Хөдөлгөөний онцлог нөхцөл

38 %
62 %
Information about Хөдөлгөөний онцлог нөхцөл
Education

Published on March 16, 2014

Author: dbchimeg

Source: slideshare.net

1 ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ НӨХЦӨЛ (Цуваагаар явах, жолоодлогын дадлага хийх, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх) Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он

2 ХӨДӨЛГӨӨНИЙ ОНЦЛОГ НӨХЦӨЛ 1. Цуваагаар явах .............................................................................................................2 2. Жолоодлогын дадлага хийх.........................................................................................3 3. Тээврийн хэрэгслийг чирэх ..........................................................................................4 4. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэгдэл шаардлага ..........................................................................................................................7 1. Цуваагаар явах 1.1. Цувааг томилогдсон ахлагч зохион байгуулан удирдаж явна. Тээврийн хэрэгсэл цуваагаар явах гэдэг нь 3 буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгслүүд нэгэн чиглэлд зохион байгуулалттайгаар зорчиж байгааг хэлнэ. Цуваа нь зохион байгуулалттайгаар зорчих үйл ажиллагаа учир цувааны ахлагч заавал томилогдсон байх ёстой. Цувааны ахлагч цувааг зохион байгуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Цуваа явж байна гэдгийг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах, мэдэгдэх үүднээс цувааны эхний болон сүүлийн тээврийн хэрэгсэлд “цуваа” гэсэн бичлэг тавих бөгөөд цувааны зохион байгуулалтыг хангах зорилгоор цуваанд яваа тээврийн хэрэгсэл бүр цуваанд эзлэх дугаар бичлэгтэй байдаг. Зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гол нөхцлүүдийн нэг нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг цаг тухайд нь олж харах явдал юм. Иймээс өдрийн цагт цуваа ойрын гэрлээ асааж явахыг дүрмээр шаарддаг юм. 1.2. Цуваанд яваа тээврийн хэрэгслийн хурд болон хоорондын зайг замын байдал, цаг агаарын нөхцөлд тохируулан цувааны ахлагч тогтоох бөгөөд хөдөлгөөний хурд нь энэ дүрмийн 9.3-т заасан хязгаараас хэтрэхгүй байвал зохино. Цуваанд яваа тээврийн хэрэгслийг жолоодох нь жолоочоос ур чадвар, дадлага шаарддаг. Цуваанд яваа жолооч өөрөө хөдөлгөөний хурд, хоорондын зайг сонгох, замын үзэгдэлтийг өөрийн хүссэнээр хангах боломжгүй байдаг. Цуваанд явах тээврийн хэрэгслүүдийн хоорондын зайг замын нөхцөл, хөдөлгөөний хурднаас хамааран цувааны ахлагч тогтооно. Ингэхдээ цуваа суурингийн гаднах замд 50 км/цагийн хурдтай яваа бол хоорондын зай нь 50 метр байхаар тооцох ба суурингийн дотор яваа бол энэ харьцааг 2 дахин багасгах нь зүйтэй гэж үздэг. Цувааны ахлагч хурдыг сонгохдоо ачиж яваа ачаа, цаг агаарын нөхцөл, цуваанд яваа бүрэлдэхүүний техникийн боломж зэргийг харгалзан ЗХД- ийн 9.3-р зүйлд (Тээврийн хэрэгслийн хурд) заасан шаардлагыг хангуулж явах үүрэг хүлээнэ. Цуваа нь гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюубуцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. 1.3. Бусад жолооч нар замын нарийн хэсэгт ( тэмдгээр дараалал тогтоогоогүй бол ) цуваанд зам тавьж өгнө. Суурин газарт болон хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг гүйцэж түрүүлэх нь цуваанд яваа тээврийн хэрэгслийн тооноос хамааран ихээхэн хүндрэлтэй байдаг бөгөөд цувааны зохион байгуулалтыг алдуулахгүй байх үүднээс цуваагаар яваа тээврийн

3 хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг суурин газарт болон хөдөлгөөний саад бэрхшээлтэй замд хориглоно. 1.4. Цувааг тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол тэр нь цувааг чиглүүлэн удирдаж явах бөгөөд энэ дүрмийн 2.4-т заасныг хэрэгжүүлж болно. 2. Жолоодлогын дадлага хийх 2.1. Жолоодлогын дадалгыг багшийн шууд удирдлагын дор хийнэ. 2.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ. Жолооч болохоор эхлэн суралцагсад нь замын хөдөлгөөнд оролцох дадлага чадваргүй байдаг тул автомашинд зөв суухаас эхлээд байрнаас хөдлөх, явах, зогсох үйлдлүүдийг хийж сурах, автомашины эд ангиудтай танилцах, тэдгээртэй харьцаж сурах шаардлагатай байдаг. Иймээс явган зорчигчид болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс тусгаарлагдсан зам талбай буюу автодромд дадлагажуулах, техниктэй харьцах анхны мэдэгдэхүүн олгох, ЗХД-ийн тодорхой мэдлэгтэй болгож байж замын хөдөлгөөнд оруулдаг юм. Автодром гэдэг нь жолоодлогод сургах зориулалтаар тоноглож бэлтгэсэн замын хөдөлгөөнөөс тусгаарлагдсан зам талбай юм. Энэ талбайд жолоодлогын анхны мэдэгдэхүүн олгодог. Багш сонсогчийн ур чадварыг үнэлж ЗХД болон жолоодлогын тодорхой дадлагатай болсны дараа ЗЦА-наас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд оролцож дадлагыг үргэлжлүүлдэг байна. 2.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Жолооч бэлтгэх курс сургуульд багшлах хүн ( Замын хөдөлгөөний дүрмийн болон жолоодлогын дадлагын ) багш бэлтгэх дамжаанд зохих хөтөлбөрийн дагуу суралцан мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд багшлах эрхийн үнэмлэх олгодог. Жолооны сургууль курсын багш бэлтгэх журам хөтөлбөрийг ЗЦГ-ын даргын 1998 оны 4 сарын 24-ний өдрийн 64 тоот тушаалаар баталж мөрдүүлсэн юм. Журамд хууль тогтоомжийн болон жолоодлогын дадлагын багш болохыг хүсэгчдэд тавих шаардлага, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг тусгажээ. Уг журамд хууль тогтоомжийн багш болох хүн жолоодох эрхийн үнэмлэхтэй 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон авто тээвэр, барилга замын машин, ХАА-н машин механизмын механик инженерийн дээд боловсролтой, жолоодлогын дадлагын багш нь тусгай дунд буюу түүнээс дээш түвшний боловсролтой тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 3-аас доошгүй жил тухайн ангиллаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх ёстой гэж заасан байдаг. 2.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь “Сургалтын тээврийн хэрэгсэл” таних тэмдэгтэй байна. Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь багшид зориулсан тоормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой байхаас

4 гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойт өнцөгт 250 х 250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна. Жолоодлогын дадлага хийж явааг бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах, мэдэгдэх зорилгоор жолоодлогын дадлагын тээврийн хэрэгслийн зүүн урд болон баруун хойд талд улаан дарцаг, “жолоодлогын сургалтын тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг заавал хэрэглэдэг юм. Улаан дарцаг тавьсан үед жолоодлогын дадлага хийж явна гэж ойлгох бөгөөд дадлага хийгээгүй үедээ улаан дарцгийг авах ёстой. Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг жолоодлогын дадлагын багш хариуцдаг учраас авцуулах холбоо болон тоормосны нэмэлт дөрөөг багшийн суудлын өмнө заавал тоноглосон байх ёстой. 2.5. Жолоодлогын дадлага хийх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна. “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэсэн нэр томьёонд жолоодлогын дадлага хийлгэж яваа багш тээврийн хэрэгслийн жолоочид хамаарна гэж заасан учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг багш хангах үүрэгтэй байдаг. 3. Тээврийн хэрэгслийг чирэх Механикжсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тухайн үед засах боломжгүй болсон үед түүнийг засварын газарт хүргэх, эсвэл хэмнэлт гаргах үүднээс шинэ буюу засварласан автомашинуудыг ашиглах газарт нь хүргэх зорилгоор механикжсан тээврийн хэрэгслийг чирэх шаардлага гардаг юм. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх хэд хэдэн арга байдаг. Үүнд : 1. Зөөлөн холбоогоор 2. Хатуу холбоогоор 3. Зориулалтын тээврийн хэрэгслээр 4. Хагаслан ачих хэлбэрээр ( цоройлгон ) 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийг зөөлөн буюу хатуу холбоогоор, мөн цоройлгон ачих байдлаар найдвартай холбож чирэх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асаана. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын “д” (ослын дохионы гэрэл), 6.3-ын “г” (ослын зогсолтын тэмдэг) заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.

5 Зөөлөн холбоо нь ган, олс эсвэл синтетик материал бүхий татлага байх бөгөөд түүний тасрах хүч нь чирэгдэж байгаа машины жингээс тав дахин илүү байх шаардлагатай юм. Зөөлөн холбоогоор чирэхэд тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь хэт ойр, чирэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн үзэгдэлт хязгаарлагдмал, татлага тасрах аюултай зэргийг анхаарах нь зүйтэй. Хамгийн түгээмэл, аюул багатай чирэх хэрэгсэл нь хатуу холбоо байдаг. Цоройлгон ачих нь эвдрэлтэй тээврийн хэрэгслийг, ялангуяа урд тэнхлэг, жолоо ба тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслийг чирч явах хамгийн аюулгүй тохиромжтой хэлбэр юм. Зөөлөн холбоо хэрэглэсэн болон хатуу холбооны хийц нь дугуйн мөр дагахааргүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг тохирсон ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Мөн ЗХД-ийн 9-р зүйлд заасан бичиг баримттай байх ёстой. Өдрийн цагт үзэгдэлт ямар байгааг үл харгалзан механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ойрын гэрлийг асааж явах шаардлагатай байдаг. Ойрын гэрлийг асааж явах нь бусад жолооч, хөдөлгөөнд оролцогч, зохицуулагч нарын анхаарлыг өндөржүүлэх зорилготой юм. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед тээврийн хэрэгслийн жолоодлого болон чигийг өөрчлөхөд хүндрэл учирдаг, нийт уртын хэмжээ ихэсдэг, хурд багатай явах шаардлагатай зэрэг шалтгаанаар чирч яваа тээврийн хэрэгслийн ойрын гэрлдийг асааж явах ёстой. 3.2. Хатуу холбоогоор чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл нь шулуун чигт чирч яваа тээврийн хэрэгслийнхээ дугуйн мөрийг дагахаар холбогдоогүй, түүнчлэн зөөлөн холбоо хэрэглэсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. Зөөлөн холбоо хэрэглэсэн болон хатуу холбооны хийц нь дугуйн мөр дагахааргүй бол чирэгдэж яваа тээврийн хэрэгслийг тохирсон ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодно. 3.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино. Чирч байгаа автомашины дугуй, мөрийг дагахаар байлгах зорилгоор хатуу холбооны уртыг 4 метрээс илүүгүй байхаар заасан бөгөөд дүрэмд хатуу холбооны хамгийн бага хэмжээг заагаагүй юм. Гэхдээ хатуу холбооны хамгийн бага урт нь чирч яваа тээврийн хэрэгслийн өргөний хагасаас багагүй байх нь зүйтэй. Энэ нь чирч байгаа чирэгдэж байгаа тээврийн хэрэгслүүд эргэлт хийх үед хоорондоо мөргөлдөх шүргэлцэх аюулыг арилгана. Хатуу холбоогоор чирэх үед чирэгдэж буй тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байх нь чирэх үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй мөрдүүлэх шаардлага байгааг тусгасан юм. Ер нь чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл ослын дохионы гэрлийг асааж явах шаардлагатай байдаг. 3.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн хобооны нэг метр тутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбоогоор чирэх үед чирэх зай хэт ойр буюу 4 метрээс бага байх нь чирэгдэж буй тээврийн хэрэгслийн жолоочид үзэгдэлт хязгаарлагдах, цаг тухайд нь зогсоох арга хэмжэ авч чадахгүй байх зэрэг хүндрэл учруулна. Харин чирэх үеийн зай нь хэт их буюу 6 метрээс их үед чирэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мөр дагах

6 боломж буурч бусад хөдөлгөөнд оролцогчдод буруу ойлголт төрүүлж хөдөлгөөнд нь саад учруулах аюултай. 3.5. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед чирч яваа автобус, троллейбусанд буюу ачааны автомашины тэвшинд, мөн чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Чирэх үед тээврийн хэрэгслүүдийн аль хэсэгт нь хүн тээвэрлэж болох эсэх талаар чирэх арга хэлбэрээр нь зааглаж үзсэнийг анхаарах нь зүйтэй. Чирэх үед ашиглалтын найдвартай ажиллагаа мэдэгдэхүйц буурдаг тул хүн тээвэрлэх асуудлыг тодорхой зааглаж тусгасан байна. 3.6. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол : а. Чиргүүлтэй тээврийн хэрэгслээр. Чирэх үеийн бүрэлдэхүүн хэт урт байх нь замын нэвтрүүлэх чадварыг бууруулж зам тээврийн осол хэрэг үүсэх боломжийг нэмэгдүүлдэг. Иймээс ЗХД-ийн заалтаар хоёр буюу түүнээс олон тээврийн хэрэгслийг, мөн нийт урт нь 24 метрээс илүү бол чирэхийг хориглож байна. Гэхдээ ЗХД-ийн 119, 141-р зүйлийг биелүүлсэн тохиолдолд дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. б. Хоёр буюу түүнээс дээш механикжсан тээврийн хэрэгслийг. Чирэх үеийн бүрэлдэхүүн хэт урт байх нь замын нэвтрүүлэх чадварыг бууруулж зам тээврийн осол хэрэг үүсэх боломжийг нэмэгдүүлдэг. Иймээс ЗХД-ийн заалтаар хоёр буюу түүнээс олон тээврийн хэрэгслийг, мөн нийт урт нь 24 метрээс илүү бол чирэхийг хориглож байна. Гэхдээ ЗХД-ийн 119, 141- р зүйлийг биелүүлсэн тохиолдолд дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. в. Хоёр дугуйтай мотоциклоор буюу хоёр дугуйтай мотоциклыг Хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөний хурд нь бага болон хөдөлгөөнгүй үедээ тогтворгүй, хөдөлгүүр нь ажиллаагүй үед цахилгаан хангамжгүй, ямар ч чирэх чирэгдэх зориулалтын дэгээ хэрэгсэлгүй байдаг. Тэгээд ч хоёр дугуйтай тээврийн хэрэгслийн жин нь харьцангуй бага бөгөөд бусад тээврийн хэрэгсэлд ачих бололцоотой юм. Иймээс хоёр дугуйтай мотоцикл, мопед, унадаг дугуйг чирэх, тэдгээрийг чирэгч болгон ашиглахыг хориглодог юм. Харин 3 дугуйтай мотоциклийг чирэх, эсвэл чирэгч болгохыг зөвшөөрөх боловч хатуу холбоо хэрэглэх хийц, бүтэц зохион байгуулалтын боломжгүй, зөөлөн холбоогоор чирэх нь жолоодлогыг хүндрүүлж төвөгтэй болгодгийг анхаарах нь зүйтэй. г. Хальтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор.

7 Хальтиргаатай замд хатуу холбоогоор, эсвэл цоройлгон ачих байдлаар чирэх боломжгүй бол чирэхгүй байх нь зүйтэй. Чирэх үед хальтиргаатай зам тааралдвал тээврийн хэрэгслүүдийг нэн даруй зогсоож зөөлөн холбоог хатуу холбоогоор солих нь зүйтэй. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгүүр ажиллаагүй байдаг тул хальтиргаатай замд шарвах, удирдлагагүй болох, мөргөлдөх аюултай. д. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол. Чирэх үед тоормослох болон чирэх үйл ажиллагааны үр ашигт чирч буй тээврийн хэрэгслийн жин чухал үүрэгтэй байдаг. Харин чирэгч тээврийн хэрэгслийн жин хүрэлцээгүй бол тоормосны ашигт ажиллагаа мэдэгдэхүйц багасаж чирэх хүч эрс буурснаар чирэх үйл ажиллагаа боломжгүй болно. е. Уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол. 4. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэгдэл шаардлага 4.1. Унадаг дугуй буюу ердийн хөсгийг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох насны доод хязгаарыг тогтоосон нь хүний оюун санааны болон бие махбодийн хөгжил, замын хөдөлгөөнд оролцох ерөнхий зарчмыг ойлгож мэдрэх настай холбоотой бөгөөд цаанаа иргэн хүний хариуцлага хүлээх чадварын тухай асуудал ч хамт явааг анхаарах нь зүйтэй. Харин замын хөдөлгөөнд оролцохгүйгээр ( хашаа, байшин дотор, тоглоомын талбайд г.м ) ямар ч насны хүмүүс дугуй унаж явахыг дүрмийн энэ заалтаар хориглохгүй. 4.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ар талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино. Унадаг дугуй нь харьцангуй бага хурдтай тээврийн хэрэгслийн төрөл бөгөөд тогтворжилт муутай учир хөдөлгөөнд бэрхшээл саад учруулдаг, хөдөлгөөний эрчмийг бууруулдаг, улмаар зам тээврийн осол зөрчил гарахад нөлөөлдөг юм. Иймээс унадаг дугуйн зам байгууламж хөдөлгөөнийг нь тусгаарлах замаар зохицуулалт хийдэг гадаад орнуудын туршлага дэлгэрч байна. Унадаг дугуйнд тавих техникийн шаардлага хөдөлгүүртэй дугуй, мопедонд мөн ижил хамаарна. 4.3. Ердийн хөсгийн тоног татлага нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур ( тус бүр хоёр ширхэг )-тай байвал зохино. Ердийн хөсөг нь харьцангуй бага хурдтай тээврийн хэрэгслийн төрөл бөгөөд хөдөлгөөнд бэрхшээл саад учруулдаг, хөдөлгөөний эрчмийг бууруулдаг, улмаар зам тээврийн осол зөрчил гарахад нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.

8 4.4. Унадаг дугуй, мопед нь ( унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. Энэ заалт нь хөдөлгөөний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бөгөөд унадаг дугуй хурд багатай, эргэх, тойрох үйлдэл хийх боломж хязгаарлагдмал байдаг зэрэгтэй холбоотой юм. 4.5. Унадаг дугуй мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 4.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно : а/ жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах Унадаг дугуйгаар зорчиход жолоочийн өөрийнх нь хариуцлагаас хөдөлгөөнд оролцох соёл, замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагын биелэлт ихээхэн хамаардаг. Унадаг дугуйг унаж яваа хүн жолоочийн нэг адил хариуцлага хүлээдэг. б/ Ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх. Унадаг дугуй, мопедын оврын хэмжээнээс дээрх хэмжээгээр заасан илүү гарсан ачааг тээвэрлэх нь хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюултай бөгөөд ялангуяа явган зорчигч болон өөрт нь илүү аюултай. Ачаа, юу байх нь хамаагүй чемодан ч бай, загасны уурга ч бай ижилхэн аюул учруулдаг. Мөн дугуйг жолоодоход мэдэгдэхүйц саад болох бусад ачааг тээвэрлэхийг хориглодог. Жишээ нь овор бага боловч хүнд ачаа тогтворжилтонд муугаар нөлөөлдөг. в/ зорчигчид зориулсан гишгүүр суудалгүй тохиолдолд ( түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд ) хүн тээвэрлэх г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх д/ согтуу хүн тээвэрлэх е/ тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх 4.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг засмал зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө. Зам дээр гэнэт мал гарч ирэх нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ноцтой саад учруулдаг. Малыг зам хөндлөн буюу гүүрээр тууж гаргахдаа хоногийн гэрэлтэй үед ( өдрийн

9 цагт ) жолоочид харагдах газрыг сонгох нь зүйтэй. Ингэхдээ аливаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүй байхыг эрхэмлэнэ. Харин ойртон ирсэн тээврийн хэрэгслүүд малыг зам хөндлөн гаргах буюу гүүрээр гарч дуустал зогсож зам тавьж өгөх үүрэгтэй. 4.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана. Ердийн хөсөг хөтлөх, мал туух ажиллагаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй харьцуулахад харьцангуй удаан байдаг.Мал, ердийн хөсгийг төмөр замын гармаар аюулгүй байдлыг хангаж гаргахад дүрмийн энэ заалт чиглэгдэнэ. 4.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл : а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх б/ зЗам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих в/ согтуу байх.

Add a comment

Related presentations

Related pages

Эрх зүй, хууль, шүүхийн практик: Шүүхийн захиргааг ...

Хэргийн хөдөлгөөний ... нэхэмжлэлийн үнийн дүн зэрэг “онцлог нөхцөл”-ийг ...
Read more

Дархан-Уул Аймгийн Цагдаагийн Газар

Зөвлөлөөс Цагдаагийн газрын ЭББ-ны ажлын онцлог, нөхцөл ... Хөдөлгөөний ...
Read more

9. Тээврийн хэрэгслийн хурд

9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог ...
Read more

СӨНХ-ийн сэрэл хүртэхүйн хөгжлийн онцлог by Genden ...

СӨНХ-ийн сэрэл хүртэхүйн хөгжлийн онцлог. ... • Хараа хөдөлгөөний ... нөхцөл ...
Read more

Төмөр замын тээвэр тухай хууль by mbds - issuu

... хөдөлгөөний аюулгүй ... технологийн онцлог үйл ... нөхцөл бий болсон ...
Read more

Социалист сэтгүүл зүй — Википедиа нэвтэрхий толь

Энэ хөдөлгөөний коммунист ... засгийн урьдач нөхцөл ... онцлог илэрч ...
Read more

. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ...

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг ...
Read more

Жолооны Дүрэм Цахим Хичээл

Жолооны Дүрэм Цахим Хичээл. 4,958 likes · 21 talking about this. Community
Read more