нүүрсний баяжуулалт

50 %
50 %
Information about нүүрсний баяжуулалт
Technology

Published on March 10, 2014

Author: Tulga23TLG

Source: slideshare.net

Танилцуулга

Hojty нүүрс (Lignite мөн Brown coal) нь бага хувирсан нүүрс бөгөөд ихэвчлэн дулааны цахилгаан станцaд түлш болгон хэрэглэдэг. Чулуун нүүрс (Sub-bituminous coal болон Bituminous coal) - нүүрсний хувирлын дунд шатны бүтээгдэхүүн. Дулааны цахилгаан станцд түлш болгон хэрэглэхээс гадна зарим онцгой төрөл- коксжих нүүрсийг коксжуулан гангийн үйлдвэрт хэрэглэнэ. Хагас антрацит болон антрацит (Anthracite) - хамгийн их хувирсан нүүрс. Голчлон утаагүй түлш болгон хэрэглэнэ.

Нүүрсний чанарын үзүүлэлт •Чанарын үзүүлэлтийг тодорхойлохын тулд техникийн анализ хийгддэг Техникийн анализад : 1. Чийглэг /%/ 2. Дэгдэмхийн агуулга /%/ 3. Хүхрийн агуулга /%/ 4. Үнслэг /%/ 5. Илч өгөлт /%/ Анализийн үндсэн дээр тухайн ордын гарал үүсэл, нүүрсний чанарын талаарх тодорхой дүгнэлтийг гаргах тул өндөр ач холбогдолтой.

Нүүрсний чанарын үзүүлэлт • Бусад чанарын үзүүлэлт : 1. Фосфоржилт 2. Пластометрийн зузаан 3. Чөлөөт хөөлтийн зэрэг 4. Бөсөх индекс 5. Рога индекс 6. Дилатометрийн үзүүлэлт 7. Витринитийн ойлтын зэрэг 8. Эрдсийн шинжилгээ 9. Петрографийн шинжилгээ • Эдгээр чанарын үзүүлэлтүүд нь тухайн нүүрсний коксжих, эрчим хүч, хими технологийн шинж төлөвийн тодорхойлолтыг гаргана.

Нүүрсний олборлолт • Ил олборлот • Далд олборлолт

Нүүрсний олборлолт • Улсын хэмжээнд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, төрийн өмч давамгайлсан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-ууд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс” ХХК, “МАК” ХХК, “Чинхуа-МАК- Нарийн сухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Си Өү Эй Эл” ХХК, “Мо Эн Ко” ХХК, “Чингисийн хар алт” ХХК зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж нүүрс олборлож байна. Одоогийн байдлаар 20 гаруй уурхай нүүрсээ түүхийгээр болон баяжуулж экпортод гаргаж байна. • 2012 оны байдлаар нийт 31.9 сая тонн нүүрс олборлон үүнээс 20.5 сая тонн нүүрс экспортлон борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олборлолт 95%, экспорт 91,1%-тай байна.

Нүүрсний олборлолт • Нүүрс боловсруулах үйлдвэрүүд, хүчин чадал • • “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр: 15 сая тонн/жил • “ЭНК” ХХК-ийн металлургийн коксын үйлдвэр: 300.0 мян.тонн/жил • “Монголын Алт МАК” ХХК-ийн хагас коксын үйлдвэр: 75.0 мян.тонн/жил • “НАКО” ХК-ийн хагас коксын үйлдвэр: 50.0 мян.тонн/жил • “ДЦС-2” ХК-д баригдаж байгаа коксон шахмал түлшний үйлдвэр: 210.0 мян.тонн/жил тус тус байна.

Нүүрсний олборлолт

Нүүрсний баяжуулалт 1. Хуурай баяжуулалт 2. Хүнд суспензын циклоны баяжуулалт /50-1,2мм/ 3. Шурган сеператорын баяжуулалт /1,2-0,25мм/ 4. Хөвүүлэн баяжуулалт /0,25 мм-с доош/

Нүүрсний баяжуулалт • Хүнд суспензын циклон нь том буюу -50 +1,2 мм ширхэгтэй нүүрсийг суспензид хүндийн хүчний аргаар баяжуулахад зориулагдсан төхөөрөмж юм.

Нүүрсний баяжуулалт • Шурган сеператороор нь дунд буюу -1,2 оос +0,25 мм хүотэлх нүүрсийг баяжуулна

Нүүрсний баяжуулалт • Нүүрсийг баяжуулах флотацийн арга гэж бий. Энэ аргыг коксжуулах зориулалттай нунтаг нүүрсийг (0.1-3.0 мм) баяжуулахад ихэвчлэн хэрэглэдэг. Гол зарчим нь нүүрс чулуулгийн гадаргуугийн физик- химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн тэдгээрийн нягтралын зөрүүг ашиглан химийн реагентуудын тусламжтайгаар нүүрсээ цэвэршүүлж авна. Флотацийн аргыг төгөлдөржүүлэх судалгаа хоёр чиглэлээр явагдаж байгаагийн нэг нь тоног төхөөрөмжийн хийц, чанарыг сайжруулах, нөгөө нь хоргүй, цуглуулах чадвар сайтай реагентыг сонгож хэрэглэхэд чиглэгдэж байна.

Нүүрсийг коксжуулах • Нүүрсийг коксжуулах гэдэг нь нүүрсийг агааргүй орчинд 900-1000˚С температурт дулааны задралд оруулах боловсруулалтыг хэлнэ. Нүүрсийг үндсэнд нь бөсдөг ба үл бөсдөг гэж 2 хуваана. Бөсөх гэдэг нь 550˚С хүртэлх температурт халуун задралд орох үедээ хөөх чадварыг хэлдэг. Үнсжилт болон хүхрийн агуулга бага нүүрстөрөгчийн агуулга өндөр нүүрсийг коксжих нүүрс гэн.

Нүүрсийг коксжуулах • Кокс нь дахин боловсруулалтанд орж 96%- аас дээш нүүрстөрөгчийн агуулгатай болдог ба дулаан ялгаруулах чадвар маш өндөр буюу 29.6Мж/кг дулаан ялгаруулна.

Нүүрсийг коксжуулах • Коксыг төмрийн хүдэр хайлуулахад түлш, мөн ангижруулагч болгон хэрэглэнэ. Нүүрсийг коксжуулах явцад коксоос гадна нүүрсний давирхай (coal tar), хөнгөн тос, хий ялгарна.

Нүүрсийг коксжуулах • Коксийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн Нүүрсний давирхай : Нүүрсний давирхай нь коксжих нүүрсийг хуурай нэрэхэд үүсдэг өмхий үнэртэй, хар өнгөтэй, зунгааралдсан шингэн төлөвтэй устөрөгч ба нүүрстөрөгчийн нийлмэл бодис юм. Нүүрсний давирхай нь органик хими технологийн гол түүхий эд болдог ба өнөөгийн нүүрсний хими технологийн салбарт чухал байр суурь эзэлдэг. Нүүрсний давирхайнаас эм, тэсэлгээний бодис, витамин гэх мэт хэдэн арван төрлийн бүдээгдэхүүн гаргаж авах боломжтой.

Нүүрсийг коксжуулах • Нүүрсний давирхайнаас 1. Давирхай + зам тавихад хэрэглэнэ 2. Бензол + моторын тос 3. Лак + бүх төрлийн мод өнгөлөх будаг тогтоох 4. Фенол + хуванцарын үйлдвэрт хэрэглэнэ 5. Метил фенол + ариутгалын бодис хийнэ

Нүүрсийг коксжуулах Хийжүүлэх Нүүрсийг хийжүүлнэ гэдэг нь нүүрсийг өндөр даралт, температурын нөлөөн дор задлан, хийн бүтээгдэхүүн гаргаж авахыг хэлнэ. ӨАБНУнүүрсийг хийжүүлэх технологийг өргөнөөр хэрэглэж байгаа (ганц) орон юм. Шингэрүүлэх Нүүрсийг шууд болон шууд бус аргаар шингэрүүлэн бензин, дизелийн түлш гарган авахад зориулсан хэд хэдэн технологи боловсрогдож, бэлэн болсон байна.

Нүүрсийг коксжуулах • Шууд бус аргаар шингэрүүлэх Уг технологи нь эхлээд нүүрсийг хийжүүлээд (тодорхой хэмжээний СО ба Н2-ийг нэмж), дараа нь уг хийгээ конденсацлан хөнгөннүүрсустөрөгч гарган авах арга юм. Эцэст нь нүүрсустөрөгчөө дахин нэрж бензин, дизелийн түлш гарган авна. Шууд шингэрүүлэх буюу устөрөгчжүүлэн шингэрүүлэх (liquefaction by hydrogenation) шууд шингэрүүлэх технологи нь нүүрсийг нунтаглан, хатааж, 1% молибдени катализаторийнт усламжтайгаар өндөр температур, даралтын нөлөөгөөр, бага хэмжээний хий (C3/C4), шингэн (C5-C10) - бензиний фракц, NH3, ба CO2 гаргаж авна

Нүүрсийг коксжуулах • Эдгээр бүх нүүрсийг шингэрүүлэх технологиудын сул тал нь газрын тосноос бензин, дизель түлш ялгаж авахаас хамаагүй илүү их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаг явдал юм. Тиймээс цаашид уг технологийг их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд, нүүрсийг шингэрүүлэх явцад ялгарч буй СО2-ийг багасгах, мөн агаар мандалд цацалгүйгээр СО2-ийг азот, эсвэл бусад хийн тусламжтайгаар шингэрүүлэх зэрэг аргаар шийдэх хэрэгтэй гэж үзэж байна.

Нүүрсийг коксжуулах Одоогоор нүүрсийг боловсруулж буй технологиуд : • Коксжуулах • Термохимийн боловсруулалт • Хагас коксжуулах • Гидрогенжүүлэх • Хийжүүлэх • Шингэрүүлэх

Нүүрсний цаашдын хандлага • Нүүрсний өртөг нэмэгдэх үе шат Олборлолт Баяжуулалт Тээвэрлэлт

Нүүрсний цаашдын хандлага • Нүүрсний хэрэглээнд Нүүрсийг дулааны цахилгаан станцад шатааж, цахилгаан, дулаан гаргаж авахад хэрэглэх ба дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 5.3 тэрбум тонн. Нийт нүүрсний 75% нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа ба хамгийн том хэрэглэгч БНХАУ, Энэтхэг 2 улс бөгөөд одоогийн байдлаар нэг жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэж байна. Уг бүс нутгийн нүүрсний хэрэглээ урьдчилсан тооцоогоор 2025 онд 2.7 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна. Одоогийн байдлаар нүүрсний хэрэглээ 3 жил тутамд ойролцоогооор 25% нэмэгдэж байгаа нь бусад төрлийн эрчим хүчний түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хурдацтайгаар хэрэглээ нь нэмэгдэх байгаа түүхий эд болж байна. Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс гарган авч байгаа ба АНУ-д энэ хэмжээ 49% байна

Нүүрсний цаашдын хандлага • Манай орны олборлолт, бролуулалт, экспорт

Нүүрсний цаашдын хандлага • Өнгөрсөн жилээс эхэлж экспортын бүтээгдэхүүн дотроос Монголын эдийн засагт оруулж буй ашгаараа нүүрс зэсээс хол давах болов. Уул уурхайн салбарт хамгийн хурдацтай хөгжиж байгаа энэ чиглэлд одоогоор нийтдээ 40 гаруй компани олборлолт явуулж байна.

Нүүрсний цаашдын хандлага Тэд 2010 онд 25 сая тонн, 2011 онд 32.94 сая тонн нүүрс олборлож үүнээс 22.5 саяыг нь экспортолжээ. Манай улсын эдийн засаг нүүрсээс 2010 онд 248.1 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 295.2 тэрбум төгрөг халаасалжээ. Үүнийг өмнөх хоёр онд олсон ашгийг нь харьцуулахад даруй 47 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарч байна

Дүгнэлт • Нүүрсний баяжуулалт, коксжуулалт түүний хэрэглээ сэдвээр хийсэн бяцхан судалгаагаар тавьсан илтгэлээр өөрөө мэдлэг мэдээлэлтэй үлдсэн ба бусад оюутнуудад бага ч болов мэдээлэл хүрэгсэн гэж найдаж байна. Энэхүү мэдээллын гол зорилго нь та бүхнийг нүүрс гэдэг ашигт малтмал ямар олон талын үр ашиг, хэрэглээтэй вэ? Бидний мэргэжил нүүрсний салбарт ямар хэрэгтэй болохыг мөн цаашдаа ямар ирээдүйтэй болохыг сануулахыг зорьлоо.

Ашигласан материал • “Нүүрсний хими технологийн үндэс” Ж.Нарангэрэл • http://www.mram.gov.mn/index.php?option=com_content&v iew=category&id=18&layout=blog&Itemid=37&lang=mn&limi tstart=5 • http://ambt2010.blogspot.com/2011/04/blog-post_25.html • “нүүрсний баяжуулалт коксжуулалт хэрэглээ” хайлтаар гарж ирсэн сайтууд

Анхаарал хандуулсанд баярлалаа

Add a comment

Related presentations

Related pages

Нүүрс — Википедиа нэвтэрхий толь

Нүүрсний нийт нөөц, ... Coal - origin, purification and consumption Нүүрсний гарал үүсэл, баяжуулалт, ...
Read more

" АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ 2 ": Нүүрс коксжилт

" АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ 2 "Monday, April 25, 2011. ... - Нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ.
Read more

Mineral Processing : Нүүрс баяжуулах

Нүүрсний төрлүүд: * Хүрэн нүүрс (Lignite мөн Brown coal) ... Ховор ба үнэт металлын баяжуулалт.
Read more

" АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ 2 ": АШИГТ МАЛТМАЛЫН ...

" АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ 2 " ... 1990-ээд он хүртэл нүүрсний 0-0,5 мм бүхэллэгтэй ...
Read more

НАРИЙН СУХАЙТЫН ОРДЫН НҮҮРСНИЙ БАЯЖИГДАХ ЧАНАРЫН СУДАЛГАА ...

Баяжуулалт. ... Иймд Нарийнсухайтын ордын нүүрсний баяжигдах чанарыг судлах ...
Read more

Дэлхий нүүрсийг дахин шинээр нээж байна

Нүүрсний боловсруулалтын ... Дунд зэргийн нүүрсний баяжуулалт ч мөн гидроциклоны ...
Read more

Mineral Processing : Багануурын ордын нүүрс, эрдэс ...

Уурхайн нүүрсний 3А давхаргын нээсэн хэсэг 2-р хэсгийн нүүрсний давхаргын дээд үед ...
Read more

Нүүрсийг баяжуулах технологийн судалгаа ~ process

Нүүрсний хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед ...
Read more