын зөвлөх Сэтгүүлийн эрхлэгч: А.Лувсан-Очир luvsanochir@crc.gov.mn Хариуцлагатай нарийн бичгийн дарга Т.Наранмандах naran@crc.gov.mn Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо Метро бизнес төв. А-блок. 5-р давхар Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13 Улаанбаатар-14201 Монгол Улс. Утас: +976-11-36 39 99 Факс: +976-11 32 77 20 Цахим шуудан: crc@mongol.net Цахим хаяг: www.crc.gov.mn 7 9 13 17 19 22 23

5CRC News I улирал 2011 Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр батлагдлаа Радио долгион хяналтын станцын үүсэл хөгжил, хяналтын системийн өнөөгийн байдал HD ТЕЛЕВИЗИЙН ШИНЭ ЭРИН ҮЕ IPTV “ӨРХ БҮРТ ШУУДАН” ХӨТӨЛБӨРИЙН тухай ЗИП КОДЫН ТУХАЙ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АНГИЛАЛ E-Post -Цахим шуудан Үгийн шүүлтүүр программ 26 24 28 30 32 34 25 27 29 31 33

6 CRC News I улирал 2011 Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээ, салбарын зохицуулалт, түүний хэрэгжилт, үйл ажиллагаагаа сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор “Харилцаа холбооны зохицуулалт-2010” форум, “Тоон телевизийн туршлага–хөгжлийн чиг хандлага”, “Шуурхай ажиллагааны радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт”, “Хөдөөг холбоожуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн“, “Монгол Улсын өргөн зурвасын сүлжээний стратеги, судалгааны үр дүн”, “Хэвлэл мэдээллийн өөрийгөө зохицуулах механизм, Ёс зүйн зарчим”, “Шуудангийн технологийн стандартын мөрдөлт, гаалийн бүрдүүлэлт”, “Радио давтамжийн ашиглалт үйлчилгээний төлбөрийн хэмжээний тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” , “Монголын ФМ радиогийн хөгжлийн чиг хандлага” сургалт семинар, “Харилцаа холбооны сүлжээгээр онлайн контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журам”, “Мобайл контентийн үйлчилгээ эрхлэхэд баримтлах журам”, “Вэб сайтын үйлчилгээ эрхлэхэд баримтлах түр журам“,“Радио телевизийн зохицуулалтын ерөнхий журам“-ын төсөл зэрэг сэдвээр 20 гаруй сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, сургалт семинарыг тус тус зохион байгуулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилах, оролцоог хангах, хамтран ажиллах, зохицуулалтын үйл ажиллагаандаа холбогдох зөвлөмж, саналыг нь тусгах, үйл ажиллагааны уялдааг бий болгох талаар анхаарч ажиллалаа. Зохицуулах хорооноос 2010 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс онцолбол: • ХХЗХ-ны хуралдааны шийдвэрээр сүлжээ хоорондын дотоодын харилцан холболтод газар зүйн ялгаваргүй төлбөрийг 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөх, цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын орлого хуваарилах зарчмыг шинэчилэн баталсан. Vvний vр дvнд өмнө нь газар зvйн байрлалаас ихээхэн зөрvvтэй байсан бvх төрлийн ярианы vйлчилгээ аймаг, хот хоорондын гэж ялгалгvй ижил тvвшинд, түүнчлэн интернетийн vнийг мөн газар зvйн байрлалаас vл хамаарсан ижил үнэ тарифт шилжvvлэн хот, хөдөөгийн мэдээллийн болон тоон хүртээмжийн ялгааг арилгахад чухал алхам болсон. Уг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд үр дүнд буюу 2010 оны эхний 9 сарын байдлаар, үүрэн телефон хэрэглэгчдийн хот хоорондын харилцан холболтын ярианы тариф дундж аар 1.7-2.1 дахин хямдарсан бол суурин телефон холбооны хэрэглэгчдийн хот хоорондын ярианы үнэ тариф дунджаар 1.6-2 дахин тус тус хямдраад байна. • ХХЗХ-ноос жил бүр холбогдох төр, засгийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэзмшигчид нарын дунд зохион байгуулдаг “Харилцаа холбооны зохицуулалт-2010” форумыг “Бизнесийн орчины шинэтгэл-оновчтой зохицуулалт” сэдвийн дор 2010 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг форумд тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй иргэд, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулсан ба нийт орон нутаг, Улаанбаатар хотоос нийтдээ 250 гаруй төлөөлөгч оролцсон. Форумыг интернэт, телевиз, шуудангийн 3 дэд салбар хуралдаантайгаар зохион байгуулж, хүрсэн ололтоо дүгнэж, хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэн бизнесийн орчныг шинэчлэх, үр ашигтай зохицуулалт хийхэд шаардлагатай зөвлөмжийг санал нэгтэй оролцогч нараас гаргалаа. Зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган холбогдох арга хэмжээг авч ажиллав. • Монгол Улсын Засгийн газраас зарласан “Бизнесийн орчны шинэтгэлийн жил-2010”, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль, тогтоомж, дүрэм журам бусад актыг хянан боловсронгуй болгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 60 дугаар захирамжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, ХХЗХ- ноос салбарын үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа, үйлчилгээг нээлттэй, ил тод, шуурхай болгох, хүнд суртлыг бууруулах зорилгоор олгож байсан нийт 42 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

7CRC News I улирал 2011 тусгай зөвшөөрлийн тоог 21 хүртэл цөөрүүлэх саналыг боловсруулан хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. • ХХЗХ-ноос 2009 онд орон даяар зарласан “Интернэтийн жил”-ийг 2010 онд үргэлжлүүлэн хөдөө орон нутгийн хэрэглэгчдийг интернэтийн үйлчилгээнд өргөнөөр хамруулах, интернэтийн хэрэглээнд сургах, хот хөдөөгийн үйлчилгээний үнийн ялгааг арилгах арга хэмжээний хүрээнд Дэлхийн банктай хамтран “Сумдад интернетийн үйлчилгээ хүргэх” төслийг боловсруулж, Монгол Улсын Төв, Булган, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Завхан аймгийн 34 сумын төвд интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэв. • Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Дэлхийн банктай хамтран 2008 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Хөдөөг холбоожуулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн-Universal Access Program Final Workshop” сэдэвт семинарыг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн бүх сумын төвд үүрэн холбооны сүлжээ байгуулж үйлчилгээ хүргэх дэд төсөл, Малчны сүлжээ байгуулан цахилгаан холбооны үйлчилгээ нэвтрүүлэх дэд төсөл, интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх дэд төсөл, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээг нэвтрүүлэхэд учирч буй тулгамдсан асуудлууд, хүрсэн үр дүн, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн ба ХХЗХ, МШХХТГ, Дэлхийн банк, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 150 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжсэн энэхүү хөдөөгийн холбооны төсөл нь дэлхийн бусад улс, орнуудад хэрэгжсэн төслүүдээс шилдэг, жишиг болсон арга хэмжээ бөгөөд төслийг хэрэгжүүлсэн ХХЗХ- ны үйл ажиллагааг өндөр үнэлэн дүгнэлээ. • Үүрэн холбооны 3 дахь үе буюу 3G технологи, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр үүрэн холбооны салбарт дэвшил гарч, мэдээлэл холбооны орчин үеийн шинэ төрлийн үйлчилгээ болох өргөн зурвас, интернэтийн утасгүй холбооны үйлчилгээ, хэрэглээг хэрэглэгчид хүртэх боломжийг бүрдүүлэв. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч оператор компаниуд 3G технологи нэвтрүүлэх техникийн шилжилт, шинэчлэлтийг 2010 онд амжилттай хэрэгжүүлэн хамрах хүрээгээ нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг 20 гаруй хот, аймгийн төв, томоохон суурин газарт тус тус нэвтрүүлээд байна. • Сансарын хиймэл дагуул ашиглан улс орон даяар олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон технологиор дамжуулж эхэлснээр хөдөө орон нутаг, малчид Монгол улсын бүх сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд үзэх техникийн боломжийг бүрдүүлсэн. • Үндэсний радио давтамжийн хяналтыг шинэчлэх төслийг бүрэн хэрэгжүүлж, орчин үеийн радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоог анх удаа Монгол Улсад бий болгов. Энэхүү арга хэмжээний үр дүнд Монгол Улсад ашиглагдаж буй давтамжийн зурвасыг бүрэн хэмжээгээр хянах боломжийг бүрдүүллээ. • ХХЗХ-ноос санаачлан боловсруулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн “Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, МШХХТГ болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2010 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 275 дугаар тогтоолоор батлуулав. Хөтөлбөрт зааснаар Монгол Улс нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоон телевиз, радиогийн сүлжээнд бүрэн шилжих, радио телевизийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх боломж бүрдээд байгаа болно. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хэсгийг ХХЗХ-ны Даргын 2010 оны 211 тоот тушаалаар байгуулж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

ГАДААДХАМТЫНАЖИЛЛАГАА Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа - 2010 Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-ОУЦХБ), Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT-АНДЦХБ), дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллага, гадаад улс орны зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааг гадаадад сурталчилах, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХХЗХ-Оны ном” (CRC Annual Book)-ыг гаргалаа. Монгол Улсын ХХЗХороо болон БНХАУ- ын Тайваны зохицуулах хороо хамтран ажиллах Санамж бичгийг 2010 оны 3 дугаар сард байгуулан үзэглэж, тус байгууллагын үйл ажиллагаатай Б.Болдбаатар тэргүүтэй албаны төлөөлөгчид айлчлан танилцаж, харилцан туршлага судлав. Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлага, ажилтнууд давхардсан тоогоор Швейцарь, БНХАУ, Франц, БНСУ, БНТуркУ, Япон, БНХАУ-ын Тайван, Сингапур, Мексик, Малайз, БНЭУ, Индонези, Тайланд зэрэг улсуудад давхардсан тоогоор 40 гаруй бүс нутгийн олон улсын байгууллагаас зохион байгуулсан хурал, семинар, уулзалтанд оролцож, туршлага судлах, сургалтанд хамрагдлаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд тус хорооны албан хаагчдын мэргэжлийн ур чадавхи дээшилж, хүний нөөцийг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын байгууллагуудад гишүүнээр элслээ Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио сектор (ITU-R) Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 1865 онд байгуулагдсан ба Нэгдсэн үндэсний байгууллагын хамгийн анхны төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Одоо ОУЦХБ-ын төв нь Швейцарь улсын Женев хотод байрладаг. 1992 оноос Радио, Цахилгаан холбоо, Хөгжилийн гэсэн 3 секторт хуваагдан олон улсад ашиглагдаж буй радио давтамж, хиймэл дагуулын орбит, асар хурдтай өргөжин тэлж буй мэдээлэл, цахилгаан холбооны дэд бүтэц, системүүд мөн тэдгээрийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэх мэт олон чиглэлээр дэлхийн улс орнуудтай идэвхтэй хамтын үйл ажиллагаа явуулдаг салбарын тэргүүлэгч байгууллага юм. Монгол Улс нь 1964 онд ОУЦХБ-ын гишүүн орон болсон. Тус байгууллага нь 2011 оны байдлаар нийт 192 гишүүн орон, 700 гаруй салбар гишүүдтэй болоод байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2006 онд ОУЦХБ-ын Хөгжилийн секторын (ITU- D) гишүүн болсон ба 2011 онд Радиогийн секторын (ITU-R) гишүүнээр элсээд байна. ОУЦХБ-ын секторын гишүүн болсноор тус байгууллагаар дамжуулан дэлхий дахинд өөрийн байгууллагын үйл ажиллагаа ач холбогдолыг таниулж дэлхийн бусад орнуудтай ойр хамтран ажиллах боломж бүрдэнэ. Мөн шийдвэр гаргах түвшиний бүх хурал семинаруудын албан ёсны матералуудыг шууд хандалтаар авч өөрийн үйл ажиллагааны чиглэл болгон ашиглах мөн шинэ технологи, шинэ нөхцөл байдал, шинэ зохицуулалтын талаар ОУЦХБ-аас зөвлөх үйлчилгээ, чиглэсэн семинар, сургалт авах боломжтой болно. 8 CRC News I улирал 2011

ЦАЭОУTБ нь цахим аюулын эсрэг нэгдсэн олон улсын анхны байгууллага бөгөөд дэлхийн мэдээлэл, харилцаа холбоог цахим заналхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Засгийн газар, бодлого з о х и ц у у л а л т ы н б а й г у у л л а г у у д , компани, мэргэжилт- нүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Тус байгуул- лага нь ОУЦХБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, дэлхийн хэмжээнд цахим аюулгүй байдлын хөтөлбөрийнбодитүйлчилгээг192орондүзүүлж байна. Тус байгууллагын гишүүн болсноор судалгаа шинжилгээний ажлыг хамтран явуулах, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон улсын бодлого, хамтын ажиллагаатай холбоотой өргөн хүрээтэй үйлчилгээг авах, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх боломжтой. Тухайлбал ОУЦХБ нь гишүүн орны м э р г эж и л т н ү ү д эд зориулсан электрон хамгаалалттай хамтар- сан хэрэглээний хөтөлбөртэй (ES- CAPE) байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд найдвартай орчинд зайнаас мэдээлэл солилцох, нэгтгэх боломжоор хангагдах бөгөөд олон улсын харилцаа холбоог цахим халдлагаас шуурхай сэргийлэх боломж бүрдсэн. International Multilateral Partnership against Cyber Threats (IMPACT) Цахим аюулын эсрэг олон улсын түншлэлийн байгууллага (ЦАЭОУTБ) Asia-Pacific Broadcasting Union (ABU) Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (АНДӨНХ) нэвтрүүлгийг үнэгүй дамжуулдаг. Холбооны үйл ажиллагаанд өдөр тутмын телевизийн мэдээ солилцох, хөтөлбөр солилцох, хамтран ажиллах, спортын арга хэмжээг нэвтрүүлэх, техникийн болон удирдлагын зөвлөх үйлчилгээ, эрх зүйн, зохиогчын эрхийн зөвлөмж, хөгжиж буй орнуудын контентийн мэдээлэл, олон улсын уулзалтуудад гишүүдийг төлөөлөх, сургалт семинар зохион байгуулах, жил бүрийн радио телевизийн уралдаан, роботын тэмцээн, холбооны мэдээ, техникийн хэлэлцүүлгийг нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг. Тус байгууллага нь радио телевизийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ижил төстэй байгууллагуудаас хамрах хүрээгээрээ хамгийн том байгууллага юм. Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо нь ашгийн бус байгууллага бөгөөд өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын мэргэжлийн холбоо юм. Ази, номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, гишүүдийн хамтын үйл ажиллагааг зохицуулахаар 1964 онд байгуулагдсан. Одоогоор бүс нутгийн 58 орны 200 гаруй бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллага, компани иргэд гишүүнээр элссэн бөгөөд 3 тэрбум орчим хүнд хүрч үйлчилж байна. Тус холбоо нь телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэгчдийн хамтын ашиг сонирхолыг нэгтгэх зорилгоор жил тутмын чуулга уулзалтыг зохион байгуулдаг. АНДӨНХ-ны гишүүд нь Ази номхон далайн бүс нутагт өргөн 9CRC News I улирал 2011

12 CRC News I улирал 2011

13CRC News I улирал 2011

14 CRC News I улирал 2011 Үүрэн , суурин телефон холбоо Монгол Улсад 2010 оны байдлаар GSM системийн хоёр /Мобиком ХХК, Юнител ХХК/, CDMA системийн хоёр /Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК/ тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаа явуулж байна. Үүрэн холбооны нийт хэрэглэгчдийн тоо 2010 оны байдлаар 2,51 сая-д хүрснээр 100 хүнд ноогдох телефон цэгийн нягтрал 85.6 болсон нь дэлхийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна. Суурин телефон холбооны зах зээлд МЦХ ХК, УБТЗ ХНН, Скайнэтком ХХК-иуд, утасгүй суурин телефон холбооны үйлчилгээгээр МЦХ ХК, Мобиком ХХК-иуд үйлчилгээ эрхэлж байна. Суурин телефон хэрэглэгчдийн тоо 2010 оны байдлаар 143,138-д, утасгүй суурин телефоны хэрэглэгчдийн тоо 50,101-д хүрээд байна.. Үүрэн, суурин телефон холбооны хэрэглэгчдийн 100 хүнд ноогдох нягтралыг ОУЦХБ-ын дэлхийн дундаж мэдээлэлтэй харьцуулан дараах зурагт нэгтгэн үзүүлэв. /*-ОУЦХБ-ын индикатор үзүүлэлтүүд жилийн байдлаар гардаг болно/. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН САЛБАРЫН ҮНДСЭН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД-2010 ОН Зураг-1. ОУЦХБ-ын дундаж үзүүлэлттэй харьцуулсан суурин болон үүрэн телефон холбооны 100 хүнд ноогдох нягтрал /2005- 2010 он/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

15CRC News I улирал 2011 Интернэтийн үйлчилгээ Монгол Улсад 2010 оны байдлаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч 77 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод 38, Орон нутагт 21, Монгол улсын нутаг дэсвгэрийн хүрээнд 18 бай- на. Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид интернэ- тийг урсгалаа сансрын хиймэл дагуул, Улаанбаатар төмөр замын шилэн кабелийн гарцуудыг ашиглан үйлчилгээгээ нийтэд үзүүлж байна. Интернэтийн үйлчилгээнд Dial-up, DSL, FTTH-шилэн кабель, киоксал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, WiMax, VSAT зэрэг технологийг ашиглаж холбогдож байгаа бөгөөд хэрэглэгчдийн тоог нэгтгэн Зураг 2-т хариуулав. Дээрх үзүүлэлтээс харахад 2009 оноос интернэт хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь интернэтийн зах зээлийг нээлттэй болгосноос гадна ХХЗХ-оос 2008 онд үүрэн телефон холбооны операторуудад 3G-үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгосонтой холбон үзэж болох юм. 2010 оны эхний хагаж жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд “Fixed broadband” хэрэглэгчийн тоо 56.475, “mobile broad- band” хэрэглэгчийн тоо 128.479-д хүрсэн байна. Кабелийн телевизийн үйлчилгээ Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2010 оны байдлаар кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч 79 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагаас Улаанбаатарт-22, Орон нутагт-56, МУ- ын нутаг дэвсгэрт-1 аж нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн иргэдэд кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгчид шинээр их нэмэгдсэний үр дүнд орон нутгийн хэрэглэгчдийн тоо өссөн дүнтэй гарчээ. Кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд коаксиаль кабель, утасгүй олон сувгийн MMDS холболтын технологи ашиглагдаж байгаа бөгөөд 2010 оноос Супервишн компани тоон технологид шилжээд байна. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо, зах зээлд эзлэх хувиар Зураг 3-4- д үзүүлсэн болно. Шуудан холбооны үйлчилгээ Манай улсын шуудангийн зах зээлд 2010 оны байдлаар нийт 67 байгууллага, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгогдсоноос улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх–51, дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх–7, шуудангийн үндсэн сүлжээ эрхлэх–6 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрээс ТӨҮГазар 3, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 63, Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо /2007- 2010.12.31-ны байдлаар/ Зураг-2. Интернэтийн нийт хэрэглэгчдийн тоо үйлчилгээний төрлөөр /2009- 2010 он/ 2 3 4 Зураг-3. Кабелийн телевизийн хэрэглэгчдийн тоо /2005- 2010-ны байдлаар/ Зураг-4. Кабелийн телевизийн зах зээлд эзлэх хувь /2010.06.30-ны байдлаар/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО Он Dial-up xDSL Шилэн кабель Коаксиал кабель GPRS, EDGE, 3G, EVDO Wi-FI Wimax VSAT VPN Нийт 2009 он 2,166 19,159 24,439 949 54,740 184 3,142 195 1,074 106,048 2010 он 1,447 25,276 37,274 1,123 128,479 432 4,428 185 1,205 199,849

16 CRC News I улирал 2011 Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 он/ Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО гадаадын хөрөнгө оруулалттай 2 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Шуудангийн зах зээлд тухайлбал улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрчимтэй нэвтэрч өрсөлдөөн орж байгаа ба зарим үйлчилгээний тоон үзүүлэлтийг дараах зурагт тус тус үзүүлэв. 4 Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ 4 Зураг-5. Буухиа шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Зураг-6. Улс хоорондын шуудангийн үйлчилгээний илгээлтийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Салбарын хөрөнгө оруулалт Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт Салбарын хөрөнгө оруулалт Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. 5 5 Зураг-7. Дотоодын шуудангийн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь /2009-2010 он/ Салбарын хөрөнгө оруулалт Мэдээлэл харилцаа холбооны салбарын хэмжээнд 2009 онд 94,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөв, БНҮҮСан болон хувийн хэвшлийн байгууллага, ААН, компаниуд нийтдээ 29,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин 2010 жилийн эцэс байдлаар манай салбарт 89,9 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Зураг-8. Салбарын салбарын хөрөнгө оруулалт /2004-2010 он/

17CRC News I улирал 2011 Салбарын орлогын хэмжээ Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын нийт орлогын хэмжээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа ба нийт орлогын бүтцийг үндсэн үйлчилгээнүүдийнтөрлөөр авчүзвэлүүрэнтелефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө ороннутагтүйлчилгээгээнэмэгдүүлсэнтэйхолбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна. Хүний нөөц Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны сүүлчийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7320 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна. Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна. Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ /2000-2010 оны/ Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010/ 6 7 © МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО 6 үзвэл үүрэн телефоны үйлчилгээ нь зах зээлд орлогоороо тэргүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн тооны өсөлт ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой байна. Бусад үйлчилгээнд суурин холбоо, интернэт, радио телевизийн өргөн нэвтрүүлэг, холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, сансрын холбоо зэрэг үйлчилгээнүүд хамрагдаж байна. Зураг-9. Салбарын нийт орлогын хэмжээ /2000-2010 оны/ Хүний нөөц Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт энэ оны сүүлчийн байдлаар нийтдээ инженер, техник, үйлчилгээний нийт 7320 гаруй үндсэн ажилтнууд ажиллаж байна. 7 Зураг-10. Салбарын ажиллах хүчний судалгаа /2004-2010/ Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч компаниудын гэрээт борлуулагчид, суурин болон гар утас хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр 5100 гаруй хүн байнгын ажлын байраар, кабель шугамын угсралтын ажил эрхлэгчдээр 500 гаруй хүн улирлын чанартай ажлын байраар тус тус хангагдаж байна.

18 CRC News I улирал 2011

19CRC News I улирал 2011

20 CRC News I улирал 2011

21CRC News I улирал 2011

22 CRC News I улирал 2011 Монгол Улсад өнөөгийн байдлаар нийт 96 телевиз, Улаанбаатар хотод нийт 17 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Улаанбаатар хотод л гэхэд зар сурталчилгааны зах зээлийн хэмжээ 2010 оны байдлаар 36.1 сая ам.доллар байхад дэлхийн дундаж 7.2 миллард ам.доллар байна. Зар сурталчилгааны нийлүүлэлт хийдэг 2000 гаруй нэгж байгаагаас эхний тогтмол 100 нийлүүлэгч л нийт нийлүүлэлтийн 65%–ийг хангадаг байна. Монгол Улс телевизийн станцын тоогоороо дэлхийн улс орнуудаас 10-рт, харин хүлээн авагч буюу телевизорын тоогоороо 124-т бичигдэж байна. Эндээс харахад манай улс зах зээлийн багтаамжаасаа давсан олон телевизтэй болсон нь харагдаж байгаа бөгөөд энэ нь дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна. Үүнд: 1. Нэгэнт зах зээлийн хэмжээ бага тул үнийн өрсөлдөөн болж, хямд рекламыг олноор нь авах болсон байна. Судалгаанаас харахад өнөөдөр 1 цагт ноогдох рекламны хугацаа АНУ-д 15 минут, Европын холбоонд 12 минут, ОХУ-д 9 минут байхад манайд 25 минут байгаа нь үзэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна. Үзэгчид өнөөдөр хэрэгцээ шаардлагад нь нийцэх хөтөлбөр үзэж чадахгүй харин телевизорын өмнө суух цагийнхаа 40-50%-ийг “зар сурталчилганы хүчирхийлэл” доор өнгөрүүлж байгаадаа ихээхэн бухимдаж байна. 2. Нөгөө талаас энэ нь телевизүүдийн өөрсдөө чанартай сайн уран бүтээл туурвих, гадаад, дотоодын телевизийн бүтээлийг худалдаж авах чадамжийг бууруулж байна. Тиймээс нэвтрүүлгүүдийн хэлбэр загвар хоорондоо төстэй болж, нэг ижил мэдээ, кино, гадаадын телевизийн хөтөлбөрөөс хулгайн замаар хуулсан орчуулгын бүтээлүүд голлож, аль л зардал багатай аргыг сонгох байдалтай байгаагаас телевизийн үндэсний үйлдвэрлэл хөгжихгүйд хүрч байна. Хэдийгээр ивээн тэтгэгчдийг татан оролцуулах хэлбэрийг аль ч телевиз єргєн ашиглаж байгаа ч энэ нь аливаа байгууллагыг өөрийг нь эсхүл ой, тэмдэглэлт vйл явдлыг нь сурталчлахад хүргэж байгаа нь ч чанар муутай нэвтрүүлгүүд олноор бий болоход нөлөөлж байна. 3. Ийм нөхцөл байдал нь олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үндсэн зорилгоо биелүүлэх боломжгүй болгож, телевиз хамгийн өртөгтэй, хамгийн ашигтай бизнесийн нэг салбар гэдэг утгаа алдаж, нэвтрүүлгийн чанарыг хангах стандарт техник төхөөрөмж болон үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийг санхүүжүүлж чадахгүйд хүргэж, телевизийн салбарын хөгжилд сөрөгөөр нөлөөлж байна. 4. Сvvлийн жилvvдэд телевизийн нэвтvvлэг бэлтгэдэг уран бvтээлийн студиvд бий болж байгаа боловч тэдгээр нь ихэнхдээ єєрийн бvтээлээ телевизүүдэд худалдаж чаддаггvйгээс кабелийн телевизийн суваг түрээслэн техникийн стандарт, чанарын ямар нэг шалгуургүйгээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж, нэвтрүүлгийн жанр, хөтөлбөрөөрөө ялгарах зүйлгүй, хэт олон суваг болсон нь үзэгч, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа төдийгүй Улаанбаатар хотын хэрэглэгчдийн ихэнхи хувь нь телевизийн нэвтрүүлгийг кабелийн телевизийн сувгаар хүлээн авч үздэг болсон өнөө үед зар сурталчилгааны зах зээлд шууд нөлөөлөх хэмжээнд хүрсэн. 5. Өнгөрсөн жилээс үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчид 3G технологи нэвтрүүлснээр гар утаснаас телевиз үздэг болсон, энэ жилээс шилэн кабелийг ашиглан интернэт, телевиз болон суурин телефоны үйлчилгээг хэрэглэгчид нэг сүлжээгээр хүлээн авах боломжтой болж байгаа зэргээр интернетэд суурилсан телевиз, хөдөлгөөнт телевиз зэрэг шинэ технологи Монгол Улсад ч ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ 1 3 4 5 2

23CRC News I улирал 2011 бодитой нэвтэрч эхэллээ. Бусад улс орнуудын туршлагаас харахад эдгээр шинэ технологийн өсөлт зөвхөн өргөн зурвасын сүлжээг хөгжүүлснээр бус, харин зөв хөгжүүлэх бизнес загварыг бий болгож чадсан эсэхээс, түүнчлэн уламжлалт телевизийнх нь хөгжил, бизнес орчноос ихээхэн хамаарч байгаа юм. Эдгээр шинэ технологи нэвтэрснээр телевизийн өөрийнх нь бизнес загвар, орлогын бүтэц ихээхэн өөрчлөгдөж, зар сурталчилгаанаас олох орлогын хэмжээ буурч, контент /агуулга/ борлуулсны орлого нэмэгдэж байгааг олон улсын түвшинд хийсэн судалгаанууд харуулж байна. Энэ нь телевизүүдээс илүү шинэлэг, чанартай уран бүтээлийн үйлдвэрлэлийг шаардаж байна гэсэн үг юм. 6. Телевизүүд өөрсдөө ч нөхцөл байдлыг ойлгож, эндээс гарах арга замыг хайж эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, хуулийг болон зохиогчийн эрхийг хүндэтгэн мөрдөх, ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд ажиллахыг хичээх зэргээр зарим бодит алхам хийж байгаа телевизүүд ч бий болж байгаа нь энэ салбарт шударга өрсөлдөөнийг бий болгохыг сануулж байна. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо үүссэн эдгээр нөхцөл байдлыг судлаж үзээд телевизийн зах зээлд үр ашиггүй өрсөлдөөн бий болсон байна гэж дүгнэж, телевизийн салбарын хөгжлийг дэмжих бизнесийн таатай орчинг бий болгох зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзсэн юм. Энэхүү зохицуулалтыг хийхийн тулд зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас гадна телевиз, радиогийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомж, түүнчлэн АНУ, Канад, Англи, Австрали, Европын холбооны улсууд, Сингапур, Пакистан, Энэхтхэг болон бусад улс орнуудын телевизийн талаархи хууль тогтоомж, зохицуулалтын туршлагыг судласан. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн салбарын төлөөлөгчид оролцсон нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллуулж, үйлчилгээ эрхлэгчид, олон нийтийн дунд хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлагуудыг удаа дараа хийж, саналыг нь нээлттэй авсан. “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага”- ыг батлахдаа телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөөнийгбийболгох,үйлчилгэээрхлэгчдийн нийцэн ажиллах зохицол, холбогдох зарчим, бизнес үйл ажиллагааны загварыг олон улсын жишиг рүү чиглүүлж, манай орны телевизийн хєгжилд нэгэнт бvрэлдэн тогтож буй олон тєрєл, хэлбэрийн телевизийн бvтэц тогтолцоог бий болгох зорилго тавьж дараах зохицуулалтыг багтаасан болно. Үүнд: 1. Орчин үеийн үзэгчдийн эрс өөрчлөгдсөн, илүү соёлжсон, өндөр хэрэгцээ сонирхолд нийцсэн шинэлэг, чанартай мэдээлэл, контентийг хийхийн тулд нэг чиглэлд илүү төвлөрөх нь үр дүнтэй байдгийг олон улсын туршлагууд бэлхнээ харуулж байна. Нөгөө талаас үзэгчдийн эрх ашгийн үүднээс олон улсад студи, продакшн болон кабелийн сувгуудад төрөлжих шаардлага ч бас тавигддаг байна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн контентийн үйлдвэрлэл нийлүүлэх нь өрсөлдөөн дундаас үзэгчдийг өөртөө татах хамгийн чухал хэрэглүүр болж, өөрсдийнх нь хөгжилд эерэг үр дүн авчирна гэж үзэж хөтөлбөрийн хувьд төрөлжих, эдгээр сувгуудад өөрийн бүтээлийг телевизүүдэд нийлүүлэх боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсад бүтээгдсэн бүтээгдэхүүн түлхүү байлгах зэрэг шаардлага тавьж байгаа юм. 2. Оюуны өмчийн зөрчилгүй байх, стандарт шаардлага хангасан техник технологийг ашиглах, технологийн горимыг мөрдүүлэх, нэвтрүүлгийн чанарын талаар тавигдах шаардлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох асуудал тусгагдсан 3. Улс төр, бизнесийн ашиг сонирхлын нөлөөллөөс хараат бус, нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор телевизийн эзэмшигчдийн талаарх мэдээллийг ил тод болгох болж байгаа 4. Телевизийн бизнест арилжааны шинж чанараас нь гадна олон нийтийн эрх ашиг чухлаар тавигддаг учраас нэг цагт ноогдох рекламны хугацааг тогтоож өгсөн 5. Телевиз, радиогийн хувьд үг хэлэх, хэвлэн нийтлэх хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгоо хэрэгжүүлэхдээ нийт ажилтнуудын болон байгууллагын ёс зүйн хэм хэмжээг зайлшгүй баримтлах шаардлагатай гэж үзэж үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн дүрэмтэй байх, түүний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих механизмтай болох шаардлагатай талаар заасан. Эдгээр зохицуулалтууд олон улсын практикт өргөн нэвтрүүлгийн тухай хуулинд тодорхой тусгагдсан байдаг ба цаашид ч манай улсын хувьд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай юм. Үүнийг хэрэгжүүлэхэд энэхүү ерөнхий нөхцөл шаардлага нь үндэс суурь, эхний алхам болно гэдэгт тус хороо найдаж, зохицуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. 6

24 CRC News I улирал 2011 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээлэл шуудан харилцаа холбоо, технологийн газар хамтран боловсруулж, 2010 оны 10-р сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газраар батлуулсан билээ. Энэхүү үндэсний хөтөлбөрт Монгол Улсад аналог радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид үе шаттай шилжүүлэхэд баримтлах бодлого, зохицуулалтын арга хэмжээг тодорхойлох, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжсэнээр Монгол Улсын радио, телевизийн өргөн нэвтрүүлэг тоон технологид бүрэн шилжиж, улмаар радио, телевизийн нэвтрүүлгийн дуу болон дүрсийг чанарын өндөр түвшинд хүлээн авах, дамжуулах, мэдээллийн багтаамжийг нэмэгдүүлэх, радио долгиондавтамжийнашиглалтыгсайжруулах,шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд хүргэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэх юм. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг хамарсан арга хэмжээ бөгөөд 2006 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргаснаас хойш одоогийн байдлаар 10 гаруй орон бүрэн шилжилт хийж, Европын бүх улс орнууд 2015 он, Ази, номхон далайн бүсийн улс орнуудаас Австрали, Япон, БНСУ, БНХАУ-ын Хонг Конг, Тайвань, Малайз, Шинэ Зеланд, Филипин зэрэг орнууд 2013 онд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь 4 зорилтыг дэвшүүлсэн. Үүнд: Нэгдүгээр зорилт: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх; Хоёрдугаар зорилт: Ради

Add a comment

Related presentations

Related pages

2011.03 - Documents - Discover, share, present - DOCUMENTS ...

Cr cnews 201103 201103 hydrogen sulfide poisoning 1. ACUTE RENAL FAILURE, LACTIC ACIDOSIS, AND SUDDEN COLLAPSE FOLLOWING HYDROGEN SULFIDE SEWER GAS ...
Read more

新聞主頁 - RTHK

E-mail: cnews@rthk.hk ...
Read more

Новости с лучших компьютерных ...

... ChaChaCha 3DNews 02:18 Epson выпустила новые видеопроекторы для школ и офисов CNews 03:41 ... Cr -48 ...
Read more

Новости с лучших компьютерных ...

... 3DNews 02:38 Samsung начнет продажи двух беззеркальных фотоаппаратов CNews 03:18 HTC ... Cr -48 на Chrome ...
Read more

Аномальные природные явления ...

http://aslwww.cr.usgs.gov/Seismic_Data/heli2.shtml. ... http://berita.liputan6.com/daerah/201103/326567/banjir_di_sumber_rejo_belum_surut. NYK 28-03-2011 16:10
Read more

SATOXのシテオク日記

[PRG]Visual Studio Installerにインストール環境条件をつける [メモ]スマートフォンは5年以内に時代遅れになる? [間違い ...
Read more