Илтгэл

42 %
58 %
Information about Илтгэл

Published on March 30, 2014

Author: surenee

Source: slideshare.net

БАГШИЙН ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ СУРЛАГЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ Илтгэгч Б.Энхболд Хамтран боловсруулсан Ч.Бадамсүрэн

Зорилго • Сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг асуулгын үндсэн дээр тодорхойлж цаашид энэ байдлаас хэрхэн гарч болох арга замыг тодорхойлох

Зорилт • Судлах гэж зүйлийн шинжлэх ухааны үндэслэлийг тодруулах • Асуулга боловсруулж сургалтын менежер, багш нараас судалгаа авах • Судалгаанд дүн шинжилгээ хийх • Эдгээрээс хэрхэн гарч болох гарцыг тодорхойлох

БСШУЯ-ны сайдын 2009-12- 14-ний өдрийн 561-р тушаал • Үндсэн ажил –/а.б.тод-д заагдсан/ • Үндсэн ажил нь стандартыг хэрэгжүүлэх ба бусад ажил • СХА-хөтөлбөрийг төлөвлөж бол-х- 10цаг, хэрэгжүүлэх-19цаг, сайжруулах-5цаг • Бусад ажил-6ц /сургалтын ү-а-г дэмжих, багшийн хөгжлийг хангах, иргэд, олон нийттэй ажиллах/

Засгийн газрын 2008 оны 54-р тогтоолоор баталсан журам /улирлын урамшуулал/ • Нэгж хичээлийн хөтөлбөрийг төлөвлөх боловсруулах • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайжруулалт • Сургалтын хэрэглэгдэхүүний боловсруулалт, ашиглалт

Ажлын байрны зорилго Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлж, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх

Ажлын байрны тодорхойлолтын 1-р үндсэн хэсгийн гүйцэтгэлийн шалгуур • Агуулгыг шинжлэх ухааны хувьд алдаагүйгээр элементарчлах • Арга хэрэглэгдэхүүнээ сонгох • Хичээлд бэлтгэх • Сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах • Хичээлээ зохион байгуулах • Хичээлд анализ хийх • Сурагчдын суралцах, хөгжих, хүмүүжих үйл явц, үр дүнг бодитой үнэлэх, оношлох, дүгнэх

Хичээл /М.И.Махмутов/ • Тодорхой бүрэлдэхүүн оролцсон • Сургалтын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэн • Цаг хугацааны тодорхой хязгаарт • Агуулга, хэрэгсэл, арга хэлбэрийг ашиглан • Хамтран ажиллах ү/а-ны зохион байгуулалт • Олон хувилбар, хувьсал хөдөлгөөнт хэлбэртэй

Хичээлийн бэлтгэлийг хийхэд багш өөрөө юуг ярьж, хийхээ төлөвлөхөөс илүү сурагчдыг юуны тулд, юун дээр яаж ажиллуулахаа төлөвлөх нь чухал.

Хичээлийн хэлбэр • 1. Зохион байгуулалт 2.Өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах • 3. Гэрийн даалгавар шалгах • 4.Шинэ мэдлэг чадвар олгох 5.Шинэ мэдлэг чадварыг бататгах • 6.Мэдлэг чадварыг хянаж шалгах • 7.Гэрийн даалгавар өгөх 8.Дүгнэлт хийх гэсэн хэсгүүдтэй. •

Дидактик зорилгоор нь: • 1.Шинэ мэдлэг олгох хичээл 2.Мэдлэги йг бататгах хичээл • 3.Мэдлэгийг эмхлэн цэгцлэх, нэгтгэн дүгнэх хичээл • 4.Чадвар дадал төлөвшүүлэх хичээл • 5.Мэдлэг чадварыг шалган үнэлж дүгнэх хичээл • 6. Холимог хичээл

Арга хэлбэрээр нь: • 1.Лекц хичээл • 2.Семинар хичээл • 3. Бага хурал хичээл • 4.Лаборатори хичээл • 5.Дадлага хичээл • 6.Экскурс хичээл гэх мэт ангилна.

Өнөөгийн багшийн хичээлд тавигдах шаардлагууд • Дидактик шаардлага • Сэтгэлзүйн шаардлага • Хүмүүншүүлэхийн шаардлага • Зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага

Сурагчдад мэдлэг эзэмшүүлэх үе шатууд • Баримжаа авах үе шат • Баримжааг эзэмших үе шат • Баримжааг үнэлэж дүгнэх үе шат

Ээлжит хичээл нь: • Сэдэлжүүлэх, сэргээн сануулах үе шат • Мэдлэг бүтээх үе шат • Эзэмшсэн шинэ мэдлэг буюу асуудлыг баталж нотолсоноо жишээ баримтан дээр тулгуурлан хийж гүйцэтгэх үе шат • Үнэлэх дүгнэх хөгжүүлэх үе шат

Судалгаанд Архангай аймгийн 11 сумын ЕБС-ийн 50 багш хамрагдсан./ 4 3 3 2 2 21 3 3 2 3 2 2 0 5 10 15 20 25

• Та хэдэн бүлэгт хичээл заадаг вэ? 3-4 ангид-33.3%, 5-6 ангид 38%, 7-8 ангид -32% Та төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Жилээр-32%, улирлаар-66% Та сургалтандаа ямар аргыг ашигладаг вэ? Бүтээлч-уламжлалт- 53%, Багаар, инсерт- 27%, тайлбарлан таниулах-5%

Сургалтандаа МХТ-ийг ашигладаг уу? хааяа-46%, тогтмол- 12%, ашиглахыг хүсдэг ч хүрэлцээ муу-4% , үгүй-32% Хичээлийн бэлтгэлийг чанартай боловсруулахад багш юунд анхаарах ѐстой вэ? Агуулга арга зүй-20%, ээлжит/х-ийг чанартай бол-х-30%, сурагчдын түвшинг тооцох-20%, хамтын ажиллагаа-30%

Төлөвлөсөн хичээлээ хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл т/хэрэгсэл-20%, МХТ- 33%, зориулалтын лаборатори- 8%, хичээлийн орчин-39% Таны бодлоор багш нар хичээлийн бэлтгэлдээ хэрхэн ханддаг вэ? Тухайн бол-ын стандартыг хангахын тулд-45%, С/менежерт тооцуулах байдлаар-22%

Сургалтын менежерүүдээс авсан судалгаа • Тооцуулсан хөтөлбөрүүд цаг хугацаандаа хэрэгжиж байна уу? Тодорхой хэсэг нь-85% Багш нар сургалтын хөтөлбөрүүдээ ямар аргаар боловсруулдаг вэ? ЗАС-ээрээ-57.1%, бие дааж-26%

• Багш нарын хичээлийн бэлтгэлийг үзэхэд гардаг нийтлэг дутагдал нэр төдий хийдэг-40%, хэт товч хийх-20%, хэрэглэгдэхүүн хангалтгүй-40% Тухайн хичээлийн с/төлөвлөгөөг хэрхэн б-даг вэ? Жилээр-57.1%, хагас жилээр- 22%, улирлаар-29%

• Сургалтын ямар хэр-нийг голдуу ашиглаж байна вэ? ТӨМ-30%, тест-50%, гарын авлага- 10%, с/материал-10% Ямар аргыг ихэвчлэн ашиглаж байна вэ? Уламжлалт-71%, багаар-29%

• Багш нар нэгж/х-ийн хөтөлбөр бүрээр барианы шалгалтыг тогтмол авдаг уу? 1-2 нэгжийн агуулгыг нэгтгэж-57.1% Бүлэг сэдвийн хүрээнд-28.5% Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын хувьд багш нар хэрхэн хэнддаг вэ? Зарим нь идэвхтэй ханддаг- 57.1%, хангалтгүй-28.5%

Судалгааны дүгнэлт • ЕБС-ийн аймгийн төвийн болон сумдын 50 багшаас авсан судалгааг нэгтгэн дүгнэхэд : Багш нар хамтран сургалтынхаа төлөвлөгөөг гаргадаг, ганцаарчлан хичээлийн бэлтгэлээ боловсруулдаг, сургалтын хэрэглэгдэхүүний хувьд тестийг ихэвчлэн ашигладаг, уламжлалт аргыг түгээмэл ашигладаг нийтлэг байдал байгаа нь харагдаж байна.

• Харин сургалтын менежерүүдийн хувьд багш нарын хичээлийн бэлтгэлийн талаар өгсөн судалгаандаа: Ээлжит хичээлийн элементүүдийг хангалтгүй боловсруулдаг, үзүүлэх төдий ханддаг, заах арга зүй шинэчлэгдээгүй, сургалтын хөтөлбөрийн үнэлгээг хийхдээ 2-3 нэгж хичээлийн агуулгыг нийлүүлж үнэлдэг байдал байна гэж үзсэн.

• Дээрхийг нэгтгэн үзэхэд багш нарын заах арга барил шинэчлэгдээгүй, мэдлэг бүтээлгэх идэвхтэй сургалтын аргуудыг төдийлөн ашигладаггүй, сурагч 1 бүрийг сурган хүмүүжүүлэх үүргээ тодорхой хэмжээгээр алдагдуулж байна гэж үзэж байна. Ийм нөхцөлтэйгөөр сургалтын үйл ажиллагаа явагдсаар, цаг үеэ даган өөрийгөө хөгжүүлэхгүй явсаар байвал боловсролын чанарын шинэчлэл хийгдэж буй өнөө үед төдийлөн биелэлээ олж чадахгүй.

• Сургалтын менежерүүд багш нарын хичээлийн бэлтгэлийг тооцож дүгнэхдээ багш бүрийн боловсруулсан хөтөлбөрүүдийн сонгосон агуулга, арга зүй нь сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон эсэх, сургалтын материаллаг орчинг хэрхэн бүрдүүлсэн байдал, үнэлгээний шаардлагад нийцсэн материалыг боловсруулсан зэрэг элементүүдийг сайтар үзэн арга зүйн зөвлөгөөг тухай бүрт нь өгөх шаардлагатай байна.

Цаашид • Багш нарын хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах • Багш багшаасаа суралцах боломжыг ЗАН, ЗАС-ийн хурлын үеэр тогтмол бүрдүүлэх • Шинэ залуу багш нарыг халамжлан хүмүүжүүлэгч нар хариуцуулах, чадваржуулах • Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүдийн талаар, боловсролын чанарын шинэчлэлийн талаар сургалт явуулах

• Багш нарын үйл ажиллагааг идэвхжүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах • Сургууль хоорондын багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх • Аймаг, бүс, улсын төвлөрсөн сургалтад хамруулах • Орчин үеийн боловсролын чиг хандлага, боловсрол судалалын талаарх мэдээллээр цэнэглэх

• Багш нараас гарч буй бүтээлч санаачлагыг дэмжин ажил болгох, сурталчилах • Арга зүйн зөвлөгөөг шаардалагатай тухйа бүрт нь чанартай өгөх • Хичээлийн судалгааг зохион байгуулж үр дүнг тооцон хэвших • БСГ-ийн мэргэжилтнүүдийг урьж үзүүлэх, нээлттэй хичээл заах, зөвлөгөө авах

• Тэргүүн туршлага бүхий багшийг сурталчилж залуу багш нарт үлгэрлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зөв менежменттэйгээр цаг хугацааны хувьд хэрэгжих боломжтойгоор сургууль бүр дээрээ зохион байгуулбал багшийн заах арга, ур чадвар, хичээлийн бэлтгэл сайжирч сурлагын чанар дээшлэн боловсролын хөгжилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах боломж байна.

• Анхааран сонссон та бүхэнд баярлалаа. • Боловсролын чанарын шинэчлэлийг гардан хэрэгжүүлэгч багш нарын яруу алдар бадартугай.

Add a comment

Related pages

Стив Жобсын алдарт илтгэл /Монгол орчуулгыг CC товчин дээр ...

2005 оны Стэнфордын их сургуулийн төгсөлтөнд Стив Жобсын хэлсэн үгийг чадан ...
Read more

Илтгэл хэрхэн бичих вэ? by Battulga Damiran on Prezi

Илтгэл хэрхэн бичих вэ? зөвлөмж Нийгмийн ажилтан Д.Баттулга Илтгэл хэрхэн бичих вэ?
Read more

Илтгэл - YouTube

Дэлхийг 5 минут чимээгүй болгосон охины илтгэл. The girl who silenced the world for 5 minutes - Duration ...
Read more

Илтгэл хэрхэн бичих тухай.

Илтгэл гэж юу вэ? Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж ...
Read more

илтгэл - hicheel.forumotion.com

илтгэл бичих хэрэгтэй байна бичсэн илтгэл байвал Лекц, эссе, илтгэл, ном хэвлэл
Read more

Илтгэл гэж юу вэ? by Kherlenbaatar Sonomdarjaa on Prezi

Transcript of Илтгэл гэж юу вэ? Тодорхой сэдвээр судалгаа хийж, үр дүнг нь олон нийтэд уншиж ...
Read more

ИЛТГЭЛ - emaze.com

Watch this amazing presentation on emaze.com - The website that lets you create and share stunning presentations within minutes.
Read more

Шилдэг илтгэлүүд | Facebook

Дэлхийг 5 минут чимээгүй болгосон охины илтгэл. Дэлхийг тэр чигт нь 6 минутын турш ...
Read more