advertisement

Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага

58 %
42 %
advertisement
Information about Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Education

Published on March 16, 2014

Author: dbchimeg

Source: slideshare.net

advertisement

ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТАВИХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА. 1. Тоормосны систем 2. Жолооны механизм 3. Дугуй 4. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 6. Бусад төхөөрөмж Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог. 1. Тоормосны систем : Автомашины хурдыг хасах буюу бүрэн зогсоох зорилгоор хийгдэж байгаа үйлдлийг тоормослолт гэнэ. Тоормослолтыг ердийн ба яаралтай гэж 2 ангилна. Жолооч хийвэл зохих үйлдлийг гүйцэтгэсний дараа тоормослохыг ердийн тоормослолт гэнэ. Зарим үед хийвэл зохих бүх үйлдлийг дэс дараалан гүйцэтгэж амжилгүй аль болох түргэн хугацаанд тоормослох шаардлага гардаг. Үүнийг ослын буюу яаралтай тоормослолт гэнэ. 1.1. Ажлын тоормосны системийн идэвхжил нь туршилтын үед доорхи шаардлагыг хангаж чадахгүй байх: Тээврийн хэрэгслийн төрөл Тоормосны зам (метр)ихгүй байх Удаашралт (м/сек2 )багагүй байх чиргүүлгүй чиргүүлтэй чиргүүлг үй чиргүүлтэй Суудлын автомашин буюу түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл 12.2 13.6 6.8 5.9 Бүх жин нь 5 тонн хүртэлх автобус (5 тонн орно) 13.6 15.2 6.8 5.7 2

Бүх жин нь 5 тонноос их автобус 16.8 18.4 5.7 5.5 Бүх жин нь 3.5 тонн хүртэлх ачааны автомашин (3.5 тонн орно) 15.1 17.7 5.7 4.6 Бүх жин нь 3.5-12 тонн хүртэлх ачааны автомашин (12 тонн орно) 17.3 18.8 5.7 5.5 Бүх жин нь 12 тонноос их ачааны автомашин 16 18.4 6.2 5.5 Хоёр дугуйтай мотоцикл, мопед 7.5 - 5.5 - Шаахайтай мотоцикл 8.2 - 5 - Тайлбар : Туршилтыг тэгш, хуурай, хатуу хучилттай зам дээр автомашин, автобусыг цагт 40 км, мотоцикл, мопедыг цагт 30 км хурдтай яваа үед жолоооч тоормосны дөрөөн дээр нэг удаа гишгэх замаар гүйцэтгэнэ. Туршилтын үед тээврийн хэрэгслийн бодит жин нь түүний бүх жингээс хэтрээгүй байвал зохино. Тоормосны системийн идэвхжилийг тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр шалгаж болно. Тоормосны системийн идэвхжилтийг тухайн тээврийн хэрэгсэл шатах, тослох, хөргөх материалаар бүрэн цэнэглэгдсэн, сэлбэг, дугуй, багаж хэрэгсэлтэй байдалд шалгаж үздэг. Автомашины тоормосны системийг зориулалтаас нь хамааруулан ажлын, нөөц, зогсоолын, гар болон туслах гэсэн 4 төрөлд хуваана. Ажлын тоормосны систем хамгийн чухал нь бөгөөд хөдөлгөөний дурын нөхцөлд хурдыг тохируулах зориулалттай юм. Ажлын тоормосны систем ажиллахгүй болсон тохиолдолд нөөц тоормосны системийг ашиглана. Зогсоолын тоормосны систем нь тээврийн хэрэгслийг хөдөлгөөнгүй байдалд барих зориулалттай юм. Туслах тоормосны системийг хурд хасах, уруу газар уруудах зэрэг удаан хугацааны туршид хурдыг тогтмол барихад ашиглана. Ингэснээр ажлын тоормосны системийн эд ангиудын элэгдлийг нилээд бууруулдаг. Тоормосны зам нь тоормосны удирдлага ажиллах хугацаанд явсан зам, тоормос барьж эхэлснээс тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэл хугацаанд явсан зам хоёрын нийлбэрээс бүрдэнэ. Гэвч энэ үзүүлэлтийг практикт туршихад нилээд хүнд бөгөөд түүнийг хэмжих нь маш төвөгтэй юм. Автомашины түгжигдсэн дугуйны үлдээсэн мөрийг тоормосны замтай адилтгах нь огт буруу бөгөөд тэгснээр тээврийн хэрэгслийн тоормосны дамжуулга ажиллах хугацаанд туулсан зам тооцогдохгүй юм. Иймд практикт тоормосны замтай хамт удаашралт ба тоормосны дамжуулга ажиллах хугацаа гэсэн 2 үзүүлэлтийг ашигладаг. Эдгээрийг тоормосны дөрөөн дээр дарах агшны (датчик) ба деселерографын тусламжтайгаар хэмжинэ. Хэмжилтийг мотоцикл, мопедыг 30 км/цагийн хурдтай явж байх үед, бусад механикжсан тээврийн хэрэгслийг 40 км/цагийн хурдтай явж байх үед гүйцэтгэнэ. Мөн түүнчлэн хүчний болон инерцийн стенд дээр туршилтыг явуулж болно. Ажлын тоормосны идэвхжилтийн үзүүлэлтийг стендэн дээр туршихад тоормосны ерөнхий хувийн хүчний утга, ажиллах хугацаа ба тэнхлэгийн жигд бусын коэффи- циентийг авч үздэг. 1.2. Шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан, 3

Шингэн тоормосны дамжуулгатай автомашинд битүүмж алдагдах явдал тохиолддог. Битүүмж алдагдан системд хий орсноор тоормосны идэвхжилт буурна. Мөн шингэний сав доторхи тоормосны шингэний түвшин багассанаар тоормосны дөрөөн дээр олон дахин гишгэх шаардлага гардаг. Шингэн алдагдах явдлыг дамжуулах хоолой болон эд ангиудын гадна үзлэгийн үед тоормосны шингэний урссан байдал ба үнэрээр илрүүлдэг. Тоормосны шингэн байхгүй болсон тохиолдолд тоормос ажиллахгүй болох бөгөөд жолоочийг хөдөлгөөнөө үргэжлүүлэхийг хориглоно. 1.3. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон, Тоормосны дамжуулгын хийн даралт хэмжүүр нь хэмжих хэрэгсэлд хамаарах бөгөөд түүний нарийвчлал ба үнэмшилээс тээврийн хэрэгслийн аюулгүй байдал нилээд хамаарна. Даралт хэмжүүрийн үзүүлэлт эргэлзээтэй болсон бүх тохиолдолд түүнийг засах буюу солих хүртэл тээврийн хэрэгслийн ашиглалтыг хориглох ёстой. 1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсанаас (хөдөлгүүрийг унтраасны дараа) хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05МПа (0.5кг/см2 )-аар буюу түүнээс илүү хэмжээгээр буурсан, Практикт хийн тоормосны дамжуулгын үнэмлэхүй битүүмжлэлийг хангах хүндрэлтэй юм. Иймд компрессор олон дахин нөөцтэй ажиллаж, шахсан хийн их биш алдагдлын үед тээврийн хэрэгслийн ажиллагааг зогсоодоггүй тул алдагдлын утгыг өгсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь чухал юм. 1.5. Зогсоолын тоормос дор дурдсан өгсүүр буюу уруу газарт тээврийн хэрэгслийг тогтоон барьж чадахгүй болсон : - 16 %-д бүрэн ачаатай тээврийн хэрэгслийг, - 23 %-д ачаагүй суудлын автомашин, автобусыг, - 31 %-д ачаагүй ачааны автомашиныг, Тайлбар : Гар тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино. Гар тоормосны идэвхжилт нь өгөгдсөн огцом, өгсүүр газар тээврийн хэрэгслийг бүхий л хугацааны туршид тогтоон барих чадвар юм. Гар тоормосны идэвхжилтийг ердийн налуу газар юмуу тусгай гүвээн дээр шалгах бөгөөд энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг өгсүүр дээр байлгах ёстой. Суудлын автомашин болон түүний ачаа тээвэрлэхэд зориулсан төрлүүд гэдэгт суудлын автомашины шасси дээр тоноглогдсон онцгой бага болон бага даацын автомашиныг хамааруулан ойлгоно. Гар тоормосны идэвхжилтийг дараах дарааллаар шалгана. Тээврийн хэрэгслийг өгсүүр газар байрлуулж, ажлын тоормосны тусламжтайгаар түүний хөдөлгөөнгүй байдлыг хангасны дараа гар тоормосыг татна. Гар тоормосны идэвхжилийг шалгах үедээ хөдөлгүүрийн эргэлтийг хүч дамжуулах ангиас салгасан байвал зохино. Чиргүүлийн тоормосны систем, чирэгчийг салгасан үед дээрх налууд чиргүүлийн хөдөлгөөнгүй байдлыг хангах ёстой. Чирэгч нь дээрх гурвын (16%, 23%, 31%) аль төрөлд багтаж байгаагаас хамааран чиргүүлийн тоормосны идэвхжилийг тодорхойлно. Гар тоормосны идэвхжилтийг стендэн дээр эсвэл арааг салгаж гар тоормосыг ажиллуулж тээврийн хэрэгслээр чирэх аргаар шалгаж болно. 4

1.6. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн, Тээврийн хэрэгслийн тоормосны системийн аль ч эд ангийг өөрсдөө өөрчлөн хийх, өөр маркийн тээврийн хэрэгслийн эд ангиар орлуулахыг хориглоно. Энэ нь туршилт тооцоогүйн улмаас тээврийн хэрэгслийг зогсоож эс чадах, хүчтэй тоормослолтын үед эвдрэх зэрэг аюулд хүргэхээс болгоомжилж байгаа юм. 2. Жолооны механизм : Жолоо нь хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн зүг чигийг өөрчлөн залж удирдаж байх үүрэгтэй. Жолоо нь жолооны механизм ба дамжуулах хэсгүүдээс бүрддэг. Жолоог удирдлагын хувьд механик, шингэн, хийн гэж ангилдаг. Жолоочийн гарын хүчээр 2 дугуй залагдаж байвал механик удирдлагатай гэнэ. Жолоочоос ихээхэн хэмжээний хүч зарцуулдаг учраас сүүлийн үеийн тээврийн хэрэгслүүдэд ихэвчлэн шингэн удирдлагатай жолоог ашиглах болсон. 2.1. Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн, Хөндлөн дагуу татуурга нь жолооны хүрдний эргэлтийг дугуйд дамжуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг өөрчилж байнгын ачаалалд байдаг учраас элэгдэх буюу бэхэлгээ нь суларч болно. Үүний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг өөрчлөх нь удаашрах, хүндрэхээс гадна холбоос мултарч жолоодлого алдагдан аюулд хүргэнэ. 2.2. Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклын хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон, Жолооны хүрдэн дээр ирэх ачааллыг багасгах зорилгоор орчин үеийн автомашинд хүчлүүр тавьсан бөгөөд битүүмж алдагдсанаас шингэн дундарч, хий орсон зэргээс ачаалал эрс ихэсч жолооны хүрдийг эргүүлж чадахгүйд хүрнэ. 2.3. Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон : Тээврийн хэрэгслийн төрөл Жолооны хүрдний сул эргэлт ( град ) Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан төрөл 10 Автобус, троллейбус 20 Ачааны автомашин 25 Сул эргэлт нь автомашины жолооны хүрдийг эргүүлэхэд явагдаж байгаа дараалсан ажиллагаануудаас үүсэх сул явалтуудын нийлбэр юм. Жолооны хүрд нь жолоочоос их хүч шаардахгүй өөрөө сул эргэдэг. Үүнийг жолооны хүрдний сул эргэлт гэдэг. Жолооны хүрдний сул эргэлт нь дүрмэнд заасан хэмжээнд байхаар үйлдвэрээсээ тохируулагдсан байдаг. Ашиглалтын явцад энэ зайн хэмжээ өөрчлөгдөж жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох ажил- лагаанд хүндрэл учруулдаг. Иймд энэ зай ЗХД-д заасан хэмжээнд байх ёстой. Хүрдний сул эргэлтийг люфтомерээр хэмждэг. Тусгай хуваарь бүхий тал дугуйг жолооны голны гадна арьсанд хөдөлгөөнгүй бэхэлнэ. Зүүг жолооны хүрдэнд бэхэлнэ. Жолоог эргүүлэхэд зүү тодорхой нэг хуваарь дээр заана. Багаж байхгүй үед хүрдэн дээр оршиж буй дурын цэгийн хөдөлгөөний шилжилт буюу нумын уртаар тодорхойлж болно. Сул эргэлтийн хэмжээ уг автомашины үйлдвэрлэл зогссон, өөрчлөгдсөн зэргээс үл хамаарна. Энэ хэмжээ олон жил хүчинтэй байх ба түүнчлэн хуучин шинэ загваруудад хүртэл адил байдаг. Сул эргэлтийг зохион бүтээгч, үйлдвэрлэгчид хийцийг шинэчлэх замаар өөрчилнө. 5

2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн, 3. Дугуй Дугуй нь автомашины жингийн ачаалалтыг өөртөө хүлээн авч замын гадаргатай найдвартай үрэлцэх боломжийг бий болгохоос гадна хагас голоор дамжиж ирсэн хөдөлгүүрийн тахир голын эргэлтийг давших хөдөлгөөн болгон хувиргах үүрэгтэй. Мөн хөдөлгөөнөөс үүсэх элдэв цохилтын хүчийг зөөллөж өгнө. Резин дугуйн их биеийг тус бүр нь 5 кг ачаа даах мяндсан утсыг өөр хооронд нь 60о –ын өнцгөөр давхарлан тавьж түүхий резинээр шавж хийдэг. Гадна талаар нь үрэлтийн хүчийг ихэсгэх зорилгоор хээ нааж өгнө. Их бие хээ хоёрын завсар резинэн хучлага хавчуулсан нь дугуйнд үүсэх цохилтийн хүчийг зөөллөх үүрэгтэй юм. Том том үйлдвэр заводад байнга ажилладаг техникт хэрэглэх дугуйны резинэн зузаалганы оронд төмөр зузаалга хийж хадаас орохоос хамгаалдаг. Резинэн дугуйг дотуур хаймартай, хаймаргүй гэж 2 ангилдаг. Резин дугуй нь автомашины тогтворжилтонд чухал нөлөөтэй байдаг. Иймээс резин дугуйнд дор дурдсан гэмтэл тохиолдвол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог. Үүнд: 3.1. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1.0 мм, автобус, троллейбусанд 2.0 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон, Тайлбар : Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна. 3.2. Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан, 3.3. Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй, Резин дугуйны хээ нь эдэлгээнийхээ хирээр элэгдсээр заасан хэмжээнээс цааш ашиглахыг хориглосон нь ослоос сэргийлсэн хэрэг. Учир нь дугуй эргэлтийн үед төвөөс зугтаах, хүндийн, замаас ирэх эсрэг хүч зэрэг олон хүчний үйлчлэлд орохоос гадна байнга хувьсах деформацын нөлөөгөөр ихэд халдаг юм. Энэ бүхэн нь хээний гүн багассан, нэвт цоорсон, утас тасарсан болон тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн үед гэнэт хагарч болно. Ер нь резин дугуй нь дотроо синтетик болон металл утсан тортой байдаг. 3.4. Дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан, Дугуйг буланд тусгай хийцийн конус гадаргатай эргээр бэхэлдэг нь “ өөрөө чангарах “ сайн талтай юм. Ачааны автомашинд эргэлтийг сааруулах зорилгоор эргэлтийн эсрэг буруу эрээстэй эргээр чангалдаг байна. Ачааны автомашинд ихэвчлэн задардаг металл дугуй хэрэглэдэг. Энэ нь задалж угсрах ажиллагааг хялбарчилж байгаа юм. Ийм задардаг дугуйд тусгай түгжээ цагираг байдаг. Үүнийг буруу тавих буюу түгжээ нь гэмтсэн бол дугуй хийлэх буюу хөдөлгөөний үед мултарч осолд хүргэж болох юм. 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, Нэг тэнхлэгт өөр өөр диаметртэй дугуй тавьснаас автомашины тогтворжилт, тоормослолт, хөдөлгөөний чигээ хадгалах чанараа алдана. Мөн нэг тэнхлэгт байх дугуйн хийн даралт ч адил байх ёстой. 1 дүгээр бүлгийн засварын дугуй гэж элэгдсэн дугуйнд хээ наахыг хэлнэ. 2 дугаар бүлгийн засварын дугуй гэж нөхөөстэй юмуу, урагдсан дугуйг нөхөж үдсэнийг хэлнэ. 4. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги 6

4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт хийн хэмжээ улсын стандартад заасан хязгаараас хэтэрсэн, Автомашины хөдөлгүүрийн утааны найрлагад хүний биед хортой 40 гаруй төрлийн бодис байдгийн дотор хамгийн их хэмжээтэй болон аюултай нь нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий юм. Монгол улсын стандартад уг хийн хэмжээг 1.5 %-аас ихгүй байхыг заасан юм. Хорт хийн хэмжээ нь хөдөлгүүрийн элэгдэл, асаалтын болон тэжээлийн системийн тохируулгаас ихээхэн хамаардаг. Хэмжилт хийх үеийн тахир голын эргэлт минутад 2000 байх ёстой. Дизель хөдөлгүүртэй автомашины ашиглалтын үеийн хөөний хэмжээ хамгийн их эргэлтийн үед 15 %-аас ихгүй байна. 4.2. Тэжээлийн системийн битүүмж алдагдсан, шатах, тослох материал гоожсон, Энэ нь доорхи сөрөг нөлөөтэй учир хязгаарладаг юм. 1. Байгаль орчныг бохирдуулна. 2. Асфальтан зам талбайн бат бэхийг муутган улмаар эвдрэлд хүргэнэ. 3. Эдгээр бодис нь ууршимтгай учир хүний организмд муугаар нөлөөлнө. 4. Автомашины дугуйд шингэж, түүний элэгдлийн эрчмийг түргэтгэнэ. 5. Замын гулсамтгай чанарыг нэмэгдүүлнэ. 6. Галын аюулд хүргэж болзошгүй. 4.3. Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, Хөдөлгүүр ажиллана гэдэг нь цилиндрт гаднаас хий хүчтэйгээр сорох, шатсан хийг гадагш шахаж гаргах нийлмэл процесс бөгөөд даралттай хийнээс өндөр давтамжтай дуу чимээ гардаг учир тусгай дуу намжаагуур тээврийн хэрэгсэл бүрт тавьдаг ба тэр нь гэмтсэнээс маш их дуу чимээ үүсэж орчин тойрон, жолоочийн ажиллах чадвар, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. 4.4. Хурдны хайрцгийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг, Хөдөлгүүрээс гарсан эргэлт мушгих моментийг өөрчлөхийн тулд 3-5 заримдаа түүнээс ч илүү шатлал бүхий замын нөхцөлд тохируулан сэлгэн залгах хурдны хайрцгийг тавьдаг юм. Гэтэл хурдны хайрцгийн арааг сэлгэн залгахад хүндрэлтэй буюу явж байгаад өөрөө салдаг нь ялангуяа өгсүүр уруу замд автомашиныг хөдөлгүүрээр тоормослох ажиллагаа алдагдаж тээврийн хэрэгслийг өнхрүүлэн алдаж осолд хүргэх аюултай. 4.5. Кардан гол цавтай, савалгаатай, Кардан гол нь хурдны хайрцгаас ерөнхий дамжуулгад эргэлт дамжуулдаг эд анги бөгөөд туйлын сайн тэнцвэржүүлсэн байдаг юм. Ашиглалтын явцад чагтан гол, горвин холбооснууд элэгдэн савлаж эхэлдэг. Энэ нь автомашинд доргих чичиргээ бий болгож, хөдөлгөөний явцад кардан голын эргийг суллах, улмаар салж унан тээврийн хэрэгслийг онхолдуулж ч болох юм. 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй, Аль ч тээврийн хэрэгсэлд үйлдвэрээс стандартын дагуу тодорхой тоо, хэлбэр хэмжээ бүхий гэрэл тавьдаг юм. Харин гоёлын зорилгоор элдэв нэмэлт гэрэл тавихыг хориглодог. Зөвхөн дүрэмд заасны дагуу манангийн гэрэл тавьдаг. 7

5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан, 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг, 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон, 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн, Тайлбар : Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглоно. Гэрэлтүүлэх хэрэгсэл нь оптикийн нарийн систем бөгөөд жолоочид аль болох хол сайн гэрэлтүүлэх шаардлага тавих боловч нөгөө талаас өөдөөс яваа жолооч, зорчигчыг хамгийн бага гялбуулдаг байвал зохино. Иймээс хол ойрын гэрлийн тусгалыг босоо ба хэвтээ хавтгайд өөрчлөх тохируулга байдаг. Мөн сүүлийн үед суудлын автомашины ачааллаас хамааруулан бүхээгнээс гэрлийн тусгалыг босоо чиглэлд нь тохируулах татуурга хийх болсон. Гэрлийг урагш тусгах гол хэрэгсэл нь гэрлийн цайр бөгөөд бохирдсон нөхцөлд хийгээр үлээлгэх ( арчиж болохгүй ), солих шаардлагатай. Эргэх дохионы гэрэл нь минутад 30-90 удаа анивчиж байвал хэвийн гэж үзэх ба арын гэрэлд 21 вт-аас дээш гэрэл хийх нь арын автомашины жолоочийг гялбуулж болох тул тавихыг хориглоно. Тээврийн хэрэгслийн урд цагаан, хойно нь улаан гэрэл тавих тухай конвенциар тогтоосон байдаг. 6. Бусад төхөөрөмж 6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон, Хурд хэмжүүр ажиллахгүй байх нь жолооч хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй явах, хурдыг зөв сонгох зэрэг хүндрэл учруулдаг бөгөөд хурд хэтрүүлэх, хурдыг зөв сонгохгүй байх нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. 6.2. Дуут дохио ажиллахгүй болсон, Суурин газарт зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио өгч болдог. Харин суурин газрын гаднах замд дуут дохиог анхааруулах дохио болгон ашигладаг. Дуут дохио ажиллахгүй болсноор дүрмээр заагдсан үүргийг ( ЗТО-оос урьдчилан сэргийлэх ) гүйцэтгэж чадахгүй болдог. Нөгөө талаас дуут дохио нь хэт чанга, давтамж өндөр байх нь хөдөлгөөнд оролцогчдод таагүй сөрөг нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй. 6.3. Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон, Халаагч ба сэрүүцүүлэгч нь агаарын урсалтын хурдыг ихэсгэх, цонхны шилийг цантах, хөлрөх зэргээс хамгаалах ажлыг гүйцэтгэнэ. Зарим автомашины арын салхины шилийг гүйдэл дамжуулах өндөр эсэргүүцэл бүхий утсаар халааж цанг арилгадаг. Шил алчуур, цан үлээгүүр нь цаг агаарын янз бүрийн нөхцөлд жолоочийг тав тухаар хангах, харагдах орчныг халхлахгүй буюу бүрхэгдүүлэхгүй байх үүрэгтэй. 6.4. Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон, Автомашинд хэрэглэж байгаа цоож түгжээ нь зориулалт, хийц, хэлбэрээс хамаарч янз бүр байдаг. Түгжээ нь ашиглалтын явцад өөрөө онгойхгүй байх нөхцлийг хангасан байдаг. Автобус, троллейбусны хаалгыг жолооч өөрийн байрнаас онгойлгож, хаах хэрэгслээр удирддаг. Энэ хэрэгсэл ажиллахгүй болох нь тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй юм. 6.5. Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон, 8

Тээврийн хэрэгслийн ар талыг харах толь нь автомашины хийцийн салшгүй нэгэн хэсэг юм. Арыг харах толийг тээврийн хэрэгслийн 2 хажуу болон мөн бүхээгт байрлуулдаг. Овор ихтэй болон 2 буюу түүнээс дээш чиргүүл чирдэг чирэгч, баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудад чиргүүл болон дугуй орчмын хэсгийг харах нэмэлт толийг суурилуулж өгөх шаардлагатай. Тээврийн хэрэгсэлд арыг харах толь байхгүй эсвэл буруу байрлуулснаас жолоочийн харах орчин хязгаарлагдаж ингэснээр жолооч орчны байдлыг буруу үнэлж байр эзлэх, чиг өөрчлөх үед бусдын хөдөлгөөнд саад учруулж улмаар осолд ч хүрч болзошгүй юм. Иймд тээврийн хэрэгсэлд арыг харах толийг заавал байрлуулсан байх шаардлагатай. Бүхээгний шил цуурч гэмтсэн тохиолдолд гэрлийн хугаралтын улмаас жолооч, зорчигчийн нүд гялбах, шил байхгүй үед салхины урсгалд цохигдох, жолооч зорчигчийн ая тухтай байдал алдагдах сөрөг нөлөөтэй байдаг. Тусгай дуут болон гэрлэн дохиог хэрэглэх бол Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Нарны хаалт нь жолооч болон зорчигчийг гэрлийн гялбалтаас хамгаалсан нэмэлт төхөөрөмж юм. 6.6. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон, 6.7. Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон, 6.8. Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн, Тээврийн хэрэгслийн чирэх хэрэгслийн хэлбэр, хийц, хэмжээг үйлдвэрээс тооцоолон хийж өгсөн байдаг. Иймд чирэх хэрэгслийг өөр маркийн тээврийн хэрэгслийнхээр орлуулах, өөрөө хийх нь хөдөлгөөний аюулгүй байдалд нийцэхгүй. 6.9. Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан, Тэвшний шал цөмөрсөн үед тээж яваа ачаа зам дээр гээгдэн замын хөдөлгөөнд саад учруулах, орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Гадна үзэмж нь илт муудсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний соёлд нийцэхгүй юм. Тээврийн хэрэгслийн гадна хэсэг нь иэхвчлэн ЗТО-оос шалтгаалан эвдэрдэг. Иймд ЗТО-д өртсөн жолооч Цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэх үүрэгтэй. 6.10. Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй болсон, 6.11. Шаврын хаалтгүй, Шаврын хаалт нь дугуйнаас үсэрсэн шавар болон бусад зүйлсээс араас явж байгаа тээврийн хэрэгслийг хамгаалах үүрэгтэй. Хэрэв тээврийн хэрэгсэл шаврын хаалтгүй бол өөрөө хийж болно. Шаврын хаалтын өргөн нь тээврийн хэрэгслийн дугуйны хэмжээнээс бага зэрэг өргөн, дугуй газар 2-ын харьцалтын цэг шаврын хаалтны үзүүр 2-ыг холбосон шулуун нь замтай 15о налуу үүсгэхээр урттай байна. 6.12. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан, 9

Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл буруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75 %, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байвал зохино. 6.13. Автобус, троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалга харах тольгүй буюу толио буруу тавьсан, 6.14. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон, 6.15. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй). СЭДВИЙН ТЕСТ 1. Аль тээврийн хэрэгсэл улсын стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ. a. Бүх тээврийн хэрэгсэл b. Зөвхөн механикжсан тээврийн хэрэгсэл c. Зөвхөн хүн тээвэрлэхэд зориулсан автомашин 2. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгслээх хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Уг тээврийн хэрэгсэл нь техникийн шаардлагыг бүрэн хангасан бол зөвшөөрнө. 3. Тоормосны систем нь ажиллахгүй болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Техникийн дээд хурд нь цагт 40км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хувьд зөвшөөрнө. 4. Тоормосны системийн эд ангиудын хийцийг өөрчилсөн автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Тоормосны идэвжил буураагүй бол зөвшөөрнө 5. Зогсоолын тоормосны идэвхжил алдагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Ажлын тоормосны идэвхжил алдагдаагүй бол зөвшөөрнө c. Хориглоно 6. Шингэ дамжуулгатай тоормосны системийн битүүмж алдагдсан автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Тоормосны ажиллагаа бүрэн алдагдаагүй бол зөвшөөрнө 10

7. Тоормосны механизм нь ажиллахгүй болсон чиргүүлийг чирч хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Чирэгчийн тоормосны системийн ажиллагаа сайн бол зөвшөөрнө c. Хориглоно 8. Чиргүүлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцожявах үед чиргүүлийн тоормосны ажиллагаа алдагдвал хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Зөвхөн ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих бол зөвшөөрнө. 9. Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. a. Гүйдэл хэмжүүр ажиллахгүй болсон b. Хөдөлгүүрийн хөргөлтийн шингэний температур хэмжүүр ажиллахгүй болсон c. Хийн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон. d. Дээрх бүх тохиолдолд 10. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны идэвхжилийг аль үзүүлэлтээр тодорхойлох вэ. a. Зөвхөн тоормосны замын уртаар b. Зөвхөн тоормослох үеийн хурдны удаашралтаар c. Дээрх 2 үзүүлэлтээр 11. Жолооны механизм нь ажиллахгүй болсон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү. a. Жолооны хүрдийг огцом эргүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө b. Хөдөлгөөний хурдыг цагт 30 км-ээс хэтрүүлэхгүйгээр иявахыг зөвшөөрнө c. Хориглоно 12. Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. a. Жолооны механизмийн эд ангиудын бэхэлгээ эвдэрсэн. b. Жолооны хүрдний цоожлогч гэмтсэн c. Жолооны хүрдний бүрээс гэмтсэн d. Дээрх бүх тохиолдолд хориглоно 13. Жолооны механизмийн үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр ажиллахгүй болсон автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Жолооны хүрдийг эргүүлэхэд их хэмжээний хүч шаардахааргүй байвал зөвшөөрнө b. Хориглоно 14. Жолооны механизмийн хөндлөн болон дагуу татуургуудын холбоос суларсан автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Жолооны хүрдний сул эргэлт тогтоосон хэмжээнээс хэтрээгүй бол зөвшөөрнө. 15. Аль тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1 мм байхыг зөвшөөрөх вэ. a. Суудлын автомашин 11

b. Ачааны автомашин c. Автобус d. Дээрх бүгд 16. Аль тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2мм-с багагүй байх шаардлагатай вэ. a. Суудлын автомашин b. Ачааны автомашин c. Автобус d. Дээрх бүгд 17. Суудлын автомашины чиргүүлийн дугуйн газарт тулах хэсэг дэх хээний гүний зөвшөөрөгдөх доод хэмжээ хэд байх вэ. a. 0,8 мм b. 1 мм c. 1,6мм d. 2 мм 18. Аль дугуйнуудын хээ хоорондоо ижил байхыг шаардах вэ. a. А ба Б дугуйнууд b. Б ба В дугуйнууд c. А ба В дугуйнууд d. Бүх дугуйнууд 19. Тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй хэмжээтэй дугуй тавьж ашиглахыг зөвшөөрөх үү. a. Дугуйн даац нь тухайн тээврийн хэрэгслийн төрөлд тохирох бол зөвшөөрнө b. Нэг тэнхлэгт ижил хэмжээтэй дугуйнууд тавих бол зөвшөөрнө c. Дээрх 2 шаардлагыг хангасан бол зөвшөөрнө d. Хориглоно 20. Хоёр дугуйтай мотоциклд өөр хээтэй дугуйнууд тавьж ашиглахыг зөвшөөрөх үү. a. Дугуйн хэмжээ, даац нь уг мотоциклын төрөлд тохирох бол зөвшөөрнө b. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 0,8 мм-ээс багагүй бол зөвшөөрнө. c. Дээрх шаардлагуудыг хангасан бол зөвшөөрнө d. Хориглоно. 21. Аль үзүүлэлт нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. a. Хөдөлгүүрийн утааны хорт хийн хэмжээ b. Хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт c. Хөдөлгүүрийн тосны даралт d. Дээрх бүгд 22. Хөдөлгүүрийн тэжээлийн системийн битүүмж алдагдсан автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Хориглоно b. Тэжээлийн системээс түлш гоожоогүй бол зөвшөөрнө 23. Хөдөлгүүрийн дуу намсгуур ажиллахгүй болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 12

c. Зөвхөн суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд хориглоно. 24. Хурдны хайрцгийн ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. a. Араан дамжуулга хүндрэлтэй залгагддаг болсон b. Араан дамжуулга өөрөө салдаг болсон c. Тослох материал гоожсон d. Дээрх бүх тохиолдолд 25. Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. a. Хагас гол савалгаатай болсон b. Кардан гол савалгаатай болсон c. Хувиарлах гол савалгаатай болсон d. Дээрх бүх тохиолдолд 26. Хол ойрын гэрлүүд асахгүй болсон автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Зөвхөн харанхуй болон үзэгдэлт хангалтгүй үед ашиглахыг хориглоно. 27. Ямар гэмтэлтэй тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох вэ. 13

Add a comment

Related presentations

Related pages

Автотээврийн Үндэсний Төв

2.Техникийн байдалд тавих ... өндөр шаардлага ... Тээврийн хэрэгсэлд ...
Read more

Let's Drive: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ...

... тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, ... 7/ тээврийн хэрэгсэлд ...
Read more

Автотээврийн Үндэсний Төв

Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ... тээврийн ... ХЭРЭГСЭЛД ТЕХНИКИЙН ...
Read more

УСАН ЗАМЫН ШААРДЛАГА

ШААРДЛАГА ... 14.3.Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон ... ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД
Read more

Стандартчилал, хэмжилзүйн ...

43 АВТО ЗАМЫН ТЭЭВРИЙН ... Техникийн шаардлага” mns ... морины хэрэгсэлд тавих ...
Read more

Нийслэлийн тээврийн газар

Нийслэлийн тээврийн ... тавих ерөнхий шаардлага” mns 5012 ... техникийн ...
Read more

Техникийн хяналтын үзлэг хийх ...

... баталсан “Тээврийн хэрэгслийн техникийн ... байдалд тавих шаардлага ...
Read more

Бараа тээврийн хэрэгсэлд ...

... тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ... ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ... шаардлага ...
Read more