хөрсний полихлорт бифенилийн судалгаа монгол

40 %
60 %
Information about хөрсний полихлорт бифенилийн судалгаа монгол
Science

Published on April 21, 2014

Author: slidesharesuren

Source: slideshare.net

Description

хөрсний полихлорт бифенилийн судалгаа монгол

М.Баяржаргал1, П.Одонмажиг1, Д.Отгонсүрэн1, Л.Жаргалсайхан2 1 ШУА, Хими, хими-технологийн хүрээлэн 2 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Полихлорт бифенилүүд (ПХБ) нь Стокгольмын Конвенциор хориглосон хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд онцгой хор хөнөөлтэй удаан задардаг органик бохирдуулагч бодисын жагсаалтад багтдаг бүлэг нэгдэл [1]. C12H10-nCln гэсэн ерөнхий томъёотой (n нь 1-10 хороонд байж болох Cl-н атомын тоо). Нийт 209 уламжлал буюу конгенерыг багтаадаг. Зураг. 1. ПХБ-ийн химийн бүтэц Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа газруудад хөрс бохирдуулагч ПХБ-ийн урьдчилсан танадалт хийх зорилгоор нийт 5 газар 3,5 м хүртэлх гүнд хөрсний өрөмдлөгө хийж, дээжүүдэд агуулагдах ПХБ-ийн бохирдлын хэмжээг үнэлэв [3]. ПХБ-ийн агууламжийг 28; 52; 101; 118; 153; 138; 180 конгенеруудын нийлбэр дүнгээр тооцоолсон. 1920-1978 онд дэлхий дахинааүйлдвэрлэгдсэн нийт ПХБ-ийн тархалт, хэрэглээ ба хэмжээ, (тонн) Трансформатор - 48% Конденсатор - 21% Бусад төхөөрөмж - 10% Өргөн хэрэглээний бараа - 20% Шинжилгээний дүнгээр хамгийн өндөр ПХБ-ийн бохирдол Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн трансформаторын засварын цех байрлаж байсан газрын өнгөн хөрсөнд 27,5 мг/кг агууламжтай илэрсэн. ПХБ агуулсан трансформаторын тос хөрсөнд нэвчин 2 м гүнд ПХБ-ийн агууламж 3,1 мг/кг, 3 м гүнд 0,2 мг/кг хүртэл хэмжээнд илрэв. ПХБ-ийн бохирдлын хөрсөнд нэвчсэн байдлыг Зураг 3-т үзүүлэв. Зураг 3. УБЦТС ТБХК-ний Трансформаторын цех байрлаж байсан газрын хөрсөнд ПХБ нэвчсэн байдал Эдгээр дүн нь Монгол улсын стандартад заасан хөрсөн дэх ПХБ-ийн хүлцэх дээд хэмжээг 275; 31 ба 2 дахин тус тус давсан хэмжээ болно [4]. “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан цехийн талбайн бохирдсон байх магадлалтай хөрсний 0,5 м хүртэлх давхаргад ПХБ-ийн агууламж 0,5 мг/кг, 2,5 м гүнд <0,02 мг/кг байв. Мөн Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн дэргэд байрлах Улаанбаатар дэд станцын (Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК) хашаан дотроос авсан болон Сонгины амралтын ойр орчмоос авсан Туул голын хурдсын дээжинд ПХБ-ийн агууламж <0,02 мг/кг байгаа нь дээрх дээжүүдтэй харьцуулахад бохирдол багатай байна. 1. www.pops.int/documents/convtext/convtext_en.pdf 2. Химийн хорт болон аюултай бодис ба удаан задардаг органик бохирдуулагчид. Эмхэтгэсэн Л.Жаргалсайхан, Д.Монхообор. Улаанбаатар, 2013. 172 х. 3. ISO 10382: 2002. Хөрсний чанар. Органик хлорт пестицид ба полихлорт бифенилийн агууламжийг электрон баригч детектор бүхий хийн хроматографиар тодорхойлох арга. 4. MNS 5850: 2008. Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОСОН ТОНОГЛОЛ БАЙРЛАСАН ЗАРИМ ГАЗРЫН ХӨРСНИЙ ПОЛИХЛОРТ БИФЕНИЛИЙН БОХИРДОЛ ОРШИЛ ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ МАТЕРИАЛ, АРГАЗҮЙ ДҮГНЭЛТ ИШЛЭЛ ПХБ нь цахилгаан тусгаарлах чадвар өндөртэй, галд тэсвэртэй зэрэг шинж чанартай тул цахилгаан эрчим хүчний трансформатор, конденсатор, тосон таслуур зэрэг тоноглолын тусгаарлагч шингэн, лак, будаг г.м. бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байсан [2]. ПХБ агуулсан материал, тоног төхөөрөмжөөс бохирдол тархан хөрс, усыг хордуулахаас гадна хоол хүнс, тэжээлээр дамжин мал амьтан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг [2]. Иймээс ПХБ-ээр бохирдсон эх үүсвэрийг илрүүлж, бохирдлын хэмжээг тогтоох нь дараа дараагийн шатны байгаль орчин хамгаалах ажиллагаанд чухал ач холбогдолтой. Зураг 2. Өрөмдлөгө хийж хөрсний дээж авч байгаа явц. (Улаанбаатар дэд станцын хүчний трансформаторын дэргэд) Хөрсний органик бохирдуулагчийн зөвшөрөгдөх дээд хэмжээг тодорхойлсон MNS 5850: 2008 стандартад зааснаар полихлорт бифенилүүдийн хөрсөнд агуулагдах Хүлцэх хэмжээ: 0,1 мг/кг Хортой агууламж: 2,0 мг/кг 0.2 0.5 2.1 3.1 12.6 27.5 0 5 10 15 20 25 30 3-3.5 2.5-3 2-2.5 1.5-2 0.5-1 0-0.5 Хөрснийгүн,м ПХБ-ийн агууламж, ppm Эрчим хүчний тосон тоноглол байрласан газруудад полихлорт бифенилийн бохирдол илэрч байгаад анхаарал хандуулан цааш тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.

Add a comment

Related presentations

How organisms adapt and survive in different environment.

Aplicación de ANOVA de una vía, modelo efectos fijos, en el problema de una empres...

Teori pemetaan

Teori pemetaan

November 10, 2014

learning how to mapping

Libros: Dra. Elisa Bertha Velázquez Rodríguez

Materi pelatihan gis

Materi pelatihan gis

November 10, 2014

learning GIS

In this talk we describe how the Fourth Paradigm for Data-Intensive Research is pr...

Related pages

Трансформаторын тосны ...

Трансформаторын тосны Полихлорт бифенилийн судалгаа Монгол ... бифенилийн судалгаа.
Read more

трансформаторын тосны ...

... тосны полихлорт бифенилийн судалгаа монгол. ... хөрсний полихлорт бифенилийн ...
Read more

Монголын түүх — Википедиа ...

Монгол орны байгаль ... Төв Азийн хөрсний давхарга буюу ... генетикийн судалгаа, ...
Read more

СУДАЛГАА, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ...

СУДАЛГАА, БОДЛОГЫН ... гадаргын/ гүний усны болон хөрсний ... болон Монгол Улсын ...
Read more

Он-Толь - Монголын топ сайтын нэг

... форум, фонт, мэдлэг, Солонгос-Монгол, Япон-Монгол, Герман-Монгол, Орос-Монгол, ...
Read more

Монголын Соёлын Хөгжилт ...

Судалгаа ... Эл хүрээлэн Монгол орны газарзүй ... зохиох,говийн хөрсний шинжийг ...
Read more

Монголын Залуучуудын Холбоо

... эх орныхоо хөгжилд Монгол ... хөрсний 72 хувь нь ... СУДАЛГАА, ...
Read more

Модон жорлонтой монголын ...

Гэтэл утаанаас илүү аюултай хөрсний бохирдол гэх чимээгүй тахал зуны дэлгэр цагт ...
Read more