Гэр бүл

50 %
50 %
Information about Гэр бүл

Published on March 31, 2014

Author: surenee

Source: slideshare.net

Гэр бүлийн харилцаа

Гэрлэлт гэж юу вэ? Гэрлэлт гэдэг бол ирээдүйн амьдралын аз жаргалын эхлэл. Та үүнийг яаж төсөөлдөг вэ? Ямар байгаасай гэж хүсдэг вэ? Бид та бүхэнд гэрлэлтийг хэдхэн өгүүлбэрээр, хөгжилтэй байдлаар маш товчхоноор тайлбарлая.

Зөвхөн түүний тухай бодно.

Түүнийг гэртээ ирэхэд нь гэрийн шаахайг нь авчирч өгнө

Бие биедээ сайхан санагдах өхөөрдсөн нэр өгнө

Нэг зүйлрүү тэмүүлж амьдарна

Хамтдаа дэлгүүр хэснэ

Түүнийгээ тэвчээртэйгээр хүлээнэ

Хамтдаа TV-н нэг суваг үзнэ.

Асуудлаа хамтдаа шийдвэрлэнэ

Насан туршдаа хамтдаа байна

Гэрлэх зорилгын талаap явуулсан сэтгэл судлаач Мацковскийн судалгаагаар: • Хvvхэдтэй болж удам угсаагаа vргэлжлvvлэх-66% • Эсрэг хvйсийн хvнтэй дотны харилцаатай байх хэрэгцээ- 37% • Гэр бvлээр дамжуулан хvн єєрчлєгдєн, тєлєвшдєг- 27% • Ганцаардлаас ангижрах зорилготой-26% • Шинэ амьдрал бvтээх зорилготой-24 % • Хайртай хvнээсээ хагацахыг хvсээгvй учраас-19% нь гэр бvл болсон гэж хариулсан байна.

Гэрлэлтийн үр дүнд бий болсон тодорхой эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэнэ. Гэр бүл гэж юу вэ?

Танай гэр бүл аль төрөлд нь багтаж байна вэ? Гэр бүлийг: 1. Ардчилсан гэр бүл: Энэ гэр бүл нь их хайрлаж сургамжилдаг бөгөөд ийм гэр бүлийн хүүхдүүд нь “ѐс журамтай” хүүхдүүд болж өсдөг. 2. Дарангуйлагч гэр бүл: Сургамжилдаг ч гэсэн хайр дутуу гэр бүлийн хүүхдүүд нь “өөртөө итгэх итгэлгүй” хүүхдүүд болж өсдөг. 3. Замбараагүй гэр бүл: Ихээр хайрладаг боловч сургамж дутмаг гэр бүл буюу урсгалаар явагч бөгөөд хүүхдүүд нь “хүмүүжилгүй” болно. 4. Анхаарал тавьдаггүй гэр бүл: Энэ гэр бүл нь сургамж ба хайр дутмаг гэр бүл бөгөөд хүүхдүүд нь “тайван биш, ширүүн, аймхай хүүхдүүд болж өөрсдөдөө итгэх итгэлгүй “ болно.

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт BQ-г дээшлүүлэх аргаас: • Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй • Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй • Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал • Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд • Эцэг эхийн зүгээс хүүхдийнхээ аливаа асуудалд тэвчээр гаргах нь хамгийн чухал....

Гэр бүлийн харилцааг ангилах нь 1. Уламжлалт гэр бүлийн харилцаа. Энэ нь эцгийн эрхт харилцаа. 2. Орчин үеийн гэр бүлийн харилцаа. Энэ нь 2 талаас байгуулдаг гэрээний харилцаа. Эхнэр нөхөр хоѐр бие биенийхээ сэтгэлд нийцэхгүй буюу өөрөөр хэлбэл тавьсан болзол нь хангагдахгүй бол харилцан тохиролцосны үндсэн дээр салдаг. 3. Библийн дагуух гэр бүлийн харилцаа. Энэ нь хоѐр талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Эхнэр нөхөр хоѐр болзолгүйгээр бие биенээ хайрлаж, хүлээн зөвшөөрч, хүлээцтэй хандах ѐстой харилцаа байдаг. Энэ харилцаа бол Христэд итгэгч хүмүүсийн гэр бүлийн харилцаа юм. 4. Библийн дагуух гэр бүл дэхь эцэг эх ба үр хүүхдийн харилцаа. Энэ нь нэг талаас байгуулсан амлалтын харилцаа юм. Үр хүүхдийнхээ санал, шийдвэрээс үл хамааран эцэг эх өөрийнхөө зүгээс ямар ч болзол үл тавин тэднийг хайрлаж, хүлээн зөвшөөрч байдаг харилцаа юм.

Эхнэрийн урмыг хугалдаг үгс * Бүхэл өдөржингөө юу хийсэн юм? * Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа? * Чамайг сонгосон нь миний буруу байжээ. * Яасан мулгуу юм бэ? * Чи өөрөө нэг мөнгө олоод үз. * Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа? * Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ. * Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай. * Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ? * Дуугүй хоолоо хий. * Чи надад юу хийж өгсөн юм бэ? * Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар. * Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?

Нөхрийн урмыг хугалдаг үгс: * Чиний цалин хэд вэ? * Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү? * Тэгнэ ч гэж бодсон юм аа. * Цаашдаа яаж амьдрах юм бэ? * Танайхан яагаад ийм байдаг юм бэ? * Үнэгүй юманд дэндүү дуртай. * Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа. * Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ. * Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү? * Чи хэзээ сайн байсан юм бэ?

Эхнэр нөхрийн харилцаанд гаргадаг алдаа * Санхүүгийн асуудлаа харилцан ярилцахгүй буруу захиран зарцуулах. * Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байх. * Үнэт зүйлийн зөрөлдөөнөөс * Зан төлөв, төрх араншингийн ялгаатай байдлаас үүдэн гаргадаг алдаа * Өөр өөрсдийн эцэг эхийн санаа бодол, уламжлалыг хадгалах, дагаж мөрдөхийг урьтал болгох * Гэр бүлийн үүргийн уламжлалт хувиарлалтаас болж маргалдах * Бусдын хажууд нэг нэгнийгээ шүүмжлэх * Зөрчил маргааны бурууг бие биендээ тохох * Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх * Нэг нэгнийхээ дутагдалтай талыг буруутгаж шүүмжлэн, ширүүнээр хэлэх * Өөртөө итгэлгүйгээс болж ханитайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй байх * Хэн нэгнийхээ албан тушаал, нэр хүндэд атаархах * Гэр бүлийн үнэ цэнийг ялгаатай мэдэрдэгээс үүсэх зөрчил

Хүүхдийг хэрхэн муу хүмүүжүүлэх вэ? 1. Зориггүй, өөртөө итгэлгүй хүүхэд хүмүүжүүлэх арга Хийсэн зүйлээс нь заавал алдаа дутагдал хайж ол Тэднийг хөршийнхөө болон садан төрлийнхөө сайн хүүхэдтэй харьцуул. Олны өмнө алдааг нь хэлж ичээ. Түүний чармайлтыг басамжил 2. Авъяас чадваргүй, бүрэг ичимтгий хүүхэд хүмүүжүүлэх арга Хүүхэддээ хоолыг нь сайн идүүл, хувцас гутлыг нь та өмсүүл. Аливаа зүйлийг ганцаараа хийхийг бүү зөвшөөр. Таны туслалцаагүйгээр өөрөө юу ч хийж чадахгүй гэдгийг нь сануул. Хүүхдэдээ хэт их анхаарал тавь, юм бүхнийг нь та хий. 3. Хүүхдийг зөрүүд болгох арга Хүүхдийнхээ хүссэн болгоныг нь биелүүл Тэдэнд үргэлж тоглоом, бэлэг авч өг. Юу л хүснэ, зөвшөөр Хийсэн бүхнийг нь шагнаж бай. Дураар нь байлгаж эрхлүүл 4. Хүүхдээ худлаа хэлүүлж сургах арга Тэдэнд хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж амла Хүүхдийнхээ хажууд бусдад худлаа ярь. Буруу зүйл хийгээд, буруугаа хүлээсэн ч гэсэн зод. Үнэнийг хэлбэл зод Хүүхдээ худлаа хэдэхэд мэдээгүй юм шиг өнгөрөө. 5. Хүүхдийг залхуу, хариуцлагагүй болгох арга Тэдэнд үүрэг хариуцлага бүү хүлээлгэ. Амьдралд хөдөлмөрлөж мөнгө олох нь хамгийн хэцүү байдаг гэдгийг ойлгуул. Хөдөлмөрлөхгүйгээр ч илүү сайхан амьдарч болно гэж үргэлж сануул. Хөвөлмөрлөх нь хэцүү, уйтгартай гэдгийг тэдэнд харуул. 6. Бие муутай хүүхэд өсгөх арга Илүү их анхаарал тавь. Өвтгөхгүйн тулд хаашаа ч бүү гарга. Жаахан л тавгүйтвэл шууд эм уулга Агаарт гарах, зугаалахыг хатуу хоригло Үргэлж бэлэн хоол өг. Хоол боловсруулах гэж гэдсийг нь бүү зовоо. Үргэлж хамгаалж бай

Зодох нь хүүхэд хүмүүжүүлэх арга мөн үү? Хүүхдийг ЗОДОХГҮЙ байх учир шалтгаан 1. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүүхдийн хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг. 2. Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг. 3. Хүүхдийг зодож шийтгэх нь тэднийг хүчирхийлэгч болгох аюултай. 4. Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. 5. Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. 6. Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үздээ.

Хүүхдээ хүмүүжүүлэх арга • 1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө • 2. Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж • 3. Сахилгажуулахдаа түүнийгээ байнга шаард • 4. Хүүхэддээ цаг гарга • 5. Хүүхэддээ үлгэр жишээ үзүүл • 6. Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга • 7. Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил • 8. Хүүхэддээ ямарч нөхцөлд хайртай гэдгээ харуул • 9. Эцэг эхийн хувьд та бас бие хүн гэдгээ сана

Хүүхдийн хүмүүжил дэхь эцэг эхийн үүрэг Эцэг эх байхыг Зарим нь дасгалжуулагч, зарим нь цагдаа, зарим нь найз нөхөр, бурхан шиг байх явдал ч гэж үздэг. Эцэг эхчүүдийн үүрэг нь: • 1. Асран хамгаалагч • 2.Зохицуулагч • 3. Эх сурвалж байх явдал

Эхнэр нөхрийн хоорондын харилцааны дүрэм Эрчүүдийн баримтлах зарчим Эмэгтэйчүүдийн баримтлах зарчим Эхнэртээ үе үе цэцэг бэлэглэж бай Хөндлөнгийн хүний дэргэд эхнэрээ хэзээч битгий шүүмжил Ямарч нөхцөлд эхнэрийнхээ санаа сэтгэлийг ойлгож, ядарч зүдэрсэн уурлаж цочимдсон үед туслахыг хичээж бай Амралтын цагынхаа талыг ч гэсэн эхнэртэйгээ өнгөрүүлж бай Хоол унд бэлтгэхдээ эхнэр чинь ээжийг чинь эсвэл найзын чинь эхнэрийг гүйцэхгүй байлаа ч тэдэнтээ бүү харьцуулж бай Эхнэрийгээ магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг алдалгүй ашиглаж бай. Завтай үедээ тусалж, хааяа амралтын өдрөөр өглөөний цай бэлдэж өгч байгаарай. Гэр орноо цэвэр үзэмжтэй, аятай тохитой дулаан уур амьсгал бүрдүүлэх тал дээр байнга хичээж бай Нөхөр чинь өнөөдөр түүнд ямар хоол өгөхийг мэдэхгүй байх хэмжээнд хүртэл хоол унд бэлтгэдэг байх Мөнгө төгрөгөөр гачигдах үедээ эр нөхрийгөө буруутгахгүй байх Нөхрийнхөө ээж, төрөл төрөгсөдтэй эв найртай амьдрахыг хичээж бай Та нөхөртөө таалагддаг өнгө загварын хувцсыг сонгож байгаарай Нөхрийнхөө сонирхолыг ойлгохын тулд өдөр тутмын сонин сэтгүүл, шинэ гарсан ном, зохиол шинэ зүйлийг уншиж судлаж бай. Эр нөхөртөө магтаал урамшууллалын үгийг харамгүй хайрлаж байгаарай.

• Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусдыгаа өөрийн эрхшээлд байлгах зорилгоор эрх мэдэл, хүч чадлын давуу байдлаараа далайлгаж, эрхшээлдээ оруулахыг хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл

Гэр бүлийн хүчирхийлэл нь дараахь төрөлтэй байдаг. 1. Биеийн хүчний дарамт 2. Сэтгэл санааны хүчирхийлэл 3. Эдийн засгийн дарамт шахалт 4. Бэлгийн хүчирхийлэл Үүнд ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд өртдөг.

Гэр бүл салалтын үе шат  Гэрлэлтийг цуцлах нь хэд хэдэн үе шаттай: • Бие махбодийн салалт: Хосууд хуулиар салах боломжийн тухайгаа бодох бөгөөд энэ үед тэдний харилцаа хязгаарлагдаж, тусдаа амьдарч эхэлдэг. Гэхдээ үүнийг хүнд нөхцлөөс гаргах цорын ганц арга гэж үздэггүй. • Сорилтын үе: Энэ үед асуудлаа нээлттэй ярилцаж, тус тусдаа амьдарна. Энэ байдал нь тэдний хоорондын харилцаан дахь зөрчлийг намжаах бөгөөд нэг ѐсны сорилт болдог. • Хууль ѐсны салалт: Энэ нь удаан үргэлжилсэн зөрчил дуусвар болж бие даасан амьдрал эхэлнэ гэсэн үг. Хуулиар салах нь нарийн үйл явц бөгөөд үндсэн хоѐр үе шатнаас бүрдэнэ.

Гэр бүл салалтын хүүхдэд үзүүлэх нөлөө * 1 хүртэлх нас: Эцэг эхийн харилцаанд зөрчил гармагц тэд уцаартай болж хоол унд нойрондоо муудах зэрэг байдал илэрдэг. * 1-2 нас: Тэд айдас түгшүүрт орж хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрнө. Хуруугаа хөхөх, орондоо шээх зэрэг үзэгдэл ажиглагдана. * 3-5 нас: Эцэг эх нь салсанд өөрийгөө буруутгаж, сэтгэл нь шархална. Эцэг эхдээ хаягдсан мэт бодол төрж, тэдэнд итгэх итгэл нь алдарна. Хүмүүжлээр доголдож эхэлдэг. Ах эгч, найз нартайгаа харилцахдаа зөрүүд ааш араншин гаргана. * 6-8 нас: Эцэг эхийн салалтыг тодорхой хэмжээгээр ойлгоно. Тэдэнд сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж эцэг эхдээ хаягдлаа хэмээн шаналдаг. Хурц ширүүн аашилж, идэвхигүй байдалд шилжинэ, нойр хоолондоо муудах тал бий. * 8-10 нас: Тэд эцэг эхдээ гологдож, хаягдлаа гэж бодно. Гэхдээ тэдэнд уураа тэр бүр гаргахгүй. Эцэг эхийнхээ харилцааг сайжирна гэдэгт дотроо итгэдэг. Уйтгар гунигтай болж, амархан цочиж, айж эмээх болно. Ирээдүйнхээ төлөө санаа зовж, найз нөхөдтэйгөө тоглох, сургуульдаа явах дургүй болох бөгөөд салан задгай, санаа бодол нь эмх цэгцгүй болж улмаар хоолондоо муудах үеч гарч болно. * 10-12 нас: Эцэг эхийнхээ салсан бодит шалтгааныг ойлгоно. Эцэг эх, хүүхэд бие биедээ харилцан уурлаж уцаарлах нь бий. Найз нөхөдтэйгөө харилцаагаа өөрчилж улмаар худал хэлэх, элдэв ааш араншин гаргаж цаашлаад хулгай ч хийж мэднэ. * 12-18 нас: Эцэг эхийн байдлыг ажиглана. Сэтгэлээр унаж уур уцаартай, уйтгар гунигтай нэгэн болно. Гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч ганцаараа байхыг эрхэмлэдэг.

Салалтын эцэст болох эерэг ба сөрөг тал Эерэг тал Сөрөг тал •Гэр бүлд бий болсон сөргөл- дөөнөөс зайлсхийх болно. •Гэр бүлийг задралд оруулж буй сөрөг нөлөөллийг таслан зогсооно. •Шинэ шинэ ашиг сонирхол бий болно. •Амьдралаа хэвийн авч явах боломж бий болно. •Гэрлэхдээ алдсан зүйлээ ухаарч, шийдэгдээгүй зарим асуудал шийдэгдэнэ. •Шинэ боломж, хэтийн төлвийг эрж олох, ирээдүйн шинэ төлөвлөгөөтэй болно. •Чөлөөт байдал •Гэр бүлийн дотор эхнэр "нөхрийн" ноѐрхол, бүдүүлэг хэрцгий, зан ааш, үүрэг биелүүлэхтэй холбоотой ачааллуудаас чөлөөлөгдөнө. •Гэрлэлт болон гэр бүлийн бусад харилцаа хязгаарлагдана. •Ганцаардал бий болж, гуньж гутрах, урам хугарч, амьдрах сонирхолгүй болно. •Гомдол хорсол, өс хонзон авах, сэтгэл төрж, бусдын сэтгэлийг зовоох үзэгдэл гарч болно. •Архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэж, цагийг дэмий өнгөрөөх зуршил бий болж, даамжрах явдал ихэснэ. •Өөртөө хүйтэн хөндий хандах мэдрэмж үүснэ. •Хүүхдийн сэтгэц мэдрэлийн үйл а- жиллагаанд муугаар нөлөөлнө. •Хүүхэд эсрэг хүйсийн хүнтэй харилцах харилцаа, зан аашийн сөрөг шинжүүдийг эзэмших нь их. •Дахин гэрлэх нааштай сэтгэл төрөхгүй байж болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа....

Add a comment

Related pages

Гэр бүл — Википедиа нэвтэрхий ...

Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой (цусан холбоотой ...
Read more

Гэр бүл судлаач Л.Нарантуяа

Гэр бүл судлаач Л.Нарантуяа. 41,229 likes · 358 talking about this. Гэр бүл судлаач, хуульч. Утас: 99088602
Read more

Хуульч, гэр бүл судлаач Л ...

“Үнэн худлын дэнс”"Unen hudliin dens" Хуульч, Гэр бүл судлаач Л.Нарантуяа - Duration: 1:00:01. ...
Read more

AniBros | Гэр бүл

Шинэлэг, сонирхолтой бүхнийг үндэслэгч. Эхлэл; Гаргалт; bros-Сэтгүүл; Тухай; Багт Элсэх
Read more

Гэр бүл төлөвлөлт - YouTube

Хүн байхын учир №2 Гэр бүл судлаач Т.Намжил - Duration: 32:59. Mandakh Gantugs 4,860 views. 32:59
Read more

Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв

Улаанбаатар Их Сургууль Гэр бүл судлалын тэнхэм - Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв
Read more

ГЭР БҮЛ СУДЛААЧ (@NarantuyaL) | Twitter

The latest Tweets from ГЭР БҮЛ СУДЛААЧ (@NarantuyaL). Гэр бүл судлаач, хуульч мэргэжилтэй. Монгол гэр ...
Read more

Гэр бүл салалт | Монгол Гэр Бүл

Харж байгаа биз дээ. Б намайг хайрлахаа больчихож. Тэр зөвхөн намайг шүүмжлэхээс өөр ...
Read more

Ангилал:Гэр бүл — Википедиа ...

Ангилал:Гэр бүл Викимедиа зургийн сан: ...
Read more