advertisement

Гарц, гарам нэвтрэх

57 %
43 %
advertisement
Information about Гарц, гарам нэвтрэх
Education

Published on March 16, 2014

Author: dbchimeg

Source: slideshare.net

advertisement

ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ НЭВТРЭХ Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он

1. Явган хүний гарц нэвтрэх 1.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. 1.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө. 1.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. 1.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ. 1.5.“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ. 1.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно. 2. Төмөр замын гарам нэвтрэх 2.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино. 2.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно. 2.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно. 2.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

2.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: a. гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх; b. гармыг гэмтээж болзошгүй машин механизмыг тээвэрлэхээс бусад байдлаар гаргах; c. цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах; d. гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох. 2.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна. Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол: а/ бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна; б/ жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө; в/ галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө. Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

СЭДВИЙН ТЕСТ 1. Явган хүний гарц руу ойртон очихдоо хурдаа хасах шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Гарцаар гарч яваа явган зорчигч байхгүй бол шаардлагагүй. 2. Энэ тохиолдолд жолооч явган хүний гарцын өмнө зогсох шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй тохиолдолд шаардлагагүй. 3. Явган зорчигчийг зам хөндлөн гарч амжаагүй байхад гэрэл дохио зурагт үзүүлснээр өөрчлөгдсөн бол аль аль автомашины жолооч явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Хоёулаа 4. Зурагт үзүүлснээр явган зорчигчийг зам хөндлөн гшарч амжаагүй байхад гэрэл дохио өөрчлөгдсөн бол хэн нь түрүүлж нэвтрэх эрхтэй вэ. a. Жолооч b. Явган зорчигч 5. Шар гэрэл дохио анивчиж байгаа энэ тохиолдолд суудлын автомашины жолооч явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай юу. a. Тийм b. Үгүй 6. Та автобусыг тойрон гарахдаа явган хүний гарцыг хэрхэн нэвтрэх вэ. a. Дуут дохио өгснийхөө дараа нэвтрэнэ b. Автобусны урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг мэдсэнийхээ дараа нэвтрэнэ.

7. Зурагт үзүүлсэн явган зорчигчийг та урьчилан өнгөрүүлэх үүрэгтэй юу. a. Тийм b. Явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваа хүнийг урьдчилан өнгөрүүлэх үүрэг хүлээхгүй. 8. Зурагт үзүүүлсэн автобус зогсож байгаа энэ тохиолдолд та хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ. a. Хурдаа хасаж анхаарал болгоомжтой явна. b. Хүүхдүүд харагдахгүй байгаа учир хөдөлгөөнөө хэвийн байдлаар үргэлжлүүлнэ. c. Түр зогсож хүлээнэ. 9. Энэ тохиолдолд та хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй юу. a. Тийм b. Явган хүний гарцгүй хэсэг учир үгүй 10. Энэ тохиолдолд ачааны автомашин явган хүний гарц руу орохыг зөвшөөрөх үү. a. Хориглоно b. Зам хөндлөн гарах явган зорчигч байхгүй тохиолдолд зөвшөөрнө. 11. Жолооч төмөр замын гарамгүй хэсгээр нэвтрэхийг зөвшөөрөх үү. a. Хориглоно b. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд зөвшөөрнө. c. Замын цагдаагийн алба ба төмөр зам ангийн даргаас зөвшөөрөл авч нэвтэрнэ 12. Галт тэрэг ойртон ирсэн энэ тохиолдолд жолооч ямар үйлдэл хийвэл зохих вэ. a. Ойртон ирж яваа галт тэргээс урьтаж амжихаар бол гармаар нэвтэрнэ. b. Зогсож галт тэргийг урьтаж өнгөрүүлнэ. 13. Төмөр замын гармын анивчсан улаан гэрэл дохио нь a. Гарам руу орохыг хориглоно b. Гарам руу орохыг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой нэвтрэхийг анхааруулна c. Гарам зохицуулгагүй болсныг мэдээлнэ 14. Төмөр замын гармын дуут дохио нь a. Гарам руу орохыг зөвшөөрнө

b. Гарам руу орохыг хориглоно c. Гармаар болгоомжтой нэврэхийг анхааруулна 15. Гармын хаалт хаагдаж эхэлбэл та ямар арга хэмжээ авах вэ. a. Хаалт гүйцэд хаагдахаас өмнө амжиж гарам нэвтэрнэ b. Гармын өмнө зогсоно c. Галт тэрэг ирж яваа эсэхийг харгалзан гармаар нэвтрэх эсэхээ шийднэ. 16. Гармын дуут болон гэрэл дохио ажиллаагүй энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ. a. Аюулгүй байдлыг хангаж хаалтыг тойрон гарна b. Хаалт хүртэл 5 метрээс багагүй зайд зогсож хүлээнэ c. Ойртон ирж яваа галт тэрэг байхгүй бол хаалтыг нээж нэвтэрнэ. 17. Төмөр замын гармын хаалтнаас ямар зайд зогсож, галт тэргийг өнгөрүүлэх үүрэгтэй вэ. a. 1 метрээс багагүй зайд b. 5 метрээс багагүй зайд c. 10 метрээс багагүй зайд 18. Жолооч төмөр замын гарам хүртэл хамгийн ойртдоо хэдэн метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлэх вэ. a. 5 метр b. 10 метр c. 15 метр d. Анхааруулах тэмдгийн харалдаа 19. Энэ тохиолдолд та хаана зогсож галт тэргийг өнгөрүүлэх үүрэгтэй вэ. a. Төмөр зам хүртэл 10 метрээс багагүй зайд b. Гэрлэн дохионы өмнө c. Гэрлэн дохио хүртэл 5 метрээс багагүй зайд

20. Энэ тохиолдолд та хаана зогсож галт тэргийг өнгөрүүлэх үүрэгтэй вэ. a. Төмөр замын гарам хүртэл 20 метрээс багагүй зайд b. “Төмөр замын гарам” тэмдгийн өмнө c. “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн өмнө 21. Гинжит машин механизмыг төмөр замын гармаар хэрхэн нэвтрүүлэх вэ. a. Нэвтрүүлэхийг хориглоно b. Тамар замын ангийн даргын зөвшөөрөлтэйгөөр нэвтрүүлнэ c. Тээвэрлэх байдлаар нэвтрүүлнэ. 22. Аль тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар гаргахдаа төмөр замын ангийн даргаас зөвшөөрөл авах шаардлагатай вэ. a. Ердийн хөсөг b. Аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл c. Цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизм d. Дээрх бүгд 23. Энэ тохиолдолд автобус гарам руу орохыг зөвшөөрөх үү. a. Хориглоно b. Гармын дуут буюу гэрэл дохио ажиллаагүй бол зөвшөөрнө 24. Төмөр замын гарам дээр техникийн саатлаар зогссон тээврийн хэрэгслийн жолооч нэн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохих вэ. a. Тээврийн хэрэгслийнхээ гэмтлийг засах b. Зорчигчийг буулгах c. Төмөр замын ангийн даргад мэдэгдэх 25. Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол анхааруулах дохиог хэрхэн өгөх вэ. a. Ослын зогсолтын тэмдгийг галт тэрэг ирэх зүгт төмөр зам дээр тавина b. Ослын зогсолтын тэмдгийг тээврийн хэрэгслээс 15-30 метрийн зайд зорчих хэсэг дээр байрлуулна c. Ослын дохионы гэрлээ асааж, дуут дохио өгнө 26. Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч галт тэрэг ирж яваа үед зогсох дохиог хэрхэн өгөх вэ. a. Тээврийн хэрэгслийнхээ дуут дохиог өгнө b. Галт тэргийг угтан гүйж, сайн харагдах зүйлээр тойруулан даллаж дохио өгнө c. Төмөр зам дээр галт тэрэгний өөдөөс харж зогсон баруун гараа дээш өргөнө. 27. Тээврийн хэрэгслээ хэд орчим метрийн зайнаас галт тэргэнд зогсох дохиог өгвөл зохих вэ.

a. 50 метр b. 100 метр c. 300 метр d. 1 км 28. Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч дуут дохиог хэрхэн өгөх вэ. a. Нэг урт, гурван богино хэмнэлээр b. Гурван урт нэг богино хэмнэлээр c. Жигд тасалдлалтай хэмнэлээр 29. Төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч гармыг чөлөөлөхын тулд ухрах арга хэмжээ авахыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 30. Төмөр замын гарам дээр тээврийн хэрэгслийн аль хөдөлгөөнийг хориглох вэ. a. Буцаж эргэх b. Ухрах c. Гүйцэж түрүүлэх d. Түр буюу удаан зогсох e. Дээрх бүгд ТЕСТИЙН ХАРИУ 1 2 3 4 5 6 7 8 9 10 a b b a a b a a a a 11 12 13 14 15 16 17 18 19 20 a b a b b b b b b c 21 22 23 24 25 26 27 28 29 30 c c a b c b d a a e

Add a comment

Related presentations

Related pages

Замын хөдөлгөөний тэмдэг ...

Төмөр замын хаалттай эсвэл хагас хаалттай гарам. ... луу гарах гарц. ... Нэвтрэх мухар ...
Read more

Монгол Жолооч Нарын Заавал ...

Уулзвар нэвтрэх, 13.) Явган хүний гарц нэвтрэх, 14.) Төмөр замын гарам нэвтрэх, 15.)
Read more

БАЯНБУЛАГ: Дүрмийн сургалт

13. Явган хүний гарц нэвтрэх 13.1. ... 14. Төмөр замын гарам нэвтрэх 14.1.
Read more

"Би жолооч" авто цэнгээнт ...

Уулзвар нэвтрэх 13. Явган хүний гарц нэвтрэх 14. Төмөр замын гарам нэвтрэх 15.
Read more

Монгол улсын замын хөдөлгөөний ...

13. Явган хүний гарц нэвтрэх 13.1. ... 14. Төмөр замын гарам нэвтрэх 14.1.
Read more

Copy of Resumen explicativo del Proyecto de Ley de ...

Усан сааданд гарц, гарам ... юм уу газар доогуур ухан нэвтрэх ба энэ ...
Read more

"Би жолооч" авто цэнгээнт ...

7.13.а,б “Явган хүний гарц” ... г “Явган хүний гарам” ... замын гарам нэвтрэх 15.
Read more

YOUNG ACCOUNTANT : Жолооны тест бөглөж ...

Явган хүний гарц ... Та автобусыг тойрон гарахдаа явган хүний гарцыг хэрхэн нэвтрэх ...
Read more