advertisement

эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтний физиологи

71 %
29 %
advertisement
Information about эрэгтэйн нөхөн үржихүйн эрхтний физиологи
Health & Medicine

Published on March 11, 2014

Author: kudaibergent

Source: slideshare.net

advertisement

Эрэгтэй нөхөн үржихүйн эрхтний физиологи

• Үйл ажиллагааны хувьд хоорондоо нягт холбоотой эрэгтэй бэлэг эрхтэнг дотор нь: • бэлгийн булчирхай –төмсөг • бэлгийн булчирхайн дайврууд • бэлгийн зам • хуримтуулах эрхтэн гэж хуваадаг.

Төмсөгний физиологи Төмсөг үйл ажиллагааны хувьд : • эр бэлэг эс боловсруулах • дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэдэг. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь эр бэлгийн даавар буюу тестостерон ялгаруулахад оршино. Андрогенээс гадна эстроген-эстрадиол ялгаруулдаг.

• Àíäðîãåí - ýð áýëãèéí äààâàð áºãººä, ýðýãòýé íºõºí ¿ðæèõ¿éí ýðõòíèé ¿éë àæèëëàãàà, ºñºëò, õºãæëèéã äýìæèæ áàéäàã íýãäýë þì. Õèìèéí á¿òöèéí õóâüä ñòåðèîä äààâàð áà õ¿íèé ÿëãàð÷ áàéãàà ãàðàë ¿¿ñëýýðýý: • Áººðíèé äýýä áóë÷èðõàéí ãàðàëòàé ( 3-5%) äåãèäðîýïèàíäðîñòåðîí /ÄÃÝÀ/ äåãèäðîýïèàíäðîñòåðîí-ñóëüôàò /ÄÃÝÀ-Ñ/ àíäðîñòåíäèîí • òºìñºãíººñ ãàðàëòàé ( 95-98%) òåñòîñòåðîí äåãèäðîýïèàíäðîñòåðîí / ÄÃÝÀ/ àíäðîñòåðîí Áººðíèé äýýä áóë÷èðõàéí àíäðîãåí íü 7-8 íàñàíä àíõ íýìýãäýæ ýõëýõ áºãººä öààøèä áýëãèéí áîéæèëûí äóíä ¿å õ¿ðòýë ¿ðãýëæèëíý.

• Тестостерон нь хамгийн идэвхтэй андроген даавар бөгөөд төмсөгний эдийн цуллагийн завсрын эдэд орших гландулоцит- Лейдигийн эсэд синтезлэгддэг. Гландулоцит нь том зөв хэлбэртэй, дотроо өөхтөст агуулагдхуунтай. Тестостерон нь : • бэлгийн 2-догч шинж • бэлгийн дур • эр бэлэг эсийн боловсролт • анаболик үйлчлэл • эритропоэзийг идэвхжүүлэх • уураг, ферментийн солилцоог идэхжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Өндөр тунгаар тестостерон нь мөгөөрсөн эдийн пролиферацийг саатуулж, ясжилтийг идэвхжүүлж, харин дутагдсан үед түүний ясжилтийг саатуулна. Дааврын нөлөөгөөр бэлэг эрхтэн эр бэлгийн төрхөө олдог.

• Бие организм дахь тестостероны хоногийн хэмжээ нь 25-40 насны хүнд дунджаар 4-7мг байна. 25-30 насанд хамгийн их хэмжээтэй ялгаруулдаг бөгөөд аажимаар нас ахих тусам хэмжээ нь буурдаг. Хөгшрөлтийн үед тестостерон буурч, эстроген ихэснэ. Тестостерон цусны судсаар сийвэнгийн уурагтай холбогдон бодисийн солилцоонд орж идэвхтэй хэлбэр болох 5а-дегидротестостерон болно. • Тестостероны нөлөөгөөр бэлгийн булчирхайн дайварууд нь зөв хэлбэржиж, хэвийн үйл ажиллагаа явуулна. Даавар нь фруктозыг үрийн цэврүүд, лимонын хүчил, фосфатазийг түрүү булчирхайд, корнитинийг төмсөгний дайварт үүсэхийг идэвхжүүлдэг.

Төмсөгний дайвар • андроген хамааралттай эрхтэн бөгөөд эр бэлгийн эсийг хуримтлуулах,боловсруулах үүрэгтэй. Андрогены нөлөөгөөр дайварийн толгойгоос сүүл хүртэл хүртэл 14 хоногийн хугацаанд морфолог, биохими, физиологийн хувьд бүрэн боловсорч гүйцдэг. Эр бэлэг эс боловсормогц сүүл хэсэгт хуримтлагдах ба энд түүний концентраци нь үрийн шингэнд байх хэмжээнээс 10 дахин их байдаг. Бэлгийн харьцаанаас удаан хугацаагаар татгалзсан тохиолдолд сүүл хэсэгт хуучин, өтөлсөн эс нь спермофагаар залгигддаг. Төмсөгний дайвар гэмтсэн үед сперматогенез алдагдаж, сувганцарууд хатингаршина.

Үр дамжуулах суваг • эр бэлгиин эсийг дамжуулах үүрэгтэй бөгөөд төмсөгний дайварын сүүл хэсгээс үрийн сувгийн гарах хэсэг хүртэл үргэлжилдэг.Бэлгийн сэрлийн үед эр эс нь гарах хэсэг болон суваг дотор байрлаж,эякуляцийн үед сүвний чиглэлд хүчтэй булчингийн тусламжтайгаар шээсний сүв рүү цацагдана.Дараагийн дур тавих үед эр эсийн тоо багасах боловч дайвраас дахин ирэх ба бүрэн хэзээ ч сулардаггүй.

Үрийн цэврүү Àндроген хамааралт булчирхайлаг эрхтэн юм. Түүний шүүрэл нь цайвар шаргал өнгөтэй, зунгааралдсан цэлцэгнүүр бүтэцтэй. • Үрийн цэврүүний үндсэн үүрэг нь бие организмын андроген дааварын ханалтыг тодорхойлдог фруктозийг ялгаруулах юм. Фруктоз нь эр бэлгийн эсийн энерги бодисийн солилцоо хөдөлгөөнийг хангах эх булаг болдог. Эрүүл хүний үрийн шингэн дэх фруктозийн хэмжээ 10-13ммол/л. Цэврүүнд үрийн шингэн удаан хадгалагдахад түүнд агуулагдах фруктоз нь эр бэлгийн эсээр зарцуулагдснаас буурах бөгөөд хэвийн үрийн шингэнд 3-5 ммол/2цаг-аас багагүй байх ёстой. • Үрийн цэврүү шүүрлийн бусад бүрэлдхүүүн хэсэг азотлог бүтээгдхүүн, уураг, инозит, аскорбины хүчил, простагландин зэрэг бодисийг ялгаруулдаг. Шүүрлийн pH-7.3 ба эр бэлгийн эстэй нийлээд үрийн шингэнийг хамгаалах чанартай коллоид болгодог. Бүрэн төгсөөгүй бэлгийн сэрлийн үед эр бэлэг эсүүд нь цэврүүд хуримтлагдан спермофагаар залгигдаж уусна.

Түрүү булчирхай Андроген хамааралт эрхтэн бөгөөд үрийн шингэний сийвэнгийн 25-35%- ийг бүрэлдүүлдэг. Андроген дааварын бууралт түүний шүүрлийн идэвхийг бууруулна. Шүүрэл доторхи сперминий нөлөөгөөр өвөрмөц үнэртэй болдог. Фибринолизин, фибриногеназа үрийн шингэнийг задалдаг. Түрүү булчирхайд мөн нимбэгний хүчил үүсдэг ба концентраци нь түүний дотоод шүүрлийн үйл ажиллагааны түвшинг тодорхойлно. Хэвийн үед үрийн шингэнд түүний хэмжээ 2.5-3.5 ммолл. Мөн шүүрэл нь шүлтлэг ба хүчиллэг фосфатаз агуулах ба түүний харьцуулсан үзүүлэлт нь тогтмол хэмжигдхүүн юм. • Түрүү булчирхай нь үрийн шингэний хэмжээг нэмэгдүүлэх, түүнд буфер ферментийн нөлөө үзүүлж, эр бэлэг эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлнэ.

Сүвний булцуут булчирхай- Куперийн булчирхай • Бэлгийн сэрлийн үед хярзангèéн булчингийн агшилтын нөлөөгөөр тунгалаг өнгөтэй үнэргүй шүлтлэг шүүрлийг ялгаруулдаг. Шээсний сүвээр урссан өнгөрөхдөө шээсний хүчиллэг орчинг саармагжуулж, гадагшлахдаа бэлэг эрхтэнг үтрээнд орохыг хөнгөвчилж чийглэнэ. Нас ахих тусам булчирхай үйл ажиллагаа буурдаг.

Сүвний булчирхай • Шээсний сувгийн дагуу урд, хажуу талаар салстан доор байрладаг. Эр бэлэг эс дамжихад шаардлагатай шүлтлэг орчинг бүрдүүлэхээс гадна, шээсний сүвний салстыг чиéглэж өгнө.

Үрийн төвгөр • шээсний сүвний түрүү булчирхайн хэсгийн арын ханад байрладаг. Төвгөрийн урт нь 8-10мм, түүний төв хэсэг дотогш түрүү булчирхай чиглэсэн ховилтой. Үүн дотор үрийн суваг нээгддэг. Төвгөр нь гөлгөр уян булчинлаг ширхэгээс тогтоно.

Шээсний суваг Бэлгийн бойжилын үед богино, нас ахихад уртасдаг. Үндсэн 3 үүрэг гүйцэтгэнэ.Үүнд: • шээсийг давсагт хуримтлуулах • сувгаар шээс гадагшлуулах • үрийн шингэнг сувгаар гадагшлуулах Шээсийг гадна дотор хуниас булчингийн тусламжтайгаар барих ба дээрхи булчингийн сулрал, давсагны гөлгөр булчингийн агшилтаар гадагшлуулна. Бэлгийн ажлын үед давсагны дотор хуниас агшиж, гадна хуниас суларснаар үрийн шингэн давсаг руу оролгүй сүвээр гадагшлана.

Бэлэг эрхтэн • Энэ нь цоцролын үед хөвчирч хатуурч,хэмжээгээр томрох боловч түүний шодой хэсэг зөөлөн уян байдаг. Эрекци-бэлэг эрхтэн хөвчирөх нь хөвсгөр бие цусаар дүүрдэг физиологийн нарийн процесс юм. 4 үе шаттай. • Тайван үе. Энэ үед хөвсгөр биеийн дотоод даралт,бэлэг эрхтэн дэх цусны хэмжээ хэвийн байдаг. ХБ дотоод даралт 5мм муб, цусны хурд 2.5-8млмин • хөөлтийн үе. Бэлэг эрхтний хэмжээ томорч, ХБ-ийн даралт нь 80-90мм муб,цусны урсах хурд нь 90 млмин болж артерийн цусны хангамж нэмэгдэж, гадагшлаëт нь хэвээр байдаг. • хөвчрөлтийн үе. Бэлэг эрхтний хөвчрөлт хэвээр хадгалагдаж, артерийн цусны хангалт 120-270 млмин болдог. • сулралтын үе. Хөвсгөр биеэс гадагшлах цусны эргэлт сэргэж, хөвчрөлт нь арилна. • Эрекци нь парасимпатик мэдрэлийн ширхэгүүд n.ergentes, аарцаг нугасны төвийн тусламжтай төв мэдрэлийн системийн хяналт доор зохиццуулагддаг.

Add a comment

Related presentations

Related pages

ХҮНИЙ БЭЛГИЙН АМЬДРАЛ, НӨХӨН ...

Мөн хувь хүн нөхөн үржихүйн эрхтнүүдээ хайрлан ... Нөхөн үржихүйн эрхтний ...
Read more

Нөхөн үржихүйн тогтолцоо:

7.Нөхөн үржихүйн тогтолцоо: ... үржлийн эрхтний өвчлөлөөс хамгаалах нь зүйтэй. А, ...
Read more

Нөхөн үржихүйн гадна бэлэг ...

Нөхөн үржихүйн гадна бэлэг эрхтний тогтолцоо. ... Нөхөн үржихүйн дотор бэлэг эрхтний ...
Read more

МЭДЭРХҮЙН ЭРХТНИЙ ФИЗИОЛОГИ by ...

Үүнд хуурдаг эпителийн эсүүд байдаг. 250 цагийн дотор нөхөн ... эрхтний физиологи
Read more

Сэрэмтгий эдийн физиологи by Nomio ...

Сэрэмтгий эдийн физиологи ... Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн . Untitled Prezi. Untitled Prezi.
Read more

Ур чадварын улсын уралдаан ...

Хичээлийн сэдэв: Эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний ялгаа ба ...
Read more

Нөхөн үржихүйн эрүүл мэнд ...

Нөхөн үржихүйн ... тухайн эрэгтэйн хувийн ... маань эрхтний дотор нэг юм ...
Read more