төсвийн төлөвлөлтийн аргууд

50 %
50 %
Information about төсвийн төлөвлөлтийн аргууд
Education

Published on April 25, 2014

Author: Baigal11

Source: slideshare.net

Description

төсвийн төлөвлөлтийн аргууд

Агуулга Төсөв ,төсвийн шатлал Төсвийн зарчим Төсвийн төлөвлөлтийн аргууд Монгол улсын 2014оны улсын төсвийн онцлог Төсөвтэй холбоотой нийтлэг гардаг зөрчлүүд 2014 оны Улсын төсвийн бодлого www.themegallery.com

Төсөв Төсөв гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг www.themegallery.com

Төсвийн шатлал www.themegallery.com Төсвийн шатлал Орон нутгийн төсөв Хүний хөгжил сан Нийгмийн даатгалын сан Улсын төсөв Аймаг нийслэлийн төсөв Сум дүүргийн төсөв

Улсын төсөвУлсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг www.themegallery.com

Орон нутгийн төсөв Орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг www.themegallery.com

Хүний хөгжил сангийн төсөв Хүний хөгжил сангийн төсөв гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсөв www.themegallery.com

Нийгмийн даатгалын сангийн төсөв Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг www.themegallery.com

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг www.themegallery.com

Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх Төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх Ил тод байдлыг хангасан байх Хариуцлагатай байх www.themegallery.com

Төсвийн төлөвлөлтийн аргууд 1. Зүйл-заалтын төсөв 2. Гүйцэтгэлд суурилсан төсөв 3. Хөтөлбөрт төсөв 4. Төлөвлөгөө-хөтөлбөр-төсвийн тогтолцоо 5. Тэг суурьт төсөв 6. Тэнцвэрт төсөв 7. Дунд хугацааны төлөвлөлт

Зүйл заалтын төсөв Төсвийн байгууллагуудад төсвөө тайлагнах хянах үйл ажиллагааг чангатгаж, эдийн засгийн энгийн хялбар болгодог арга юм. Энэ арга нь маш хязгаарлагдмал хэрэглэгддэг ба энэ аргаар төлөвлөхлөө төсвийн хөрөнгийг зардлын тодорхой зүйл заалтад хуваарилах ба төсвийн байгууллага юу худалдан авахыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл цалин хөлс ашиглалтын зардал зэрэгт ач холбогдол өгхөөсөө илүү ямар бараа үйлчилгээг худалдан авахад зориулан хөрөнгө төлөвлөж байгааг чухалчилдаг. Давуу тал:  Төсвийн хөрөнгөнд тавих зарцуулалтыг сайжруулдаг  Бэлтгэхэд хялбар www.themegallery.com

Гүйцэтгэлд суурилсан төсөв Энэ арга нь мөнгийг үндсэн чиг үүрэг ,үйл ажиллагаанд хуваарилан байршуулдаг, засгийн газар юу худалдан авсныг бус, харин юу бүтээснийг голлодог, үйдвэрлэсэн бүтээгдэхүүн , үйлчилгээний тоо, чанарыг чухалчилдаг. Давуу тал:  Байгуулагын удирдлагын хяналт сайжирснаар ажилын үр дүн нэмэгддэг.  Төсвийн зарлагын үр ашгийн шалгуур үзүүлэлтээр хянадаг.  Санхүүгийн хариуцлага нягтлан бодогчийн гараас менежерүүдэд шилждэг. www.themegallery.com

Хөтөлбөрт төсөв Энэ төсөв нь хэтийн ирээдүй, урт хугацааны үйл ажиллагаанд чиглэгдэж байдаг. Хөтөлбөр төсвийг ирээдүйд хүлээж буй үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагаатай холбож зохиогддог. Йимээс төр нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхтэй илүү холбогддог бөгөөд мөнгийг хөтөлбөр, үйл ажиллагаанд хуваарилж байршуулдаг, үзүүлсэн үйлчилгээний өртгийг чухалчилдаг, зарцуулсан хөрөнгийг бус эцсийн бүтээгдэхүүнийг онцолж үздэг, нийтийн зорилго зорилттой уялддаг. Давуу тал:  Төсвийн зарлагын ирээдүйн үнэлгээний үндсийг бүрдүүлдэг зорилго эцсийн үр дүнд голлон анхаардаг  Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр дүн, үр дагаврыг харгалзан үздэг.  Төсвийн шийдвэр гаргахад төлөвлөлтийг гүйцэтгэх үүргийг тодотгож өгдөг. www.themegallery.com

Төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийн тогтолцоо Энэ төсөв нь төлөвлөлтийн үйл явцын хөтөлбөр төсөв боловсруулахдаа нэгтгэн оновчтой хослуулдаг бөгөөд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгө нөөц буюу орц гэхээсээ илүү хүрэх үр дүн ,бүтээгдэхүүн, ашигт тулгуурладаг тогтолцоо юм. Давуу тал:  Оновчтой шийдвэр гаргахад чиглэгддэг.  Зарлагыг хуваарилахдаа юунд тэргүүлэх ач холбогдол өгөхийг чухалчилдаг.  Санал болгож буй хөтөлбөр тус бүрийн тэргүүлэх ач холбогдлын дарааллыг судалж тодорхой илэрхийлэхэд анхаардаг. www.themegallery.com

Тэг суурьт төсөв Энэ төсөв нь урьд хэрэгжсэн хөтөлбөр санхүүжилтийг харгалзахгүйгээр аливаа шинэ хөтөлбөрийн санхүүжилтийг тооцон төлөвлөх, төрөл бүрийн хөтөлбөрүүдийг тэдгээрийн давуу талыг харгалзан харьцуулах бодит боломжийг олгодог. Давуу тал:  Төлөвлөх, зорилго тодорхойлох, төсөв боловсруулах, шийдвэр гаргах үйл явцыг нэгтгэн төлөвлөлт, төсөвлөлтийг сайжруулахад тусладаг.  Тэргүүлэх чиглалүүдийг тогтоох, зорилтийг нарийвчлан тодорхойлох, тэдгээрт нийцүүлэн төсвийн зарлагыг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг. www.themegallery.com

Тэнцвэрт төсөв Энэ төсөв нь үйл ажиллагааны үр дүнг голлон анхаардаг, хүн амын эрэлт хэрэгцээг тооцож, эдгээр хэрэгцээг хангах өртөг, зардлыг тодорхойлоход чиглэгддэг. Давуу тал:  Зорилгоо тодорхойлж ,урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой.  Байгууллагын үйл ажиллагааг урьдчилан таамаглах, тогтвортой байдлын хангах баталгаа болдог. www.themegallery.com

Төсвийн төлөвлөлтийн үндсэн аргуудын онцлог шинж Төлөвлөлтийн арга Онцлог шинж Асуулт шалгуур Зүйл заалтын төсөв Зарлагын нэр төрлийг бараа үйлчилгээтэй холбож өгдөг Юу худалдан авах вэ? Хяналт Гүйцэтгэлд суурилсан төсөв Зарлага нь ажлын нормтой холбоотой байдаг. Юу хийх вэ? Удирдлагын үр ашиг Хөтөлбөрт төсөв Зарлага нь нийтийн зорилготой холбоотой Юунд хүрэх вэ? Төлөвлөлт /үр нөлөө www.themegallery.com

Төсвийн төлөвлөлтийн аргуудын ялгаа  www.themegallery.com Зүйл заалтын төсөв Гүйцэтгэлд суурилсан төсөв Хөтөлбөрт төсөв Чухалчлах зүйл Зардлын зүйл Үр ашиг Бодлогын үр нөлөө ажиллагсадын ур чадвар НББ Удирдах арга барил Эдийн засагч Мэдээллийн чиглэл Зардлын зүйл Үйл ажиллагаа Зорилт Шийдвэрийн урсгал Дороос дээш Дороос дээш Дээрээс доош Төсвийн мэргэжилтний үүрэг Хуулийг дээдлэх Үр ашиг Бодлого Төлөвлөлт Төвлөрсөн бус Төвлөрсөн бус Төвлөрсөн

Төсвийн төлөвлөлтийн аргуудын мөн чанар Үр дүнд чиглэсэн төсөв Хөтөлбөрт төсөв www.themegallery.com ОРЦ ҮЙЛ АЖИЛЛАГА А ҮР ДҮНГАРЦ Зүйл заалтын төсөв Гүйцэтгэлд суурилсан төсөв

2014оны улсын төсвийн онцлогЭкспортын суурь бүтээгдэхүүний үнийг өмнөх төсөвтэй харьцуулахад нэлээд доогуур түвшинд тооцсон. (2013онд 1тн зэсийн үнийг 8100$ тооцож байсан бол 2014онд 6200$ тооцсон) цалин, тэтгэврийн нэмэгдэл бөгөөд төсөвт эх үүсвэрийг нь суулгаж өгснөөс бус тодорхой хувь заагаагүйгээрээ өмнөх оны төсвүүдээс онцлог Хөрөнгө оруулалтыг бууруулж тооцсон. Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээрээ 159 тэрбум 170.7 сая төгрөг байхаар тооцсон. www.themegallery.com

 0-18 насны хүүхэд бүрт олгох 20.000 төгрөгт зориулж 240 тэрбум төгрөг төсөвлөлөө. Харин өнгөрөгч оны үлдэгдэл мөнгөөр хүүхдэд зориулсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон.  “Чингис бонд”-ын хүүнд зориулж 74 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөр төлөхөөр 2014 оны төсөвт суулгасан.  2014 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 71 тэрбум 338.5 сая төгрөг  ОНХСанд 284 тэрбум 400.8 сая төгрөг байхаар баталсан.

Төсөвтэй холбоотой гардаг нийтлэг зөрчлүүд  Ажилласан жилтэй холбоотой цалингийн шатлалыг буруу тодорхойлж цалинг буруу олгох  Худалдан авсан хөрөнгөө дансанд тусгахгүй байх  Томилолтын хоног, зардлыг илүүдүүлэн тооцох  Түлээ нүүрсний хөрөнгийг шамшигдуулах  Төлбөр хураамж суутгахгүй байх  Урсгал засвартай холбоотой хөрөнгө шамшигдуулах  Хөрөнгө оруулалттай холбоотой / багцын тендер /  Хөрөнгө оруулалтаа урьдчилж хийгээд эргэж хянаагүй байх

2014 оны Улсын төсвийн бодлого Төсвийн бодлогын гол зорилго нь төсвийн хямралыг бууруулахад чиглэгдэж байдаг. Үүний тулд:  1. Төлбөрийн балансын тэнцвэрийг хангах зорилгоор экспортын болон импортын татварын үр нөлөөтэй систем нэвтрүүлэх  2. Төрийн өмчийн үйлдвэрийн ноогдол ашгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч явуулах www.themegallery.com

 3. Засгийн газрын зорилтын хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, мөрдөх  4. Тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний уялдаа холбоо, дарааллыг тогтоон мөрдөх  5. Төсвийн байгууллагын зардал, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх гэх мэт зорилтыг дэвшүүлж ажиллах ѐстой. www.themegallery.com

Add a comment

Related presentations

Related pages

төсвийн төлөвлөлтийн аргууд - Education

1. Агуулга Төсөв ,төсвийн шатлал Төсвийн зарчим Төсвийн төлөвлөлтийн аргууд ...
Read more

сургалтын аргууд - Documents

төсвийн төлөвлөлтийн аргууд төсвийн төлөвлөлтийн аргууд хүний генетикийн аргууд ...
Read more

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

... хялбараар шийддэг аргууд байна. ... төлөвлөлтийн асуудал эрхлэсэн ... төсвийн ...
Read more

Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

Сангийн сайдын 2015 оны 7 дугаар тушаалаар төсвийн ... төлөвлөлтийн ... аргууд. Excel дээр үр ...
Read more

Хурдан явахыг хүсвэл ганцаараа Хол явахыг хүсвэл олуулаа ...

Монгол Улсын 2012 оны төсвийн ... хот төлөвлөлтийн асуудлыг ... 12 энгийн аргууд.
Read more

surgalt: "Төрийн санхүү"

ТӨСӨВ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГУУД. ... ЭССЭГ “Санхүүгийн хямрал”, “Төсвийн алдагдал”, ...
Read more

surgalt - turiin-sanhuu.blogspot.com

Төсвийн алдагдал бууруулах арга зам, ... ТӨСӨВ ТӨЛӨВЛӨЛТИЙН АРГУУД. ... хураах аргууд, ...
Read more

Д.САРАНГЭРЭЛ-БХИС: Лекц

Төсвийн зарлагын удирдлагын үндсэн зорилтууд 2. Төсвийн ... төлөвлөлтийн аргууд ...
Read more